Дуу чимээ ихтэй, энд тэндгүй гэрэл гялтаганасан газраар нэгэн залуу явсаар "3" гэсэн номертой өрөөний хаалгыг татан орлоо. Тамхины утаа, архины эхүүн үнэр ханхалсан тэр өрөөнд хэдэн залуус болон бүсгүйчүүд байх аж. Харин тэр залуу нүдээ гүйлгэсээр өөрийн танил бүсгүйгээ олж харахад тэр хөл дээрээ ч тогтож чадахгүй согтчихсон байх ба нэгэн залуугийн хүзүүнээс зүүгдэн бүжиглэх гэж оролдож байв. Залуу нүдээ эргэлдүүлээд, шүдээ зуун хүзүүгээр нь тэврүүлсэн байх залууг түлхээд бүсгүйн гарнаас татан явах гэтэл нөгөө залуу ч амар явуулсангүй бүсгүйг өөртөө татаад залуу руу том дуугаран:
- Чи одоо хэн бэ? Үхмээр байна уу? гэхэд нь залуу түүн лүү ёжтой инээмсэглээд:
- Амаа тат! Би түүний нөхөр нь! гэж хэлээд залууг унатал нь түлхээд эмэгтэйг хоёр гар дээрээ өргөн тэндээс гарлаа.
.
.
2 сарын өмнө:
Жунми's POV:
Намайг гоо сайхны газраар үйлчлүүлээд дөнгөж дуусч байхад ээж залгав. Утсаа авав уу үгүй юу түүний сандарсан хоолой чихэнд сонстлоо.
- Алив миний охин хурдан гэртээ ир! Аав чинь ажлынхаа хамтарч ажиллах гэж байгаа чухал хүмүүсийг оройн хоолонд гэртээ урьсан байна. гэхэд нь сэтгэл тавгүйтээд ирэв. Аав гэдэг хүн байтугай үгтэй нь ч ойр биш намайг энэ үг сонсогдох төдийд хангалттай тавгүйтүүлдэг юм.
- Аавын ажлын хүмүүс юм бол надад ямар хамаа байна аа, ээж?
- Мэдэхгүй ээ, миний охион! Ээжийнхээ үгэнд ор. Хурдан хүрээд ир. гэхэд нь би санаа алдаад удахгүй очих тухайгаа хэлээд машиндаа суун хөдөллөө. Гэрт ороход ээж чамин гоёмсог даашинз өмссөн байх бөгөөд нүүрээ гоё будаж, үсээ ч гоё янзалжээ. Би ээж рүү гайхан хараад:
- Ийм хөөрхөн болчхоод хэнтэй болзоонд явах гээв? гэж түүнээр наргихад тэр инээгээд чихэндээ ээмэг зүүсээр:
- Аав чинь л дээд зэргийн байгаарай гэсэн. Гэртээ ч урьж биднийг ч аятайхан хувцаслаарай гэсэн болохоор тэр ирэх хүмүүс зүгээр ч нэг хүмүүс биш байх.
- Бид аятайхан хувцаслах аа? Би ч бас тань шиг баглачихсан бэлэг шиг болох юм уу? гэхэд ээж өмссөн даашинзаа эргүүлж тойруулан хараад:
- Яасан? Би хачин байна уу? гэхэд нь би толгой сэгсрээд:
- Үгүй ээ, би л хачин байна. Надаар яах гэсэн юм бол?
- Ээж нь мэдэхгүй ээ... За хурдан дээшээ гарч аавынхаа Австралиас авч ирсэн цагаан даашинзыг өмсөөд нүүрээ хөөрхөн будаад гараад ир. гэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр дээшээ өрөө лүүгээ орлоо. Ээжийн хэлсэн ёсоор нь гүйцэтгээд дөнгөж дуусч байтал үйлчлэгч орж ирэн аавыг намайг дуудуулж буйг хэлэв. Би сүрчигээ агаарт хэд хэдэн удаа цацаад өөрөө дундуур нь алхаж ороод өрөөнөөсөө гарлаа. Аав зочны өрөөнд сонин гарчиглан суух бол ээж түүний мөрөнд массаж хийж байв. Би буйдан дээр суугаад:
- Намайг дуудуулаа юу? гэхэд над луу нэг ч харалгүй ийн ярьж эхлэв.
- Одоо ирж байгаа хүн бол ажлын минь их чухал түнш. Тэд гэр бүлээрээ ирнэ. Харин чи намайг юу ч гэж хэлсэн зүгээр л инээмсэглэ. Бас мэндлэхээс өөр юу ч битгий ярь ойлгосон уу? гэхэд нь би "Ойлгоогүй байж болох юм уу?" хэмээн амандаа үглэхэд аав:
- Юу? Сонссонгүй. гэхэд нь би:
- Ойл.го.лоо. гэж тасалж хэлээд буцан өрөө лүүгээ явах гэж байтал хонх дуугарлаа. Би байрандаа зогсож, ээж хувцасаа янзлахад аав сонингоо тавиад босч над луу нэг чухам харчхаад хаалга руу дөхлөө.
Гэр бүлээрээ гэсэн ч гуравхан хүн ирсэнд би тийм ч их гайхсангүй. Манайх шиг л юм байна. Аав өөртөө нь чацуу болов уу гэмээр эрхэмтэй инээмсэглэн мэндлэж дараа нь ээж бид хоёрыг танилцууллаа. Өнөөх эрхэм чанга чанга инээсээр:
- Жунми маань их хөөрхөн болчихож... Ганц эргэлзэж байсан зүйл маань байхгүй боллоо. Тиймээс шийдвэр минь зөв байж. гэхэд аав ч бас даган инээв. Ямар шийдвэр гаргачихсан байж байгаад намайг харснаа яасаан?
