"Цас"

2.3K 270 15
                                    

Би Тэхёний араас даган явсаар: Тэд эргэж очвол намайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй дээ

Тэхён: Надад ойгоос гарах ажил байна.

Би алхаж байснаа зогсоод: Би энд өөрийгөө хамгаалж чадна аа. Харин чи явж болно. Баяртай гэж хэлээд буцан алхахад тэр араас нэрийг минь дуудав.

Тэхён: Хүлээ

Би: Надад санаа зовох хэрэггүй ээ. Яв

Тэхён: Үхсэн ч зүгээр үү? гэхэд дотор минь пал гээд л явчхав. Үхэлтэй нүүр тулчхаад одоо ч тэр зүйлээс айж байх гэж.

Тэхён: Ой чамд хайртай болохоор өөртэйгөө авч үлдэхийг л хүсэж байгаа. Хэзээ ч явуулахгүйгээр гэж нухацтай хэллээ.

Би:Тэгвэл чи ирээд авчхад л болно ш дээ хэмээн тоомжиргүй хэлээд инээмсэглэв.

Чи намайг хамгаална гэж хэлсэн. Одоо би чамд итгэж байна

Тэхён: За яахав, тэгвэл би явлаа.

Би түүний ардаас харан зогссоор байв. Яван явтал нь.

Тэр явж байснаа буцан надруу алхаж эхэллээ. Харин би түүнийг хүлээн хөдөлгөөнгүй зогсох аж.

Тэхён санаа алдсаар гаднах цамцаа тайлж надад нөмрүүлээд: Би удахгүй ирнэ ээ.

Би инээмсэглэсээр:Баяр-

Тэр миний үгийг дундаас нь таслаад: Баяртай гэж битгий хэл.

Баяртай гэж битгий хэл

Яагаад болохгүй гэж? дотроо бодон зогссоор ухаан орон харвал тэр аль хэдийн явжээ. Гайхсаар нүдээ бэлчээн ийш тийг харвал түүнийг энд байсан гэж хэлэхээргүй хурдан алга болж. Гэнэтхэн л хоосон мэдрэмж төрөөд явчихсанд би өөрийгөө сатааруулахыг хичээн цагаан цэцгэн дээр суусан эрвээхийг үргээчихгүйхэн шиг ойртсоор:  Би энэ ойг аюултай гэж бодохгүй байх юм. Хоёулаа танилцах уу гэж хэлээд хоорондоо шүргэлцсэн далавчнаас нь барихад цагаан эрвээхий хар өнгөнд огцом хувирлаа.

Би цочсондоо арагш унан буруу харсан гэж өөртөө итгүүлэхийг хүсэж байлаа. Гэсэн ч эрвээхийг барьсан долоовор, дунд хуруунаас минь цус гарч байгааг хараад үнэн болохыг мэдэв. Хүндээр амьсгаадсаар түүний сууж байсан цагаан цэцэгрүү харахдаа Тэхёнийг санагалзахгүй байж чадсангүй.

Ой үнэхээр аюултай гэж үү?

***

Бараг л нурсан балгас гэж хэлмээр эртний шавар барилгын хонгилд Тэхёний гутлын чимээ л хадна. Хүмүүс энэ балгасын аймшигтай харагдах байдлаас ойртох нь байтугай бүр мөсөн нураан цэвэрлэхээс ч айдаг байлаа. Тиймдээ ч хүний нүднээс хол эзгүй талд л байрлана. Тэхён урдаа байх том хар хаалгыг түлхэн орвол хүн байдаг гэж хэлэхээргүй тэр өрөөний ил гал асч байлаа. 

YOUR WINGS is WINGS of the DEVIL /Дууссан/Unde poveștirile trăiesc. Descoperă acum