Хадам аавыг эмнэлэгт эргэхээр би өөрийн гараар хоол бэлдэж ирсэн байлаа. Аавын дуртай хагас болгосон үхрийн махан стейк-ийг түүний өмнө ширээн дээр дэлгэж тавихад тэр жоохон хүүхэд шиг л баярлан сэрээ хутга аван идэж эхэллээ. Түүнийг хоолоо дуусгах үед оронд нь буцан хэвтэхэд туслан орыг нь доошлуулж байх үед хадам ээж өрөөнд нь орж ирэв.
- Өө ээж, та ирчихсэн үү? Би дөнгөж сая хоолыг нь идүүлчихлээ. гэхэд хадам ээж томоор инээмсэглэн:
- Манай Жунми ч ачлалтай охин шүү. Жинён цуг ирээгүй юм уу?
- Тэр компани дээр ажилтай байгаа. Хурал зөвлөгөөн, шинэ бүтээгдэхүүний хэлэлцэл гээд та ямар түүнийг мэдэхгүй биш. Ажлаас өөр зүйл мэддэггүй хүн шүү дээ. гэхэд тэр санаа алдаад:
- Харин тэгээд л хүүхэд олохгүй байгаа байхгүй юу! гэхэд нь би 3 секунд хөшөөд орны удирдлагыг буцааж тавин:
- Үгүй дээ, ээж. гээд тэрний уулзах болгондоо нэхдэг хэзээ ч төрөхгүй хүүхдийн сэдэв эхэлснийг мэдэн түүнд харагдуулахгүйгээр нүдээ эргэлдүүллээ. тэр:
- Чи эмнэлэгт үзүүлсэн үү? Өмнө нь миний хэлж байсан эмнэлэг. гэхэд хэдэн сарын өмнө хаягийг нь өгсөн даруйд хогийн сав руу шидсэн тэр эмнэлэг толгойд буун:
- Тийм ээ, үзүүлсэн. Ямар нэгэн асуудал байхгүй. Та хоёр оролдсоор байх хэрэгтэй л гэсэн. гэж нөхөртэйгөө халуун дотноор гар гараасаа ч барилцаж үзээгүй бэр нь гунигласан царай гарган ийн хэллээ. Ээжийг хэсэг чимээгүй болоход хурдхан шиг ярианы сэдвийг өөрчлөн:
- Аавын бие... аавын бие дээрдэж байна гэсэн үү? Та эмчтэй ярьсан уу? гэхэд тэр уртаар санаа алдаад:
- 2 жилийн турш ийм байдалтай байгаа хүн хурдан эдгэхгүй л гэсэн. Өдөр ирэх тусам л өөр хүн шиг болоод байх шиг санагдах юм. Хэзээ нэг өдөр намайг санахаа больчих бол гэдгээс л айх юм. гэж хэлэхэд нь түүний нүдэнд нулимс цийлэгнэн унтаж буй нөхрийнхөө хацрыг иллээ. Би ээжийн хажууд очин мөрөөр нь тэврээд:
- Жинён бүр сайн эмнэлэг хайж байгаа болохоор санаа зоволтгүй дээ, ээж. Бид аавыг буцаж хэвэндээ орохыг харах болно. гэхэд тэр миний гаран дээр гараа тавин толгой дохьлоо. Тэгээд над луу харан:
- Хоол хийгээд бас энэ хүртэл ирээд их ядарсан байлгүй. Харьж амар даа. Ээж нь харж байх болохоор... гэхэд нь би толгой дохиод:
- За, та бас өөрийгөө ядраалгүй эрт харьж амраарай. гээд гар цүнхээ буйдангаас аван өрөөнөөс нь гарлаа.
Жинён-ы аав 2 жилийн өмнөөс бие нь эрс муудаж, тэр мөчөөс хойш Жинён компаниа бүхэлд нь хариуцаж байгаа юм.
.
.
.
1 сарын дараа.
Жинёнд "хар" зангиа зүүж өгөн ажилд нь явуулсны дараа ойрын өдрүүдэд гэртээ л байснаа бодон гадуур гарахаар шийдлээ. Гэрээс гарч дэлгүүр хэсэн өөртөө болон гэртээ хэдэн зүйлс худалдаж аван явж байгаад Жинён-ы ажилтай ойрхон явж байсан болохоор дайраад гарья гэж бодлоо. Сайн эхнэр, сайхан харилцаатай хосууд шиг харагддаг "image"-ээ хадгалах хэрэгтэй шүү дээ.