Бид хоолны ширээний ард суухад аав тэр хүнтэй их л олон зүйлсийн талаар ярилцаж харин ээж эзэгтэйтэй нь ярих бол түрүүнээс хойш өөрийнхөө нэрнээс өөр зүйл хэлээгүй чихэр хүлхэж байгаа юм шиг хацартай надаас нэг ах тэрээр чимээгүй л хооллоно. Ярих юм нь дуусаа юу гэмээр чимээгүй болоход ноён Пак үг дуугарлаа.
- Мэдээж бидний гол асуудал бол хурим. Хоёр хүүхдийнхээ хуримыг хэзээ хийх вэ? гэхэд аав инээмсэглэн:
- 7 хоногийн дараа сүйг нь тавьж, сарын дараа гэрлүүлцгээе. гэхэд ноён Пак өмнөх л чанга инээдээрээ инээж:
- И захирал их л яарч байх чинь... гэхэд аав зүгээр л инээмсэглэж байв. Би бүр юу ч ойлгохоо байлаа. Хэн хэнтэй гэрлэх гэж байгаа юм? Хатагтай Пак ширээн дээр байх миний гарыг атгаад:
- Тэгвэл Жунми бид хоёр цуг явж хуримын даашинзаа сонгож болно шүү. Би бас дажгүй хэд хэдэн газар мэднэ. Хуриманд ганц сар ер нь их давчуу юм байна. гэж хэлэхэд нь ноён Пак залхсан янзтай хараад:
- Наад асуудлаа бүсгүйчүүд та нар өөрсдөө л шийдэцгээ. Жунми биеэ даасан мундаг охин өөрөө ч хуримынхаа ажлыг бүгдийг нь зохицуулчихаж чадна гэж би итгэж байна. гэхэд нь би сая л ойлгов. Намайг эд нар албан хүчээр гэрлүүлэх гэж байна. Харин хэнтэй? Пак гэр бүлийнхэн дахиад хүүтэй юм байх даа?
- Жинён! Чи ч бас Жунмитэй цуг хуримандаа бэлдээрэй, ойлгосон уу? гэхэд нь Жинён зүгээр л толгой дохив. Хуримандаа бэлдэх? Айн? Бидний хурим болж таарч байна уу? Энд юу болоод байна аа? Миний уур савссаар аав луу харвал тэр намайг дуугүй байхыг сануулах шиг нэг ширүүн харлаа. Дараа нь ээж лүү харахад тэр ч бас юу ч ойлгоогүй янзтай ийш тийш бүлтэгнэн харж байв. Би харин үг хэлж чадалгүй шүдээ зуун сэрээгээ чанга атгасаар л үлдлээ.
.
.
- Аав аа, та чинь солиорчихсон юм уу? хэмээн тэдний гэр бүлийг явсан даруйд би ийн хэллээ. Гэтэл аав:
- Юу гэнэ ээ чи! Аавынхаа өөдөөс?
- Яаж намайг анх уулзаж буй, ер нь уулзаад ганц ч үг солиогүй нэгэнтэй гэрлэ гэж чадаж байна аа? Би ямар тоглоом уу? Энэ амьдрал ямар кино юу? Та яачхаад байгаа юм?
- Та хоёр гэрлэвэл бидний компаниуд нэгдэж ажил ч тэр маш урагштай явах гээд байна. Өрсөлдөгч компаниуд биднийг давж чадахааргүй тийм хүчирхэг болох гээд байна. гэхэд нь би аав луу яг л хог новш руу харж байгаа юм шиг харлаа. Харин аав над луу харж чадалгүй дальдчих аж.
- Хүн яаж ийм байж чаддаг байна аа? Төрсөн охиных нь ирээдүй биш компаных нь ирээдүй чухал ч байх гэж... гэж хэлэхдээ би цөхөрсөн аятай сонсогдож байв. Угаасаа би хангалттай цөхөрч байна. Энэ аав гэдэг хүнээс залхаж байна. Бүгдийг өөрийнхөө хүслээр хийлгээд байгаад дургүй хүрч байна.
- Гэрлэ! Чамтай өөр ярих юм байхгүй! Харин ч Пак захиралыг хүүгээ ийм мундаг хүн болгож өсгөсөнд баярла! гэж хэлчхээд ажлынхаа өрөө лүүгээ орчихов.
- Ээж ээ, та нэг юм хэл л дээ! Арай л хэтэрч байгаа юм биш үү?! гэхэд тэр намайг тэврээд:
- Тийм ээ, арай хэтэрч байна. Тэгэхдээ бид аавдаа юу ч хийж өгч чаддаггүй юм чинь ядаж...
- Та бас юу яриад байгаа юм бэ? Хоёул хоёулаа галзуурчихсан юм уу? Хаашаа юм!! гэж түүний үгийг таслаад тэврээс нь гараад өрөө лүүгээ орлоо.
Арай ч дээ... Ийм ч хүн байх гэж...
------------------------------------------------------------
A/N: Эээе... за шинэ өгүүллэг эхэллээ. 😋😋😋 Сайн хайрлаж өгөөрэй kkk... Зангианы учир начир нь дараачийн хэсгүүдээр гарна аа! 💕💕
All the love L.
![](https://img.wattpad.com/cover/134501529-288-k775042.jpg)
YOU ARE READING
••A Tie••Park Jinyoung••Mongolia
FanfictionЗангианы өнгө хайр сэтгэлийг нь илэрхийлнэ.