Бэкхён гарнаас минь атган явсаар бид замдаа машинд дайгдан явсаар орой болох үед эзэнгүй гэмээр жижиг тосгонд байх нэг байшинд орж ирэх нь тэр.
-Энэ газар юувэ!? гэтэл бэкхён инээмсэглээд
Бэкхён-Эзэнгүй байшин!-Юу!?
Бэкхён-Хуучин эзэн нь амиа хорлочихсон гэсэн!
-Тэгвэл! хэмээн эргэн хартал тэр ч инээд алдсаар хаалгаа түгжээд
Бэкхён-Ийм зүйл болно гээд эртнээс худалдаад авчихсан юмаа! Энд хоёулахнаа байна!
Гайхалтай. Тэр энэ бүхнийг бэлдэж байсан гэхэд итгэмээргүй юм!
-Торны гадаах амьдрал ийм байхнээ! хэмээн тэр байшинг тойрон алхаж байтал тэр араас минь тэврээд
Бэкхён-Болдог бол гадаадад гарах юмсан!
-Би болохгүй байх!Бэкхён-Гэхдээ би хөөцөлдөх болно!
-Бэкхён чи ингэхэд яг хэн юм! гэтэл тэр инээн намайг эргүүлж харуулан духан дээр минь үнсээд
Бэкхён-Чи хүсвэл ямар ч хүн болж болно!
-Хөөе!!
Бэкхён-Ойлголоо доо!! Үнэн гэвэл... би прокурор!
-Юуу!? Дахиад л тоглож байна уу!! тэгвэл тэр хүмүүс? гэтэл тэрний царай хувьс хийх нь тэр.. Би хэрэггүй зүйл асуучихлаа.
Бэкхён-Би тэднийг алаагүйээ! Түр зуур л унтуулчихсан юм!
+÷+÷÷÷+÷+÷++÷+÷+÷+÷÷÷+÷+÷+÷+÷+÷÷+÷÷÷+÷÷+÷
20 цагийн өмнө: (Бэкхёны талаас)
Хоолны цагаас болж солыг орхин зааланд ирээд хоолоо хийж эхэллээ. Цаг ч хурдан өнгөрөн өрөөндөө буцан орж ирвэл тэр алга.
-Тэр хаачаав!?
Харгалзагч- Уучлаарай прокуророо эргэлт ирээд!
-Тэр хүн нь?
-Таны сүйт бүсгүй!
Хараал ид. Тэр энд ирчихжээ!? Тэгэхээр солд ямар нэг зүйл болох нь тодорхой.
-Прокуророо!! таны утас!
Гэх дуунаар халааснаасаа утасаа гаргаж ирэн-Сонсож байна!
-Бэкхён! Яг одоо солыг аваад зугтахдаа бэлд!!
-Сэхүн юунд санаа зовоогоод дайсандаа туслах гээд байгаа юм! хэмээн ёжтой инээтэл тэр хоолойгоо засан
-Энэ чиний төлөө биш солын төлөө. Ёнжи орой түүнд ямар нэг муу зүйл хийх гэж байгаа! Хийх хүн нь чи байх болохоор!! Би солд амалчихсан тэндээс гаргана гэж!! Камер харгалзагчыг би зохицуулах болохоор солыг авар!!