chapter9

1.3K 168 0
                                    

Хальтхан орж гараад байсан ухаан минь энэ удаа бүрэн сэргэх шиг бололтой нүдээ аажмаар нээхэд ойр ойрчмын зүйлс бүрэлзэн харагдах ба би нүдээ зүгээр болохыг хүлээн боссонгүй. Үнэндээ босохоос ч айж байсан юм. Сайн харагдахгүй байгаа ч бүрэлзсэн олон хар саарал дүрснүүд намайг тойрч тэд архиралдах бүрт аймшигтай үнэртэж байсан юм. Сүүлд харсан зүйлдээ итгэж ядан байхад хараа минь овоо тогтворжин ойр ойрчмоо айдастай нүдээр харахад тархи минь харж буй зүйлдээ итгэхийг үл хүссэн нь ойлгомжтой "Энэ зүгээр л зүүд" хэмээсэн хэтэрхий тэнэг бодол орж ирэв. Гэсэн ч миний ойд маш олон чононуудаар хүрээлэгдсэн дүр зураг огтхон ч ѳѳрчлѳгдсѳнгүй харин ч эсэргээрээ нүдний минь ѳмнѳ нэг чоно хүн болоод хувирчих нь тэр. Өндөр, айдас төрүүлж дагжин чичрүүлмээр хурц хар нүдтэй басхүү аймшигтай үнэртэй энэ залуугын харцнаас дальдчин зогсоход тэр надруу дөхөж ирээд "Энд юу болоод байгааг мэдэж л байгаа байлгүй. Түүнийг амьлуул!" гээд нэгэнт амьсгаа нь тасраад хэр удсан юм бүү мэд ямартай ч аймшигтай өмхий үнэртэх аварга том чоно руу заалаа. Би айсандаа юу ч дуугарахгүй зогсоход тэр намайг чирэн түүний өмнө сөхрүүлэв. Бурхан минь гэж энэ үнэр нь намайг алах нь...
Миний нүдэнд нулимс дүүрэн хариугүй урсах гэж байхад хэн нэгний "Крис" гэж орилох нь сонсогдлоо. Биднийг дуу гарсан зүг рүү харвал Жимин ууртай нь аргагүй гараа зангидан зогсоно. Түүнийг харсандаа би юу юугүй уйлж орхиход Крис гэх залуу алгаа ташин "Ямар зоригтой эр вэ? Дахиад л хүрээд ирэх шив. Бие чинь овоо эдгээ юу? Даанч харамсалтай байнадаа чамайг тэгэж амиараа хамгаалж байхад тэр одоо энд зогсож байдаг" түүнийг ийн хэлэхэд Жимин "Битгий олон юм ярь Крис! Түүнийг яг одоо буцаагаад явуул!"гэх нь тэр. Крис инээн "Чи бидний юу хүсэж байгааг мэднэ, Жимин! Хүссэнийг минь хийчихвэл энд юу ч болохгүйг чи мэдэж байгаа" гээд миний үснээс хүчтэй зулгаан хойш угзран татах аж. Крис болон тэдний чононууд надруу архиран хурдал хэмээлээ. Намжүүн "Крис энэ бүхнийг чи л эхлүүлсэн шүү!" гэхэд Крис "Үгүй ээ энэ бүхнийг чи л эхлүүлсэн" гээд тэр буцан чоно болон хувирлаа.

***

Хусог хурдтайгаар чононуудыг энэ тэндээс нь цохин унагааж харин Намжүүн болон Жин түүний унагааж гэмтээсэн чононуудыг цааш харуулна. Жонгүг руу маш олон чоно зэрэг дайрах ч тэр бүгдийг няц цохиж байлаа. Энэ хооронд Теодор, Юнги, Жимин нар нааш надруу ойртохыг хичээнэ. Гэхдээ намайг энд хоёр чоно хамгаалан зогсч түүнийг амьлуулахыг шаардана. Би түүнийг зүгээр л амьлуулчихья гэж бодоход толгойд хэн нэгэн "Болохгүй Инсол! Хэрвээ тэгэх юм бол дайн дэгдэнэ! Инсол наанаасаа зугт биднийг яадаг ч бай наанаасаа зугтаарай!" Гэх нь сонсогдлоо. Би энэ хоолойг танина! Теодор.

The Wizard SchoolWhere stories live. Discover now