АллагаЖэвон уруу инээмсэглэн суух залууг харсан бүсгүй гайхаж шууд л түүнийг хүзүүгээр нь тэврэн авав. "Чамайг ямар их санасан гэж бодно?! Би ганцаараа бараг л үхэхээ шахлаа... Ингэхэд чи амьд үлдсэн байх нь ээ..." гэхэд Жэвон баярласандаа нүднээсээ нулимс урсгахаа шахав. Хайртай хүнэээсээ үүрд саллаа гэж бодтол хайртай хүн нь гэнэтхэн л замд нь гарч ирхэд хэн ч баярлах биз.
Жонгүг түүнийг тэвэрч инээмсэглээд "Үхчихээгүй л байна..." гэхэд Жэвон,
-Бусад нь яасан? Жимин, Юнги, Намжүн
-Биднээс бусад нь бүгд үхсэн...
-Хмм, харамсалтай юм... Ингэхэд чи...яагаад намайг...?
-Би Дунинд чамайг ол гэсэн тушаал буулгасан юм. Хэдэн өдрийн дараа Дунин Чамайг ресторан, клубт зөөгч хийж байхад чинь харсан гэж надад хэлсэн юм. Тэгээд хэдэн орой дарааллаж чам руу очиж чамайг нууцаар хардаг болсон. Тэгээд эцэст нь Дунин-г чам руу явуулсан юм. Харин одоо чи энд байна гээд түүний уруул дээр үнслээ.
Тэд өрөөнөөс гарцгааж, Matt-аас гаран 3 километрийн хол орших байшин руугаа явлаа. "Тэдэнд чамайг харуулах болно оо"
Жонгүг хүрэн том хаалгыг татхад нэг давхрын том өрөөнд Жимин, Юнги, Намжүн гурав зурагт үзэн сууж үйлчлэгч Мэри гал тогоонд оройн зоог бэлдэн зогсох ажээ.
Хаалга онгойхыг сонссон Жимин босон үүд рүү харвал Жонгүг нэгэн бүсгүй дагуулан орж иржээ. "Ээе манайхаан хэн ирсэнийг хар даа" гэхэд Юнги, Намжүн түүнийг харан "Жэвонаа" хэмээж бүсгүйг тэвэрцгээв.
Тэд оройн хоол зооглонгоо Жэвоныг болон залуусыг хэрхэн амьдарч байсан тухай ярьцгаалаа.
"Энэ газар яг хэвэндээ л байх шив... Гэхдээ талбайдаа усан сантай болжээ" хэмээж тэр ойр хавиархийг сонирхож, одоо хоёр давхар руу залуусын өрөөг сонирхож байна. Жэвон Жиминий өрөөнд орход тэр компьютерийн ард сууж байв. Жэвон түүний мөр лүү зөөлөн цохиж "Dota тоглодог хэвээрээ л байна уу? Муу жижигхэн Жимин" гэхэд Жимин инээгээд "Dota2 нь шүү хүүе! Тэглээ ч чиний Purge-ээс сайн. Ингэхэд чи санана биз дээ? Хоёулаа Counter Strike-аар өрсөлдье..." гэхэд Жэвон баяртай нь аргагүй зөвшөөрч Жэвон counter болж Жимин terror болж тэдний байлдааны талбар эхэллээ.
Цаг 00:00 зааж шөнө дунд болход залуус аль хэдийн өөрсдийн өрөөнд орсон байлаа. Жэвон харин Жонгүгтэй хамт түүний өрөөнд нэг ор, нэг хөнжилд зүүд нойрондоо дарагдан унтацгаах аж.
Жонгүг түүнийг бэлхүүсээр нь тэврэн нойрсож буй Жэвоны гарыг өөрийн дээрээс авч босон хувцсаа өмсөж өрөөнөөс гарлаа.
Хаалга дуугарахад Жэвон сэрэв. Түүний хажууд Жонгүг байхгүй байгаад тэр гайхаж цонхоор харвал тэр хар өнгийн жижигхэн машинд суулаа. Тэр машины жолоон ард Жэвоны санаж буй шүүлтийн өдрийн шүүгч хэмээн өөрийгөө танилцуулсан Согжин байлаа.
Тэд хэдэн минут машин дотор юм ярилцаж байснаа хөдлөн цааш явлаа. Тэднийг хөдөлсөний дараахан хаалгаар хэн нэгэн орж ирэх нь цонхны хажууд зогсон буй Жэвонд дуулдхад түүний дотор багахан айдас төрөөд амжчихсан байх бөгөөд тэр хүний алхаан чимээ нэг давхраас хоёр давхарт ойртох нь дуулдлаа. Гэхдээ тэр гуравдугаар давхар луу явчихав. Жэвоны санаа амарч орондоо орон зүүрмэглэлээ.
Нарны хурц туяа Жэвоны нүүрэнд нь тусхад тэр сэрэв. Түүний хажууд Жонгүг тайван нойрсох аж.
YOU ARE READING
✖️BREAKDOWN✖️chapter II/COMPLETED/
Misterio / SuspensoНэгдүгээр бүлэгт гарсан сэхээтэн айлын Бэ Жэвон бодит амьдрал дээр зүүдэн дэх амьдралаасаа тэс ондоо ядруухан айлын охин ажээ. Тэрээр Бусанд хоёр дүү аав ээжийн хамт амьдардаг бөгөөд аав нь Бэ Жэвоныг арван настай байхад гадны хүнд алагдана. Ингэснэ...