21хэсэг "Маргааш"

2.3K 206 13
                                    

Сони хэд хоног хунтайжтай уулзахгүй зугтаж байв.Түүнд бодох хугацаа хэрэгтэй байсан юм.Их хатны хэлсэн үг Сони авхайн зүрхийг хоёр хэсэг болгох шиг л болсон юм.

Өнөөдөр ч бас Хатан гэх суудлын төлөөх бэлгэл дээ явна

Түүнд тэр хатны бус Тэхён гэх хүний гэргий болох л хүсэл байсан шүү дээ..

Юүмин авхай түүн рүү басамжлан харцаар харан ойртон ирэн

Юүмин-Анхнаасаа энэ бүхэн надад зориулагдсан юм.ЧИ ЗҮГЭЭР Л НЭГ ХАЛХАВЧ ТӨДИЙХӨН ХҮН

Сүүлийн өгүүлбэрээ тод дооглосон өнгөөр хэлсэн юм

Сони түүний нүд рүү хэсэг ширтэн тайвнаар

Сони-Чи хатны суудалд уу аль эсвэл Тэхён хунтайжыг хүссэн юм уу?

Юүмин-Надад хоёул хэрэгтэй,Чи давж болохгүй хязгаарыг даваагүй байсан бол энэ хүртэл яваагүй байсан бол бид гэр бүлээр чинь оролдохгүй байх байсан юм.Ким түшмэл одоо шоронд хоригдож байгаа нь ч чиний буруу гэж дургүйцэн гуй Сони руу харан ийн бахирч орхилоо

Сони-Би маргааш ордноос явж Хаанд өөрийгөө хатны суудлаас татгалзана гэдгээ хэлэх болхоор аавыг минь хилс хэрэг үүрүүлэх хэрэггүй гэр бүлээр минь бүү оролд

Юүмин Сонигийн хажуугаар зөрөхдөө ийн шивнэв

Юүмин-Чамайг зөв сонголт хийнэ гэдэгт найдаж байна.Өөрөөсөө болж бусдыг бүү зөвөө

Сони газар хэсэг ширтэн зогсож байгаад цааш алхав

Бугуйнаас нь барин хүчтэй эргүүлж харуулахад Сони нулимстай нүдээр тэр хүнийг ширтэж байв

Жимин генерал

Жимин Сониг харан зүрх нь эмтрэх шиг л санагдана

Түүний хайрлаж ирсэн 14жил хайрлаж,сэтгэл дээ тээсэн хүн нь өөр эрийн төлөө нулимс дуслуулж байна,14жил хажууд нь байхад сэтгэлээ өгөөгүй эмэгтэй өөрөөс нь болж хэзээ ч догдлохгүй энэ эмэгтэй

Энгэртээ наан тэврэв Жиминий зүрх догдолж,сандарч байсан ч Сони авхайн зүрх үгүй бололтой.

Жимин толгойг нь илэн тайвшруулах гэж хичээнэ

Жимины хувцас нэвтрэн арьсанд нь нойтон зүйл мэдрэгдэнэ.

Сони энэ олон жилийн дараа л уйлахыг нь харж байв.Түүний ах нас барсан тэр өдөр л тэр Жиминий цээжинд таалдан уйлсан тэр өдрөөс хойш 14жил өнгөрсөн байна шүү дээ

Анх түүнийг харж байсан өдөр түүний гэрэлтсэн инээмсэглэлийг харахад сахиусан тэнгэр мэт л санагдсан.Тэр жоохон хүүгийн зүрхийг булиглуулж орхисон юм.Ахыг нь нас барснаас хойш түүний ах шиг байх болсон хэдий ч түүнийг гэх сэтгэлээ хориж дийлээгүй нууцхан сэтгэл дээ хайрлаж ирсэн билээ

Сони уйлахаа больж чадахгүй байгаа нь Жимины зүрхийг зүсэх шиг л болж байлаа

Эцэст нь Сони доод уруулаа хазан уйлахгүйг хичээн чимээгүйхэн цааш эргэн ганцаар явав

Энэ газраас явах болно.Үүрд түүнийхээ царайг дахин харж,ойртож чадахгүй ганцхан маргааш л түүнтэйгээ байя ганцхан маргааш л царайг нь харж чадах болхоор дахин хүслээ ч чадахгүй болхоор..

[Дууссан] Хааны эмэгтэй | King's Woman | kthDonde viven las historias. Descúbrelo ahora