4

200 39 2
                                    

Би өглөө нь тийм ч эрт ирсэнгүй. Өмнөх удаагийн түүний тайван байдал намайг түүнд ялагдсан мэт мэдрэмж төрүүлсэн учир сонирхож улайссан байдлаа түүнээс нуух гэж хичээж байлаа. Гэвч тэр үнэхээр гярхай нэгэн. Түүнийг гярхай нэгэн гэдгийг нотлох мэт намтар доторх "Зэсэн Хайлшууд" хэмээн хэрэг миний санаанаас одоо ч гардаггүй. Би цагтаа түүнийг Шерлок Холмc хэмээн боддог байснаа нуух юун.


Түүнийг өрөөний хаалгыг зөөлөн тогшиход тэр намуухан хоолой: ор ор хэмээн хэллээ.

Ойр зуурын зүйлсийг удаан ярилцсаны эцэст тэр: одоо гол зүйлдээ орох уу? Гэхэд би түүнийг чадсан мэт том гэгч инээмсэглэж: тэгэлгүй яахав гэлээ.
Жүнмён: тэр үед би санамсаргүй байдлаар ер бусын амттай нүгэлт цэнгэлийг олж нээв. Одоо л сайтар анхаарч үзээрэй, энэ хамгийн гол нь шүү.
...Хонгилын мухарт намайг оруулж тавиад зочид буудлынхан бүгд ээлж дараагаар сууж үзэцгээв. Удалгүй дэргэд нэг ч хүнгүй болж удтал нам гүм байснаа хэн нэгэн хүнд нүсэр алхаа ойртон ирж аахилж уухилан өвөр дээр минь лагхийтэл суув. Лагс том биетэйг нь бодвол европ хүн гэдэг нь илт. Тухлан налайснаа тонтгонон дээш доош болж үзэж байна. Цээж бяцрах шахан, татаж буй хатуу тамхиных нь үнэрт дотор муухайрав. У зохиолч та өөрийгөө миний оронд тавиад төсөөл дөө. Ямар хэцүү байсныг та хэрхэвч ургуулж бодож дөнгөхгүй. Модон рам хэмх үсэрчих вий гэж айснаас хамаг хөлс асгарч, амьсгаа боогдон тархи толгой дүйнгэтэж орхисон байв. Түүнээс хойш олон хүн миний өвөр дээр суусан. Тэдний хэн нь ч сандлын зөөлөвчин дотор амьд хүн байгаа гэж бодоогүй нь лавтай. Өчүүхэн ч хөдлөх зайгүй миний бяцхан харанхуй орчлон минь. Аймшигтай ч гайхамшигтай... Энд далд орчлонгийн эзэн надад гадаад ертөнц, хүн гэдэг бие галбир, үнэр, хөлийн чимээ, дуу хоолой, амьсгалаар төсөөлөгдөнө. Би тэднийг зүс царайгаар нь бус бие галбираар нь мэддэг боллоо. Тэд шалхайсан бүдүүн, хатаасан загас шиг хорчгор, эсвэл учиргүй ясархаг эцэнхий байх ажээ. Нурууны галбир, гарын чац, гуяны нь бүдүүн хүртэл янз бүр байх. Гадаад хэлбэр нь ижил, бүгд хоёр хөл хохимой толгойтой хэдий ч бие махбод нь тоо томшгүй олон шинжээр ялгагдана. Хүмүүсийг нүүрний хэлбэр, зүс царай, хурууны хээгээр нь ялгаж танихаас гадна бие махбодийх нь галбир төрхөөр ялгаж болно гэдгийг би батлан хэлж чадах байна. Энэ давчуухан ертөнцөд маань эмэгтэй хүн ч зохих байр сууриа эзэлж байв. Тэднийг ердийнхөөрөө бол үзэсгэлэн гоо, тэнэг дүйнгэдүү гэж хоёр ангилж болох юм. Харамсалтай нь сандалд нуугдсан хөөрхий эрд энэ юуны хамаа байх билээ. Миний энэ ертөнцөд торгон зөөлөн арьс, уянгалаг хоолой, анхилам үнэр, гоолиг бие цогцос нь л мэдрэгдэнэ...
Сэүн: гайхалтай дахиад л орой болчихлоо. Эхнэр минь намайг хүлээж байгаа даа.
Жүнмён: за тэгвэл явдаа. Эхнэртээ мэнд хүргээрэй.
Урьдын л адил салах ёс хийгээд гэрийнхээ зүг алхлаа.





•J•S•I•

~Хүн сандал~ [ДУУССАН]Where stories live. Discover now