chapter 7

1.4K 174 1
                                    

Жимин?

-Яагаад зугатаад байгаа юм?

Хэн зугтсан гэж? Би зүгээр л өөрийнхөө замаар явж байна

-Надад юм хэлэх гэсэн юм уу хараад л зогсоод байсан

Тиймээ, юм хэлэх гэж байсан юм (Ашш бантахгүйн тулд юу хэлчих вээ, одоо юугаа хэлэх юм бэ?)

"Тэгвэл эндээс холдоцгооё" гээд тэр толгойгоороо дохин урд гаран алхлаа. Бид ой болон сургуулийг холбодог гүүрэн дээр ирэхэд тэр зогслоо. Ойн дээгүүр битүү манан суунаглажээ. Тэр ойн зүг рүү харсаар

-Юу хэлэх гэж байсан юм?

Надаас өөр мэдрэмж нь мэдрэгддэггүй эмэгтэйтэй өмнө нь таарч байгаагүй юу?

-Таарч байгаагүй ээ
Энийг л асуух гэж байсан юмуу?

Үгүй ээ яахав зүгээр...

-Энэ тийм сонирхолтой байна уу? гээд тэр ойгоос харцаа салган надруу харлаа.

Зүгээр л, хачин санагдаад байсан юм.

-Юу нь?

Үлгэр ч юм шиг чи худлаа яриад байгаа юм шиг. Гэхдээ энэ бүгд үнэн болохоор хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй болохоор л дахин асуусан юм.

-Би чамд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, хамгаална бас мэдрэмжийг чинь мэдэрдэг болно.

Юу? Яаж?

"Энэ нууц!
Явцгаая харанхуй болох гэж байна" тэр ингэж хэлээд миний гараас хөтөлчихлөө. Тэр юу хийгээд байнаа? Гараа авах гэсэн ч тэр улам чанга атгаад авч чадсангүй.

Я-яагаад байгаа юм бэ, Жимин?

-Чамаар хүлээн зөвшөөрүүлж бас хамгаална гэж хэлсэн штээ. Тэрийгээ л хийж байна.

...

-Яагаад дуугүй болчиховоо? Чи арай...

Надруу битгий хар!

-"Яагаад? Инсол" ахх хүн ичээд улайчихаад байхад харах гээд дайраад байх юм. Нэг гараараа нүүрээ таглаад түүнээс нөгөө гараа салгах гэж оролдсонд тэр харин ч нөгөө гарыг минь чанга атгаад нөгөө гараараа миний нүүрээ хааж байсан гарыг минь барьчихлаа. Би ичин доош харахад тэр надруу харсаар л байсан
"Авв, Инсол чи ичхээрээ үнэхээр эгдүүтэй юмаа" тэр ингэж хэлэхэд би улам ичин "Битгий хараад бай!" гэхэд тэр миний хоёр гарыг барьсан чигтээ нүүр лүү минь ойртон доошлоход би өөдөөс нь эгцлэн харж "Битгий гээд байхад" гэж чанга хэлчихээд түүнээс хоёр гараа сугалж аван гүйлээ. Жиминд баригдахгүйгээр арай гэж өрөөндөө орж ирэхэд Есүм гайхсан янзтай харж зогсоно. Би саяны болсон явдлыг бодон зүрхээ даран хэвтэнэ. Унтах хүртэл тэрний хэлсэн үгс бас царай нь нүдэнд үзэгдлээ. Би олон тийш хөрвөөхөд загнах хүн байхгүй нь сайхан юмдаа. Хэрвээ Анхён, Хэжин эгч нар байсан бол загнаад би хөдөлж ч чадахгүй байх байсан биз.

The Wizard SchoolWhere stories live. Discover now