Өмнөхийн л адил хүүхнүүдийн шивэр авир хийлдэх чимээг сонссоор түүний өрөөний үүдний хаалгыг онгойлгоход нэгэн залуухан охин сууж байв. Жон ах хааччихсан юм? Тэр намайг харсан даруйдаа босон:
- Сайн байна уу, ямар хэргээр явж байгаа билээ? гэж эелдэгхэн хэлсэн ч би түүн лүү хачин хараад Жинён-ы өрөөний хаалгыг онгойлгоход тэр сандарсаар урд гаран:
- Та ингэж болохгүй ээ, цаг аваагүй шүү дээ. гэхэд Жинён харж байсан цаасаа тавин:
- Зүгээр дээ, тэр миний эхнэр байгаа юм. гэхэд тэр жижигхэн охин буруу зүйл хийснээ ухаарч нүд нь томроод Жинён болон надад бөхийгөөд уучлалт гуйсаар биднийг орхив. Би өрөөнийх нь буйдан дээр суугаад:
- Энэ юун жоохон охин юм?
- Охин биш ээ, миний шинэ туслах. Бас жоохон биш ээ, чамаас 2 л дүү. Бүр насыг нь мэддэг ч байх шиг.
- Жон ах яасан юм?
- Ахын тэтгэвэртээ гарах цаг нь болсон.
- Тэгээд энэ охин чинь хэр удаж байгаа юм бэ дээ? Яагаад надад хэлээгүй юм? гэхэд Жинён уншиж байсан цаастай зүйлээ тавиад:
- 7 л хонож байна. Бас хэзээ чи миний ажлыг сонирхдог байсан юм? гэхтэй зэрэгцэн түүний шинэ туслах аягатай зүйл барьсаар өрөөнд орж ирэв. Тэр ширээн дээр миний урд тавихад нь би бага зэрэг өндийн хараад:
- Би сүүтэй кофе уудаггүй. Чи миний юу уудгийг мэдэхгүй юм уу? Ah... намайг ч танихгүй байсан хүн яаж мэдэхэв. гэхэд Жинён:
- Яа, Пак Жунми! Тэр ажилд ороод удаагүй байгаа. гээд надаас харцаа буруулан туслах руугаа хараад:
- Мижү-ши, түүнд хар кофе хийгээд өгчих. гэв. Намайг болохоор овог нэртэй нь дуудаад харин энэ нэг юмыгаа юу гэнэ вэ! Мижү-ши ми ч гэх шиг.
.
.
Түүний өрөөнд хэсэг сууж байтал Жинён-ы утас дуугаран тэр утсаа авлаа.
"За ээж?"
....
"ЮУ? За би удахгүй очлоо."
...
"Битгий уйл л даа, ээж. Би одоо гарлаа." гээд сандалнаасаа босоход нь би даган бослоо.
- Ямар нэгэг юм болоо юу? гэхэд тэр:
- Аавын бие дахиад муудчихаж, би очихгүй бол болохгүй нь.
- Би цуг явах уу? гэхэд тэр:
- Хэрэггүй дээ, өмнөх шигээ реакц өгсөн байж магадгүй. Гайгүй болчих байх гэж бодож байна. Чи гэртээ харь. гэж хэлчхээд өрөөнөөсөө гаран туслах руугаа хараад:
- Мижү-ши хоёулаа эмнэлэг явах хэрэгтэй байна. Утас, laptop-оо ав. Хурдан. гэхэд тэр ч бушуухан шиг хөдлөж тэр хоёр гараад явчихав. Яагаад ч юм миний уур хүрж байлаа. Уурандаа өрөөнийх нь буйданг хөшиглөөд өрөөнөөс нь гарав.
.
