Шинэ захирал
Тэр шөнө, гал тогоонд зооглож байх үед Ким Сынхёны том хүү өрөө рүүгээ орсон байсан тул Ким Сынхён захиралын харшид болсон зүйлсийг тэрээр мэдээгүй байлаа. Өрөөндөө орон хаалгаа хааж суурин компьютерийн ард чихэвч зүүн сууж байсан тул эгчийнхээ хашхирааныг ч сонсоогүй юм. Хэрэв тэр чихэвч зүүгээгүй байсан бол тэднийг аварч чадах байсан болов уу. Учир нь Тэхёны ахын өрөө аллага болсон өрөөний хажуухан талын өрөө юм.
Тэхёны ах "Илтгэл-1 Ким Согжин" хэмээх нэртэй хавтастай бичиг цаасыг аван өрөөнөөсөө гарч хажуу талын өрөө болох түүний аавын ажлын өрөө рүү орхоор зэхлээ. Түүний гарт байсан хавтастай бичиг цаас хормын төдийд газарт унав. "Бурхан минь! Эгч ээ? Жослин! Аав!" гээд шалан дээр цустай хутгалдан хэвтэх тэдний хажууд ирэн тэднийг дуудсаар байлаа. Жослин, Сынхён, Сури сэрэхгүй нь ээ! Согжин юуны түрүүнд эгчийнхээ хажууд ирэн цусаар хучигдсан шалан дээр өвдөглөн сууж салганаж чичирсэн хоёр гараа эгчийнхээ мөрөн дээр тавьж "Та яачихаа вэ? Хэн таныг ингэчихэв ээ? Сэргэ л дээ эгч ээ! Та байхгүй бол би яах юм бэ?" хэмээн түүнийг тэврэн уйлж яг л балчир насны хүүхэд мэт аашиллаа...
Удалгүй нэг давхрын төв хаалга дуугарав. Хоёр давхарт хүрэх шатаар хэн нэгэн нь ирж байгаа бололтой түүний хөлийн чимээг дуулсан Согжин шатны баруун эргэх буланд зогслоо. Үл мэдэх хүн шатаар өгсөн гарч шатны баруун тийш эргэн алхахад Согжин түүний араас хоёр гараараа хоолойг нь боон авав. Согжин "Чи алсан уу? Арчаагүй амьтан! Тэнэг амьтан!" гэхэд үл мэдэх хүн "Болиоч ах аа! Тэхён байна! Та яагаад байна аа?!" гэх хоолойг сонссон Согжин санаа алдан түүний хүзүүнээс гараа зөөлнөөр буулгалаа. Тэхён эргэж хараад "Та намайг алах нь байна шт!" хэмээн улайсан хоолойгоо гараараа барин хөмсгөө зангидан эргэж хархад ахынх нь царай нэг л биш байв. Энгийн байх үедээ дуугуй ноомой, ганцаардалд хөтлөгдсөн, ядруухан царайтай харагддаг ч яг одоо бол түүнээс ч илүү аймшигтай харагдаж байлаа. Тэхён "Ямар нэг муу юм болжээ дээ? Юу болсон юм бэ ахаа?" гэхэд Согжин Тэхёны цамц уруу хараад багахан цус болсон байхыг анзааран Тэхёны баруун гараас хөтлөн тэдний аавын ажлын өрөөний урд ирлээ. Хэдхэн секундэд Тэхёны зүрхний цохилт илүү түргэсэж гар нь салганаж байв. Түүний биеийг тэр чигт нь айдас бүрхэн авчээ. "Ах аа??? Аав...эгч...Жослин... Тэд яачихсан юм бэ?" тэр чичирсэн айсан хоолойгоор ийн хэлхэд ах нь санаа алдаад "Тэд үхсэн. Хэн нэгэн нь тэднийг алсан. Түүний нэр нь Бианки... Кэннэд Бианки" гээд хэсэг чимээгүй байснаа "Магадгүй тэр хүн нь чи байх..." гээд санаа алдан Тэхёныг орхин өөрийн өрөөндөө орлоо.
"Магадгүй тэр хүн нь чи байх..." ахынхаа ийн хэлсэн үгийг сонссон Тэхён "Би биш! Би биш! Би биш!" хэмээн өөртөө давтан давтан хэлж байхдаа уйлж байлаа. Тэр шалан дээр ухаангшй хэвтэх Жослтн, Сури, Сынхён уруу очоод тэднийг тэврэн авлаа. "Уучлаарай... Түүний зөв. Намайг үнэхээр уучлаарай. Муу хүү байсанд уучлаарай аав аа, муу дүү байсанд уучлаарай эгч ээ! Үгэнд чинь ордоггүй байсанд уучлаарай Жослин!" гээд тэдний хажууд хэсэг суун уйлсанаа Жослин, Сури, Сынхён гурвын цогцсыг зөөн гаргаж байшингийн хойд талын талбайд "И Юна 1974-2011" хэмээн чулуун дээр сийлэн бичсэн байх эхийнхээ булшны хажууд тэднийг оршууллаа. Ийн байхдаа ч тэр айн чичирч байсан юм. "Би биш!..."
YOU ARE READING
✖️BREAKDOWN✖️chapter II/COMPLETED/
Misterio / SuspensoНэгдүгээр бүлэгт гарсан сэхээтэн айлын Бэ Жэвон бодит амьдрал дээр зүүдэн дэх амьдралаасаа тэс ондоо ядруухан айлын охин ажээ. Тэрээр Бусанд хоёр дүү аав ээжийн хамт амьдардаг бөгөөд аав нь Бэ Жэвоныг арван настай байхад гадны хүнд алагдана. Ингэснэ...