Сони шөтө унталгүй бодол болсоор суухад нэг л мэдэхэд үүр цайлгасан байлаа
Нүүрээ угаах ус авчир гэж хэлүүлэн хамгийн гоёмсог хувцсаа сонгон өмсөж нүүрээ угаан үсээ тайван бөгөөд тайвнаар самнан,ингэсэг түрхэн уруулаа будан Тэхён хунтайжын өгсөн хатгуурыг зүүн өөрийгөө тольтон санаа алдлааӨргөөнөөсөө гаран шаахайгаа өмсөн удаанаар алхан гал тогооны өргөө рүү очив.Тэнд очиход түүнд бөхийн мэндлэж ахлах ахайтан ирэн яах гэж ирсэнг нь асуув.
Сони-Та нарт төвөг болохгүй энд хоол хийх гэсэн юм болох болов уу? хэмээн инээмсэглэн ахайтан руу харвал ахайтан гайхаж байсан ч толгой дохив
Сони ордонд байх сүүлчийн өдрөө бас Тэхён хунтайжтай дахин хамт даа байж чадахгүй болхоор өөрийн гараар хоол хийж өгөхийг хүссэн юм.
Түүнийг хоол хийж байхыг харсан гал тогооны шивэгчид шивэр авир хийж байлаа.Түүнийг хоол хийж чаддаг гэдгийг нь зарим нь гайхах ажээ
Бүгдийг өөрийн гараар хийсэн тавцан дахь хоолнуудаа харан царайнд гуниг тодорно.Дахин хэзээ ч царайг нь харж чадахгүй гэж бодхоор уйлчих гээд байв.
Хунтайжын өргөөны гадаа ирэн Пак тайганд хэлэхэд Хунтайж төд удалгүй гарч ирэв.Гайхаж байгаа нь илт Сони анх удаа өргөөнд нь ирж байна шүү Сони рүү инээмсэглэн хараад гарт нь байсан тавцан дахь хоол нарыг харан нэг хөмсгөө өргөн асуусан харахад Сони Хунтайж руу инээмсэглэн харав.
Үүнийг нь харсан Пак тайган энэ хоёрын хувь заяаг өрөвдөх аж
Өргөөнд орон хунтайжын урд хоол тавин
Сони-Би өөрийн гараар хийсэн юм.Тэхён чамд ийн хэлсний дараа хунтайж Сони руу үл итгэсэн байртай харна.Анх удаа л хунтайжыг нэрээр нь дуудлаа шүү дээ.
Хунтайж-Амттай харагдаж байна
Сони-Би таньд амтгүй хоол хийн өгнө гэж үү?хэмээн тоглон хэлэх аж.Сони аль болох аз жаргалтай харагдах гэж хичээж байв.Энэ үнэхээр хэцүү юм.
Хунтайж халбага аван амсаж үзэхэд Сони хунтайж руу сонирхсон харцаар харна.
Сони-Яасан амтгүй болчихож үү?хэмээн хэлэн амсахад амт нь зүгээр байв
Хунтайж толгой сэгсрэн
Хунтайж-Би бусад хүүхдүүдийн ээж нэр хүүхэд дээ хоол хийж өгдөг гэдгийг сонсоод би их атаархсан гэж инээмсэглэн хэлэхэд Сони түүн рүү өрөвдсөн харцаар харж байв.Таньд дахин өвдөлт мэдрүүлэх гэж байгаа даа шархлуулах гэж байгаагаа мэдэж байв ч би яаж ч чадахгүй муу хүн юм.Намайг мартаж жаргалтай байгаарай үргэлж..үргэлж би таныг зүрх сэтгэл дээ хайрлах болхоор харамсахгүй байна.
BẠN ĐANG ĐỌC
[Дууссан] Хааны эмэгтэй | King's Woman | kth
FanfictionНэгэн охинд хоёр ханхүү дурласнаар үйл явдал өрнөнө