Компаниас гаран машиндаа суусан ч уур минь одоог хүртэл гарахгүй байлаа. Намайг дагуулж явахгүй байж тэр нэг юмыг авч явна гэнэ ээ? Мижү? Хаанаас гараад ирсэн хүүхэн юм? Мижү ч гэх шиг... ядаж байхад яасан өхөөрдөм нэртэй юм! гэж бодохдоо түүнийг надтай ойртоход харагдсан цэвэрхэн царайг нь бодлоо. Тэгээд машиныхаа толинд өөрийгөө харан:
- Надаас хоёрхон дүү гэсэн биз дээ? Би тэгэхэд яагаад ийм хөгшин харагдаад байгаа юм? Би чинь дөнгөж 25 настай. гэж амандаа үглэсээр уурнаас болж түргэссэн амьсгаагаа дарахаар хэд хэд уртаар амьсгаагаа гаргалаа. Дараа нь сая яг юунаас болж уурлаад байгаагаа ч мэдээгүй би өөрөө өөрийгөө шоолон инээлээ. Пак Жунми, чи тэнэг байх аа! Яг үнэндээ миний овог И шүү дээ! Яагаад би өөрийгөө хүртэл Пак овогтнуудад хамаатуулаад байгаа юм? Тэнэг Жунми! Тэнэг! Утсаа аван найз охид луугаа залгаад өнөө орой дарс уухаар тохиролцоод хувцасаа солихоор гэр лүүгээ жолоогоо заллаа.
.
.
.
Шөнө нэг цагийн үед гэртээ найгасаар орж ирэхэд гэрийн бүх гэрэл унтраалттай байв.
- Энэ муу Пак Жинён одоо болтол ирээгүй юм байх даа! гээд үүдэнд гутлаа хааш яаш шидэлж тайлчхаад дээд давхар луу гаран Жинён-ы өрөө лүү ортол ор нь хураалттай хэвээр байв. "Aishh.." гэсээр хаалгыг нь хаах гэтэл түүний өрөөнд чимээ гарахаар нь буцаж томоор дэлгээд орных нь цаашаа бага зэрэг өндийн харвал Жинён хана налаад шалан дээр сууж байв. Тэр хувцасаа ч солихгүй тэнд юугаа хийж байгаа юм бол? гэж бодоод өрөө лүү нь явж орон түүний хажууд очиход тэрээр өвдөгөө нугалан гараа дээр нь тавин доош харчихав. Уур амьсгал нэг л хачин байгааг мэдрээд түүнтэй адил хана налж суугаад:
- Жинён-аа, зүгээр үү? гэхэд түүний над луу харах харцыг би хэзээ ч мартахгүй байх. Нүдэнд нь нулимс хурж, харц нь гунигаар дүүрчээ. Ресторанд байхад зогсоо зайгүй мэдэгдэл ирэх утсаа хааж орхисноо санан, бүх зүйлийг одоо л ухаарах шиг болж миний архи ч гарчих шиг боллоо.
- Жинён... хэмээн намайг шивнэх шахам хэлэхэд тэр буцан доош харан уйлж эхэллээ. Би яах учираа олохоо байж түүний мөрөөр гараа явуулан тэврэхэд тэр миний энгэрт наалдан чимээгүйхэн уйлна. Би түүний нуруун дээр товшин түүнийг тайвшруулахыг хичээлээ.
.
.
.
Өглөө намайг сэрэхэд Жинён аль хэдийн ажилдаа явахдаа бэлдэн зогсож байв. Би босоод түүний сэтгэл санаа хэр байгааг харахаар хувцасны өрөөний үүдэнд очлоо. Тэр ядарсан харагдана. Жинёныг зангиагаа авахад нь би түүн дээр очоод зангиаг нь зүүж өгөхдөө нүд лүү нь харахыг хичээсэн ч тэр над луу харсангүй.
- Жинён ингэж өөрийгөө хүчлэх хэрэггүй шүү дээ...
- Хурдал аа, би яараад байна. гэхэд нь санаа алдаад зангиаг нь зангидаж өгч дуусахад тэр миний хажуугаар зөрөн гарах гэхэд нь би амжин гарнаас нь атгалаа. Тэр эхлээд бидний гар луу дараа нь над луу харав.
- Чи үнэхээр зүгээр гэж үү? гэхэд тэр:
- Юу гээч, аавын минь надад үлдээсэн ганцхан зүйл энэ компани. Би хувийн сэтгэл зүйн байдлаасаа болж түүний урмыг хугалмааргүй байна. Би зүгээр. гэж хэлээд гарнаас минь тавин өрөөнөөс гараад явчихав. Түүнийг үргэлж уурлуулж, чадаж байхыг хүсдэг ч гэсэн. Гуниглуулахыг хүсдэггүй юм байна. Эцсийн эцэст тэр миний эр нөхөр.--------------------------------------------------------
AN: You guys happy now? 😂
All the love L.
![](https://img.wattpad.com/cover/134501529-288-k775042.jpg)
YOU ARE READING
••A Tie••Park Jinyoung••Mongolia
Fiksi PenggemarЗангианы өнгө хайр сэтгэлийг нь илэрхийлнэ.