chapter 5

1.5K 184 7
                                    

Шидтэний сургуульд ирэхэд ахиад л нөгөө нэг бүүдгэр тэнгэр угтан авлаа. Галт тэрэгнээс буухад Анхён, Хэжин эгч нар бас Есүм угтана. Би гайхсаар очиход Анхён болон Хэжин эгч нар надтай зөрөөд амархаар явж байгаа харин Есүм энд намайг тосохоор иржээ. Би Есүмтэй инээлдсээр дотуур байр луугаа алхахад урьд нь мэддэг байсан ч манай сургууль үнэхээр хаягдсан хуучны шилтгээн шиг юм аа. Та нар дотуур байр гэхээр тусдаа ямар нэг байр байх гэж бодох ч үнэндээ манай дотуур байр яг сургуулийн өөдөөс харсан залгаа байр бөгөөд хоёр давхарт гарахад маш том зааланд өөд өөдөөсөө харсан хоёр том шат байх нь дотуур байрны шат юм. Шатыг дагаад үе үеийн хүчтэй шидтэнгүүдийн зураг өлгөөстэй байдаг. Гэхдээ тэр зураг болон шатнууд Harry Potter дээр гардаг шиг хөдөлдөггүй шүү. Тэр чинь кино шүү дээ. Энд бид шидээ ашиглаж байж л хөдөлгөнө.

Өнөөдөр нэмэлт хичээл орохоор болоход залхуутайгаар хөлөө чирсээр их танхим руу алхах би. Намайг их танхимд ороход сургагч багш нар байх бөгөөд зөвлөлийн гишүүд алга. Үүнийг харсан шидтэн охид их л урвагар харагдана. Би ч тоолгүйгээр хичээлээ хийх гэсэн боловч тэд нар юу хийж яваа бол гэж бодох төдийд л анхаарал минь сарнина. Гэнэтхэн хадагтай Ватсоны Инсол гэх дууг сонсоод цочсондоо агаарт хөлдөөж байсан мөсөө шидэхэд хадагтай Ватсон амжиж хамгааллын бүрхүүл үүсгэн хүүхдүүдийг хамгаалахад мөс миний гаранд зоогдсоноор цус урсаж эхлэх нь тэр. Хадагтай Ватсон намайг анхааралгүй байлаа гэх мэтчилэн загнаж эмчийн өрөө рүү авчрав. Эмч намайг эмчлэхээр ойртоход мөс улам гүн шигдэн аймшигтай их өвдөлт мэдрэгдэнэ. Би эмчийг түр хол байж байгаач гэхэд эмч гайхан надруу ойртох гэхэд хадагтай Ватсон эмчийг зогсоогоод надруу эхэл гэсэн дохио өглөө. Би мөсийг нөгөө гараа ашиглан сугалаж авахад цус ойлгодон урсана. Би зоогдсон мөсийг ус болгон хувиргаад гараараа тойруулан орооход усны өнгө өөрчлөгдөн номин ногоон боллоо. Тэгээд удаачгүй шарх минь аниж эхлэхэд эмч гайхан надруу харж харин хадагтай Ватсон их л нухацтай царайлан юм бодно.
Үүний дараа хадагтай Ватсон намайг болгоомжтой бай гэж хэлчихээд цаашаа яваад өгөв. Уг нь өдийд намайг толгой түрүүгүй загнаж байх ёстой хүн биздээ.
Би эмчийн өрөөнөөс гаран алхахад над дээр Есүм гүйж ирэн юу болсныг шалгаана. Хэдийгээр Есүм надад санаа зовж байгааг ойлгож байгаа ч тэр одоо их танхимд нэмэлт хичээлдээ сууж байх ёстой шүү дээ. Би Есүмийг хичээл рүү нь явуулчихаад дотуур байр луу алхаж байтал хадагтай Ватсон болон зөвлөлийн гишүүд захиралын өрөө рүү орох нь харагдлаа. Тэд энд байсан байж яагаад хичээл ороогүй юм бол? Гэж бодохтой зэрэгцэн би захирлын өрөөний гадна өөрөө ч мэдэлгүй ирчихсэн байлаа. Тэдний яриаг сонсоход тэд хэн нэгнийг загнаад байгаа бололтой би улам ойртон хаалганд чихээ наатал хэн нэгнийг тас хийтэл алгадах чимээ гарлаа. Гэтэл нэг нь "Хадагтай Ватсон энэ бидний буруу бид Шидтэнүүдийг сайн харах ёстой байсан юм. Дахиж ийм алдаа гаргахгүй ээ." Гэхэд хадагтай Ватсон "Дахиж алдаа гаргахгүй гэнээ! Наад алдаанаас чинь болоод аль хэдийн Шидтэнүүд аюулд орчихоод байна! Дөрвөн зуун жилд нэг удаа төрдөг усны шидтэн биш шидтэнүүд бүгд аюулд орчихоод байна!!" гэж чанга хашгирах нь сонсогдлоо. Би гайхан дөрвөн зуун жилд нэг удаа төрдөг усны шидтэн??

The Wizard SchoolWhere stories live. Discover now