27хэсэг "Хаан"

2.5K 222 11
                                    

Хааныг насан өөд болсныг зарлахад ард түмэн ихэд гашуудсан юм.Тэхён хааны сэнтийд суун ихэд завгүй байгаа билээ.Үүний сацуу хааныг хорлон алсан гэх ул мөр,нотлох зүйл хайсаар байгаа.Түүнд одоо юу юунаас илүү хэн нэгний дулаан тэврэлт тайвшруулах үгс хэрэгтэй байгааг хүн бүхэн л дотроо мэдэж байгаа ч гаднаа мэдэхгүй царайлан биеэ барина.Учир нь тэр одоо Хаан болсон шүү дээ.

Гүнжийн хувьд хоолондоо муудан хэдэн өдрийн дотор турсан нь Юнги жанжины санааг ихэд зовооно.

Бороо зөөлөн дуслан хавар айлчлан ирснийг илгэнэ.

Миран-Авхай жоохон тэвчих хэрэгтэй удахгүй бүх зүйл сайхан болох болноо

Сони-..

Миран-Та хоолоо идчих л дээ авхай хоёр хоног олигтой ч хоол идсэнгүй шүү дээ гэж аргадаж,гуйж үзэж байгаа нь нэгдэх удаагийнх нь биш юм.

Сони-Өлсөхгүй байнаа

Миран-Ингэж байгаад ухаан алдах гээ юу?Биеэ бодох хэрэгтэй

Сони Мираны энэ сэтгэлийг бодон хүчээр инээмсэглэн
Сони савхаа барихад Мираны нүүрэнд инээмсэглэл тодорно.Бэлдсэн хоолыг нь хэд халбагдан санаа алдахад өргөөний хаалга онгойн Намжүүн ноёнтон орж ирэн араас нь Юнги жанжин ирэн гадаахыг шалган нүдээ гүйлгэн харж байгаад хаалгаа хаав.

Тэр хоёрын царай их л барайчихсан харц нь нэг л биш Сонид хэлэх гээд чадахгүй байсныг ажигласан Сони авхай тэр хоёр луу ээжлэн харан зөөлөн хоолойгоор

Сони-Юу хэлэх гэсэн юм?гэхэд Намжүүн санаа алдан

Намжүүн-Бидний одоо хэлэх гэж байгаа зүйлийг сонсоод их цочирдох байх

Намжүүн-Жимин..

Сони-Жимин ах яасан гэж?

Намжүүн-Жимин..Жимин энэ бүхний ард байж

Сони-Юу гэсэн үг вэ?Юуны ард байсан гэж?хэмээн өөрийнх нь таамаглаж байгаа зүйл буруу байгаасай гэж залбирна.

Юнги-Хааныг алсан хүн Жимин байж бас Юүмин авхайн хүүхдийн эцэг ч бас Жимин.Магадгүй чи худал гэж бодож байж магадгүй гэхдээ..Энэ бол үнэн

Сони авхайн нүдэнд нулимс цийлгэнэн дотроо эндүүрэл болсон байх яах ч аргагүй эндүүрэл байх хэмээн шивнэнэ.

Сони-Г.гэхдээ яаж тийм зүйл Жимин ах хийнэ гэж яах гэж?

Намжүүн-Чи мэдэж байгаа байх Жимины аав Хааны дүү байсан Хаан дүүгээ хүчээр дайнд явуулсны хэдэн сарын дараа Жимины аав дайнд амь үрэгдсэн гэдгийг ээж нь сонсоод үй гашууд автаж өргөөнөөсөө ч гарахаа больсон төд удалгүй өөрийгөө хороочихсон.Тиймээс л өшөөгөө авж байгаа бололтой.

Юнги-Тэр золигийг тийм зүйл дотроо тээж явдаг гэж хэн санах билээ?Тэр багаасаа л их зовлон үзсэн.

Сони дотроо үй түмэн бодол болон сууна.Дотор нь давчдаж амьсгалах аргагүй болон байж суух аргагүй болж байв.Энэ тухай сонсон Мираны царай барайн нулимс дуслуулж байлаа.Хэн ч Жимин шиг хүнийг тийм зүйл хийнэ гэж санах билээ.Намжүүн Юнги хоёр гарсны дараа Миран нэг зүг ширтэн сууж байгаад огцом босон өргөөнөөс гүйн гарлаа.

Өөрийн өргөө нь дөө ирэн буланд шигдэн мэгшиж эхлэв.Одоо түүнд ч бас хэцүү байгаа түүний хайрлаж өссөн хүн тийм аймшигтай зүйл хийж шүү дээ.

Сони авхай Жимин ах хэр удаан цуг байлаа даа гэтэл яаж,яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ?Энд итгэх арга алга.Жимин ахад гүнж сэтгэлтэй байсан шүү дээ.Гэхдээ Жимин ах харах болгон доо үзэн яддаг байжээ.

Сони нэг удаа Жимин түүнд юу гэж хэлж байсан нь бодогдлоо.

Жимин-Хаан тийм амар хүн биш.Би яг л аав шигээ дайны талбарт залуугаараа үхэх байх.Хаан энийг л хүсэж байгаа.Би санамсаргүй чамайг ураг барилдуулах гэж байгааг сонссон.Магадгүй чи зөвшөөрвөл би хаантнаас өөрийн гэргий болгож өгөхийг гуйж болох юм.

Энэ үг Жимины хувьд үзэн ядсан үгс байсан байх нь?

Яагаад бүх зүйл удам ээдрээтэй болно вэ?

Яагаад илүү их шаналгаж байна вэ?

Яагаад итгэж байсан хүмүүс минь итгэл алдана вэ?

Сони өөрт нь ийм хэцүү байхад Тэхёны ямар их шаналж байгаа бол хэмээн өөрийгөө илүү зовооно.

Тахён гүнж Жимин ахад итгэж,хайрладаг байсан тэр хоёрт өөрөөс нь хэцүү байгөө гэдгийг тэр мэдэж байгаа

Эцэст нь Сони бүхэл өдөржин шаналж арай ядан нойрслоо.

Сарны дусгалд түүний цонхийж орхисон царай тайван гэг чинь унтаж байхад өрөөний хаалга онгойлгон орж ирсэн хүн түүнийг харан зүрхний хэмнэл нь алдагдан мишээх нь тэр явсаар дэргэд нь очин түүнийг нэг нэгэнгүй ширтэнэ.
Түүн рүү гараа явуулан булбарай хацарт нь хүрэн өөрийн мэдэлгүй инээмсэглэх тэр нэгэн хэмжээлшгүй их энэ хүнд хайртайг хэлж өгч байлаа.

[Дууссан] Хааны эмэгтэй | King's Woman | kthWhere stories live. Discover now