Байрны сайхан сэтгэлтэй ахДээврийн өрөөнд оршин суух ядруухан айлын бэлэвсэн эхнэр орон дээрээ гурав хоногийн турш хэвтсэн, орноосоо нэг ч босолгүй, хоол ч идэлгүй хэвтэн буй Бэ Жэвон, Бэ Хёнжү, Бэ Ханыл гэх хүүхдүүдийн эх, Бэ Жүнмён гэх тав хоногийн өмнө орчлонгийн төгсгөлийг үзсэн хүний эхнэр хүүхдүүдээ ч хайхралгүй үргэлжлүүлэн хэвтсээр. Бэ Жэвон гэх арван настай том охин нь ээжийнхээ сэтгэлийг засах гэж түүнтэй ярилцахыг хүсэвч эх нь түүнд нүүр үл өгөх юм. Арван настай бяцхан охин дүү нараа хооллож, зургаан настай эрэгтэй дүү Бэ Хёнжүг сургуульд нь, дөрвөн настай Бэ Ханыл-г цэцэрлэгт нь хүргэж өгнө. Ээж нь орноосоо босолгүй өнгөрөөсөн дөрөв хоногийн тав дах өглөө Жэвон ээждээ ийн хэлхээр шийджээ. "Та яагаад босохгүй байгаа юм? Бид нар яах юм бэ? Би дүү нараа хооллож сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч байна. Тэдний хичээл даалгаварыг хийлгүүлж байна. Бүх юм яг аав байгаа юм шиг зохицуулагдаж байна. Гэхдээ бидэнд та хэрэгтэй байна. Учир нь дүү нарын сэтгэл нэг л тайван бус, аав байхгүй дээрээс нь та анхаарал тавихгүй байх юм, тэд нар сүүлийн хэдэн хоног инээхээ ч больсон. Бас хөргөгч хоосорч байна. Идэх зүйл дуусч байна. Ээжээ гуйя та бос лдоо" гэхэд түүний ээж охин руугаа нуруугаа харуулан хэвтсээр "Надад хамаагүй" гэхэд охин "Ээжээ, одоо болилдоо. Бид нар таны хүүхдүүд шүү дээ! Би ч бас ядарч туйлдаж цөхөрч байна" гээд уйлж гарлаа. Ээж нь хэсэг бодлогошиоч байснаа "Үнэндээ би та нарт хайргүй" гэлээ. Бяцхан Охин нь үүнийг сонсоод нулимсаа арчин гэрээсээ гүйн гарав.
Орой болход тэрээр дүү нараа сургууль цэцэрлэгээс нь аваад гэр лүүгээ очлоо. Дүү нартайгаа инээн баясан гэр лүүгээ ортол гэр нь хав харанхуй жихүүн хүйтэн, орон дээр хэвтэж байсан ээж нь алга болжээ. Инээд баяслаар дүүрэн байсан Хүүхдүүдийн нүүр мишээхээ болилоо. Ханыл дүү нь эгчээсээ, "Ээж хаачсан юм бэ эгчээ" гэхэд тэр "Мэдэхгүй ээ хаачсан юм бол оо? Магадгүй дэлгүүр гарсан байхаа. Хэдүүлээ гялс хоолоо хийж идье. Өлсөж байгаа биз дээ?" гээд давхраатай алаг нүдээрээ инээлээ.
Арван долоон хоног өнгөрөхөд гурван бяцхан хүүхдүүдийн ээж гэртээ ирээгүй л байлаа. Тэдэнд идэх зүйл үгүй болж өлсгөлөнд нэрвэгдэх дээрээ тулж, байрны түрээсийн мөнгө гэж байрны эзний авгай шаардаж гудамжинд гарах дээрээ тулав.
Эх нь явсанаас хорин дөрөв дөх өдөр хүүхдүүд хувцас хийсэн хуучивтар цүнхтэй гудамжинд гарцгаалаа. Аав ээж хоёроос нь өөр таних цусан төрлийн, аав ээжийн найз гэх хүн амьдралдаа харж байгаагүй учир очих газар гэж байхгүй байв. Тэд хэдий гудамжинд гарсан ч гэлээ тэд сурахын төлөө сургууль руугаа явж байв. Идэх зүйлгүй, мөнгөгүй учраас Жэвон дүү нартайгаа гуйлга гуйн суух боллоо.
Бусаны хүмүүсийн өрөвдөх, тусч сэтгэлээр өгсөн мөнгөөр нь Жэвон охин дүү нартаа идэх зүйлс авч өгч, дүү нарынхаа үсийг нь голын усанд угаан өгч, тэднийг хэнээс ч дутхааргүй цэвэрхэн хичээлд нь явуулж өөрөө муухай үнэр ханхлуулан хичээлдээ явдаг байлаа.
Шөнө нь өмнө амьдарч байсан дээврийн өрөөнийхөө байрны дор сонин цаас, хайрцаг зэргийг доороо дэвсэн хувцсаа нөмрөн өнждөг байв. Үүнийг арван таван өдрийн турш харах болгондоо санаа алдаж, сэтгэл нь шимширдэг гэрийн эзэн нэг орой ажлаа тарж ирхэд гурван хүүхдүүд сонин, хайрцган дээрээ сууж л байхыг харан тэдэн дээр очоод "Та нар өлсөж байгаа биз дээ?" гэж асуухад дөрвөн настай Бэ Ханыл бяцхан охин "Тийм ээ, өлсөж байна. Бас даарч байна. Та биднийг өргөж аваач" гэж хэлхэд эгч нь "Ханыл! Чимээгүй" гэхэд байрны эзэн ах инээмсэглээд "Тэгвэл манайх руу орцгооё" гэлээ. Хүүхдүүд ч инээлдээд мөн баярлалаа гэж хэлэн түүнийг даган орцгоов. Гэхдээ түүний эхнэр тэдэн рүү муухай харж байв.
