Өчигдөрийн болсон зүйлээс хойш тавгүйтээд юм л бол уурлах гээд, цухалдаад байв. Тэгтэл утас дуугарч тэр нь аав байх нь тэр. Нүдээ эргэлдүүлсээр утсаа авахдаа ярилгүй зүгээр л чихэндээ наалаа.
- Яг одоо компани дээр ир! гэчхээд утсаа тасалчихна тэр. УАААА!!!! ХҮН ЯАЖ ИЙМ БАЙЖ ЧАДДАГ БАЙНА АА? БИ ТЭГЭЭД БОС ГЭСНИЙХ НЬ ЗОРГООР БОСЧ, СУУ ГЭСНИЙХ НЬ ЗОРГООР СУУХ ЁСТОЙ ЮМ БАЙХ ДАА? Тольныхоо өмнө байсан бүх будаг шунхаа газраар тарааж орхив. Ядаж ингэж уураа гаргахгүй бол болохгүй байсан юм. Тэгэхэд өрөөний хаалгаар үйлчлэгч нар орж ирэн бүгд сандарцгаан бөхийх аж. Би шууд л хашгараад хувцасныхаа өрөө лүү орлоо. Магадгүй ард тэд газар унасан зүйлсийг цэгцэлж байгаа байлгүй.
.
.
Намайг бэлэн болоод өрөөнөөсөө гарахад үйлчлүүлэгчид над руу харж ч чадалгүй бөхөлзөж байв. Ингэхээр нь улам дургүй хүрч байлаа. Би нэгэнд нь ус хийгээд ир гэчхээд өндөр өсгийт өмсөж байтал ээж өрөөнөөсөө гараад ирэх нь тэр. Тэр намайг дээрээс минь доошлуулж хараад хаачих гэж байгааг минь асуув. Би ч хааны зараалд гарч байгаагаа хэлээд авч ирсэн усыг нь нэг балгачхаад гарлаа.
.
.
Аавын компани дээр ирээд өрөө лүү нь ороход миний ирээдүйн нөхөр болон хадам аав маань сууж байв. Би дотроо дургүй байсан ч ноён Пак-тай мэндэлж инээмсэглэхийг хичээж байсан юм. Аав намайг суухыг дохиод:
- Жинён та хоёр явж сүй тавих ёслолдоо бэлд. Өөр зүйлгүй. гэж хэлчхээд ноён Пак луу харан:
- Салбар компанийн төлөөлөгчид биднийг хүлээж байна. Явцгаах уу даа? гэсээр босоод яваад өгөх нь тэр. Би буйдангийн түшлэг хүчтэй налаад хөлөө ачин сууж толгойгоо барьлаа. Хүсэхгүй байна! Хүсэхгүй байна! Хүсэхгүй байна!
- Явья. хэмээн дуу гарахад нүдээ нээн түүний зүг лүү харвал тэр босоод халаасандаа гараа хийчихсэн зогсож байв.
- Хаашаа?
- Сая аавынхаа хэлснийг сонссонгүй юу? Явж сүй тавих ёслолдоо бэлдье. гэж хэлээд үг хэлэхийн завдалгүй гараад явахад нь надад араас нь дагахаас өөр сонголт байсангүй. Биднийг компанийн коридороор явж байхад ажилчид бидэнд бөхийн мэндлэн хажуугаар зөрж байв.
- Чи яагаад энэ хуримыг зөвшөөрөөд байгаа юм? Чи намайг мэдэхгүй, би ч чамайг мэдэхгүй. Тэгтэл яагаад?? гэхэд тэр байрандаа зогсоод над луу харан эргэн тойрон дох ажилчидыг ажиглаад инээмсэглэн:
- Энд, одоо ярилцахгүй ойлгосон уу? Зүгээр чимээгүй дагаад яв. гэж шүдээ зуун хэлээд үсийг минь чихний ардуур хийн үргэлжлүүлэн алхаж эхлэв. Аав шиг минь бас жүжигчин байх нь ээ?
.
.
.
