Намайг номны эхний хуудсанд гараа хүргэв үү үгүй юу номын сангийн дэнлүү асах нь тэр. Би цочихдоо гартаа байх лаагаа унагаачхав.Гал авалзсаар "Хар шид" ийг шатааж эхлэхэд би сая л ухаан орсон мэт сандарсандаа гараа урагшлуулаад галын дөлөнд түлчихлээ. Шатаж болохгүй юмсан. Яах вэ? Юу хийх ёстой вэ? Хэн нэгэн галыг дэвсэн унтраахад би царай өөд нь харан Жин болохыг мэдлээ.
Жин"Чи энд юу хийж байгаа юм?"
Би түүнийг захиралд хэлчих вий гэсэндээ санаа зовон уучлалт гуйгаад"Уучлаарай,би чимээгүй явчих болохоор захиралд битгий хэлээч"
Жин"Би хэлэхгүй ээ, харин чи энэ номтой болгоомжтой харьцах хэрэгтэй"гэж хэлээд надаас номыг авлаа.Түүнийг яагаад юу ч болоогүй юм шиг харьцаад байгаагийн учрыг ойлгохгүй нь.
Би"Ойлголоо,чамд баярлалаа"
Тэр юу ч хариулалгүй хажуугаар минь зөрөн цонхруу очоод алсад сүглийн харагдах түнэр харанхуй үхлийн ойруу ширтэв. Жин бид хоёрын хооронд үүсэх нам гүн байдлыг өөрийн гүн тогтуун хоолойгоороо эвдэн"Чи Тэхёнийг яагаад чөтгөр болсныг мэдэх үү?"
Би"Юу?" Энэ үг миний гайхшралыг маш ихээр төрүүлэхийн зэрэгцээ сонирхолыг минь давхар өдөөв. Тэр энэ бүхнийг анхнаасаа мэдэж байжээ.
Жин"Чи үнэхээр мэдэхийг хүсч байна уу?Би чамд бүгдийг тодоор харуулж чадна"гэж хэлээд жижиг шилэн уусмал гаргаж ирэн надад өгөв.
Би:Энэ юу юм?
Жин: Чамайг мянган жилийн өмнөх рүү аваачна.Надад итгэж болно шүү гээд "Уу" гэж дохив.
Би уухаасаа өмнө түүний харцанд ямар нэг учир битүүлэг зүйл нуугдаж байгааг анзаарлаа. Түүнийг бусдаасаа илүү сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэж байгаа ч нэг л зүйл хачин байгааг миний зөн совин хар зөнгөөрөө мэдэрч байв.
Би"Хүлээ! Хэрвээ чи түүнийг харанхуйн сүүдэр гэдгийг мэдэж байсан бол яагаад намайг үхлийн ойруу явуулахад юу ч хэлээ..." Үгүй ээ,бүх зүйл ойлгомжтой байхад би түүнээс дэмий хий хоосон зүйл горьдож ингэж асуух ёсгүй. Би хэн ч биш. Тэр мэдээж найзыгаа хамгаалсан байх.
Гартаа байх уусмалыг нэг ч дусал үлдээлгүй бүгдийг ууж дуусгахад толгой манарч,нүд харанхуйлж эхэллээ
BẠN ĐANG ĐỌC
YOUR WINGS is WINGS of the DEVIL /Дууссан/
Viễn tưởngХэн нэгнийг дахин харахын тулд мянган жилийг зарцуулж чадах уу?