Байрны сайхан сэтгэлтэй эзэн ах хүүхдүүдийг дээврийн өрөөнд үнэ төлбөргүй амьдруулхаар шийдэж тэднийг дээврийх өрөөндөө амьдруулхаар боллоо. Хүүхдүүд ч их баярлаж ахад "Бид хэзээ нэг цагт таны ачийг хариулна аа" гэж өдөр бүр хэлдэг байв. Хоёр сарын турш нөгөөх ах тэдэнд хоол хүнс, өмсөх хувцас, сургуулийн ангийн багшийн шаардаж буй төлбөр гээд бүгдийг шийдэж өгч байв. Гэхдээ Бэ Жэвоны санааг зовоо буй нэг зүйл бол түүний ааштай эхнэр нь үүнийг мэдээд уурлахвий гэдэг байсан юм. Эхний хорь хоногт чимээгүй байсан ч түүний эхнэр энэ бүгдийг мэдэж байрны ахыг ажлаа таран гэртээ ирхэд орой бүр хэрүүл болдог боллоо. Эцэстээ тэд Сөүл рүү нүүхээр болов. Байрны ах орой нь хүүхдүүд дээр ирээд "Уучлаарай, ах нь ингээд явах боллоо. Уг нь та нарыг орхимооргүй байна гэхдээ үнэхээр учлаарай явхаас өөр сонголт алга аа" гээд доош харан явлаа. Одоо хэн ч үгүй үлдсэн хүүхдүүдийн сүүлийн найдвар тэдний эгч Бэ Жэвон болов.
Түүнийг явсанаас хойш Жэвон дүү нараа хичээлд нь явуулчихаад гудамжинд гуйлга гуйн суух болжээ. Өдөр бүр гуйлга гуйн суух болгонд түүнийг нууцаар нэг хөвгүүн хардаг болов. Тэр хөвгүүн нэг өдөр аавынхаа халааснаас 50000 вон хулгайлаад охин руу очжээ. Охины урд ирээд ямарч мөнгөгүй байгаа хайрцаг руу нь 50000 воноо шидлээ. Охин гайхан харсан боловч "баярлалаа"-л гэж хэллээ. Тэгхэлд хүү "зүгээр дээ. Танилцаж болох уу?" гэхэд охин "Бэ Жэвон" гэлээ. Тэр, хөвгүүнтэй хамт орой болтол юм ярин сууцгаав. Жэвон,
-Гэхдээ чи энэ их мөнгийг хаанаас олсон юм бэ?
-Хэлээд байхад даа! Би чинь сэхээтэн айлын хүү. Одооноос чамд өдөр бүр хоол бас мөнгө авёирч өгч байна, яагаад гэвэл би чамд сайн болоод удаж байна. Чамайг үргэлж халамжлахыг хүсэж байсан гэхэд Жэвоны хацар ягаарч доошоо харлаа,
-Гэхдээ би санаа зовж байна
-За адилхан хүүхдүүд байж! Гээд түүний нүүрлүү хараад инээдээ барьж дийлэлгүй инээчихлээ. Жэвон "Яасан бэ?" гэхэд "Чиний нүүр халтар болчихож. Ядаж байхад хацар чинь улайчихжээ" гээд цүнхнээсээ нойтон салфетка аван нүүрийг нь арчиж өглөө.
Тав, зургаан өдрийн турш аавынхаа халааснаас мөнгө хулгайлж хоол аваачиж өгдөг боллоо. Гэхдээ нэг өдөр аав нь үүнийг нь мэдээд түүнийг загнаж шийтгэж, хөх няц болтол нь зоджээ.
Жэвонтой нас чацуу бяцхан хүү Жэвон дээр ахин очихоо болив. Учир нь тэр гэрийн хорионд орсон юм.
Хэдэн жил өнгөрч Жэвон ахлах сургуулийн төгсөх анги болжээ. Дүү нараа юу юунаас ч илүү үздэг, хэнэс ч илүү сайн халамжилдаг, хэнээс ч илүү сайн найз нь байж чаддаг эгч нь дүү нараа тэжээхийн тулд янз бүрийн л ажил хийдэг байв. Цэвэрлэгч, зөөгч, үйлчлэгч, хулгайч, хөлсний алуурчин...Хоёр, гуравдугаар хэсгээс тодорхой болж эхэлнэ байх аа😊 Уншсанд баярлалаа😊
YOU ARE READING
✖️BREAKDOWN✖️chapter II/COMPLETED/
غموض / إثارةНэгдүгээр бүлэгт гарсан сэхээтэн айлын Бэ Жэвон бодит амьдрал дээр зүүдэн дэх амьдралаасаа тэс ондоо ядруухан айлын охин ажээ. Тэрээр Бусанд хоёр дүү аав ээжийн хамт амьдардаг бөгөөд аав нь Бэ Жэвоныг арван настай байхад гадны хүнд алагдана. Ингэснэ...