Бид нэг зоогийн газар орон тусгай өрөөнд суун хооллох гэж байв. Түүнийг яаж ийм тайван байгаад байгааг ойлгохгүй нь...
- Хөөе! Чи сая компани дээр асуусан асуултнуудад минь хариулаатах даа? гэхэд тэр хутга сэрээгээ хажуудаа тавиад гараа салаавчлан атгаад над луу харан:
- Юун түрүүнд би чамаас ах. Тиймээс хүндэтгэлтэй ярь. Хоёр дугаарт энэ хурим аавуудын маань компанид ашигтай. гэж хэлээд буцаад хутга сэрээгээ аваад хоолоо идэж эхэллээ.
- Харин тэгээд?! Аавуудад маань л ашигтай. Бидэнд ямар хэрэгтэй гэж? Бид тэдний золиос болж байна! Би чамтай гэрлэж чадахгүй. гэхэд Жинён:
- Энэ хурим надад ч бас ашигтай. Би өв залгамжлагч болно.
- Өө гайхалтай. Тийм байж! Харин би яах уу? Энэ тэнэг гэрлэлтийн ганц хохирогч нь би юм уу?
- Чи өв залгамжлагчийн эхнэр. Солонгосын хамгийн том компаний захиралын эхнэр байна. Юунд нь дургүйцаад байгаа юм?
- Надад наад хогийн зүйл чинь хэрэггүй. Би өчигдөрийг хүртэл өөрийгөө хүнтэй гэрлэхгүй гэж боддог байсан. Тэгтэл одоо бүр гэрлээд зогсохгүй огт танихгүй хүнтэйгээ гэрлэх гэж байна.
- Чи юунд дуртай вэ? гэж түүнийг сэдэв өөрчлөн асуухад нь дургүй хүрч эхлэв. Уул нь аль түрүүнээс хойш түүний энэ новшийн тайван байдалд дургүй хүрж байсан юм.
- Би танихгүй хүнтэйгээ гэрлэхгүй байх дуртай. гэхэд тэр над луу ширүүн харж:
- Би тоглоогүй байна. гэхэд нь миний дотор бага зэрэг айдас төрөв. Гэвч би үүнийгээ ил гаргах гэсэнгүй.
- Би хөгжилдөх, эрх чөлөөтэй байх дуртай! гэж өөрийгөө хүнтэй гэрлэх бодолгүй байгаагаар ойлгуулахаар ингэж хэлэхэд түүнийг баруун талын уруул өргөгдөж:
- Бид эхнэр нөхөр болсон ч би чамайг юунаас чинь ч хорихгүй. Чи яг л ганц бие юм шиг байж болно. Яг одооных шигээ. Залуучуудтай зугаацмаар байвал зугаацаж, ууж идмээр байвал ууж идэж болно. Харин ч аав ээжийнхээ хараанаас гараад бүр амар юм биш үү? гэхэд нь урд байгаа ширээгээ хөмрөөд тавьчихмаар байв. Тэр миний шарыг хангалттай малтаж чадаж байв.
- Идээд дуусчихсан бол гарцгаая. Бидэнд хийх ажил их. гээд гараад явчихав. Харин би ирснээс нь хойш огт амсаагүй тавагтай хоолоо ширээн дээр асган улаан дарснаас том том балгаад араас нь гарлаа.
.
.
Тэр эхлээд эмэгтэй хувцасны дэлгүүр оров. Тэр надад хэд хэдэн хувцас бариулаад:
- Өмсөөд үз дээ? гээд инээмсэглэж байв.
