Тэхён Казураг гарахад цус алдаж байгаа хэсгээ гараараа даран явсаар хаалганд хүрч түгжлээ. Нуруугаараа хаалга налан доош аажмаар суув.
Яагаад ингэж их өвдөөд байгаа юм бол оо? Тэр өвдөлтөндөө шаналахаас илүү балмагдаж байлаа. Өмнөх жилүүдэд яаж ч бэртсэн аймшигтай өвдөлт мэдрэгдэж байсан удаагүй.
Тэр амьсгалаа тогтворжуулахыг хичээсээр нүдээ анихдаа нойр нь хүрч байгааг мэдэрлээ. Өвдөлт түүнийг ороон хөдөлж ч чадахгүй болгожээ.
Түүнийг нойрондоо автахад далавч нь дэлгэгдэж цэнхэр утаа өрөөнд тархана. Утаанууд гэрлэнд хувирч хутгалагдсан хэвлий хэсэг дээр нь нэг нэгээрээ цугларсаар шархыг анагааж байлаа.
Миний талаас
Хаалга онгойгдон хэн нэгэн орж ирэхэд би эргэж харахыг ч хүссэнгүй. Норсон хацраа арчсаар цонх руу харан зогсоход минь тэр хажууд минь зогсон цонхоор ширтлээ. Гадаа их бүрхэг байх чинь. Энэ газарт яагаад ихэнхдээ бүрхэг байдаг юм болоо?
Жин: Надад чамд өгөх зүйл байна.
Би урагш ширтсээр: Уучлаарай, энэ удаад би чамтай ярилцахгүй. Би Тэхёнийг хутгалсан. Тэр үхсэн бол яах вэ? гэж хэлэхдээ эхэр татан уйллаа. Яг л гинжнээсээ суллагдсан юм шиг санагдаж байна. Түүнийг аврахыг хүсэж байна.
Би хоолойгоо зангируулахгүйг хичээсээр: Би өөртөө юу тохиолдоод байгааг мэдэхгүй байна л даа гэхдээ Тэхён дээр очиж чадахгүй байна. Түүнийг бодох бүрт "Ал" гэж захираад ч байгаа юм шиг.
Жин юу ч болоогүй юм шиг инээмсэглээд: Төрсөн өдөр чинь маргааш болох байх аа? Чамд бэлэг авчирсан юм гээд урт нарийхан хайрцагтай зүйл сарвайлгав.
Би: Энэ цаг нь биш байх гэж ууртай хэллээ. Одоо хангалттай.
Жин: Тэр үхэхгүйдээ гэж амандаа бувтнаад үргэжлүүлэн: Авахгүй юм уу?
Би итгэлгүйхэн шиг бэлгийг нь нээн үзвэл эртний гэмээр хийл байлаа. Ямар нэг зүйл хэлэлгүй орны буланд тавиад: Жин намайг уучрлаарай гэхдээ би түүнийг аврах ёстой гэж хэлээд Тэхёний өрөөрүү гүйлээ. Бариулыг доош дарахад хаалга онгорхой байлаа.
Би доош харсаар: Тэхён аа-
Харцаа дээшлүүлэхдээ түүнийг энд байхгүй болохыг ухаарав. Шал цусаар будагдаж, хувцасны шүүгээ хүртэл урссан байхаас гадна бариул хаалга тэр чигтээ л улаан туяатай байх нь тэр. Харин тэр хаана байна аа? Буцан гарах гэхэд дутуу нээгдсэн хаалганы нүүрэнд далавчны хэлбэртэй хар дүрс үүссэн байлаа. Бодвол тэр үүнийг налжээ.
ŞİMDİ OKUDUĞUN
YOUR WINGS is WINGS of the DEVIL /Дууссан/
FantastikХэн нэгнийг дахин харахын тулд мянган жилийг зарцуулж чадах уу?