chapter 1

4K 215 3
                                    

Саяхан л хоржигнон урсаж байсан горхины дуу намсаж бага багаар ямар нэгэн зүйл цуурах мэт чимээ гарч эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Саяхан л хоржигнон урсаж байсан горхины дуу намсаж бага багаар ямар нэгэн зүйл цуурах мэт чимээ гарч эхэллээ.

Ус шингэн байхаасаа илүүтэйгээр хөлдсөн байхдаа үзэсгэлэнтэй юм. Би ингэж бодсоор горхийг тэр чигт нь хөлдөөж орхилоо.

Ойн гүнд бүх зүйл чимээ аниргүй нам гүм. Голгүй хөлдсөн горхийг харж суух нь миний долоо хоног бүрийн хийдэг зүйл. Хэдийгээр зөвшөөрөлгүй сургуулиас гарах нь хориотой ч би энд байх дуртай. Баригдвал асуудалд орно гэдгээ мэддэг ч долоо хоног бүр алгасалгүй ирдэг.

Гэнэтхэн энэ амар амгаланг минь галт тэрэгний хөдөлгүүрийн дуу сарниулахад би горхийг гэсгээж тэндээс босон сургуулийн зүг яаравчиллаа.

Дэлхий дээр хүмүүсээс гадна олон зүйл оршин тогтнож байдаг. Мэдээж тэдний нэг нь Шидтэнүүд. Шидтэнүүдийг дотор нь Нэгж шидтэн-Шидтэн гэж хоёр ангилдаг. Нэгж шидтэнгүүд гэдэг аливаа нэг зүйлийн ганц хэсгийг л чаддаг шидтэнгүүд юм. Жишээ нь: Усыг тэр чигт нь биш зөвхөн усыг хѳдѳлгѳх, хөлдөөх, ууршуулах гэх мэт. Харин Шидтэнгүүд бол усыг тэр чигт нь удирдана. Гаргаж авах, хөлдөөх, ууршуулах гээд бүгдийг нь чаддаг. Гэхдээ дэлхий дээр байдаг зуун мянган шидтэний мянган л Шидтэн бусад нь Нэгж шидтэнгүүд байдаг.

Галт тэрэгний буудал дээр очиход тэнд надаас өөр цөөн хэдэн сурагчид байх ба бусад нь бүгд хөтөч багш нар байв. Галт тэрэгний хаалга онгоймогц би Есүм хэмээн түүнийг дуудлаа. Тэр намайг хармагцаа гүйж ирэн бид хоёул тэврэлдэнэ.

Бид сургуулийн дотуур байр луу явангаа түүний эцэс төгсгөлгүй асуултанд хариулж явна.
Есүм бол миний дүү. Тэр энэ жил 16 хүрч Шидтэний сургуульд ирээд буй нь энэ юм. Шидтэнгүүд бас Нэгж шидтэнгүүд 16 нас хүрэхэд нь ид шид нь ил болмогц Шидтэний сургуульд ирж суралцдаг жамтай.

---

Тэгэхээр Есүм намайг сонс би өөрөө чамд бүгдийг нь тайлбарлья ойлгов уу! Гэхэд Есүм чимээгүй толгой дохин намайг ярихийг хүлээлээ.

The Wizard SchoolWhere stories live. Discover now