- Хөөе! Би үнэхээр энийг өмсөөд зогсож байх юм шиг байна уу? гэхэд тэр инээд алдаад:
- Хүмүүс хараад байна шүү! Өмсөөд үз. гээд хацранд минь хүрээд өөрөө хувцас солих өрөөний өмнө байрлах буйдан дээр суулаа. Би эргэн тойрноо харвал худалдагч гэлтгүй, үйлчлүүлэгчид нь хүртэл бидэн лүү харж байх аж. Би нүдээ эргэлдүүлсээр хувцас солих өрөө лүү орлоо. Хамгийн эхэнд гарт тааралдсан нэгийг нь аваад өмсөөд зогсож байтал худалдагч нь хувцас солих өрөөний хөшгийг нээчих нь тэр. Би гайхан эргэж хартал Жинён буйдан дээр сууж байснаа нүд нь томорсоор босч ирэн:
- Вуа! Гайхалтай. Ийм байхад бусдыг нь ч өмсөж үзэх шаардлагагүй байх. Чи минь угаасаа юу ч өмссөн тэнгэрийн илч шиг л харагдана. Тэгэхдээ чи хүсвэл үлдсэнийг нь ч бас авч болно шүү, хонгор минь? гээд бэлхүүснээр тэврэхэд нь би түүнийг тонгоргоод авмаар байв. Гэсэн ч би тэгсэнгүй шүдээ зуун түүн лүү хараад муухан инээмсэглэлээ. Түүний энэ жүжиглэх чадварыг бурхан өршөөг!
.
.
Хувцасны дэлгүүрээс гараад машинд суухад тэр:
- Миний юу өмсөх чамд угаасаа хамаагүй болохоор одоо хослолын дэлгүүр орохгүй. Эхний даашинзтай чи үнэхээр аймшигтай харагдаж байсан. Сүүлийн авч өгсөн даашинзыг өмсөөрэй. Одоо бөгжөө сонгоё. гээд жолооч руу дохин машин хөдөллөө. Яагаад одоо миний амнаас юу ч гарахгүй байна вэ? Би энэ бүх хараал идсэн зүйлсийг хүлээн зөвшөөрөөд байгаа хэрэг үү? Би яг яах ёстой юм бэ?
.
.
Үнэт эдлэлийн дэлгүүрт ороод өрөөстэй байх олон бөгж дундаас Жинён нухацтайгаар харан сүйн бөгжөө сонгох гэж байв. Жинён бөхийж байснаа өндийгөөд нэг бөгж рүү заан худалдагчаар гаргуулан аваад:
- Хонгор минь, энэ бөгж чиний минь хуруунд л орох гэж бүтээгдсэн бололтой. гээд инээмсэглэн бөгжийг аваад ядам хуруунд минь зүүв. Дараа нь гарыг минь эрхий хуруугаараа илээд худалдагчид хандан:
- Гайхалтай биш гэж үү? гэхэд худалдагч эмэгтэй ч инээмсэглэн:
- Тийм байна. Үнэхээр сайхан зохиж байна. гэж хэлэв. Хачин нь би өмнөхийн адил юу ч дуугарсангүй хэвээр л байх аж. Толгой доторх минь хов хоосон. Тэр:
- Энийг авья. гэж хэлээд худалдагчид картаа өгөн явууллаа. Удсан ч үгүй өнөөх эмэгтэй ирэхэд Жинён инээмсэглээд баярласнаа илэрхийлээд:
- За хонгор минь, явцгаая. гээд гарыг минь өөртөө сугадуулан тэр дэлгүүрээс гарч явав. Харин би түүнийг даган гарахдаа гаран дах бөгжөө харлаа. Тийм ээ, би үнэхээр сайн жүжигчин, нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй энэ залуутай гэрлэх гэж байгаа юм байна.
.
Машинд суухад тэр:
- Aashh... Чамтай явах ямар ч сонирхол алга аа! Угаасаа чи энэ гэрлэлтийг хүсэхгүй байгаа юм чинь гараас чинь гарах юм бараг байхгүй бололтой. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулья. Ким жолоочоо, Кан жолоочийг энд дууд! Тэгээд чи Жунми-г гэрт нь хүргэж өг! гэж хэлээд машинаас буугаад явчихав. Машин ч хөдлөн гэрийн минь зүг явж байтал нүднээс минь нулимс зүгээр л урсчихав. Надад хэцүү байна. Би ингэж амьдармааргүй байна.
--------------------------------------------------------
All the love L.
![](https://img.wattpad.com/cover/134501529-288-k775042.jpg)
YOU ARE READING
••A Tie••Park Jinyoung••Mongolia
FanfikceЗангианы өнгө хайр сэтгэлийг нь илэрхийлнэ.