Өглөө эхнэрийнхээ: босоорой Сэүн хэмээх дуугаар сэрлээ.
Эхнэр: Хань минь босоорой Сэми Сэжүн 2-ыг хүргэж өгөх цаг болчихлоо.
Би босоод нүүр гараа хальт угаасан болоод улаан галзуу амьтан хүүхдүүдээ хүргэж өгөөд Жүнмёных руу явлаа.Сэүн: сайн байна уу? Би хоцорчихлоо.
Жүнмён чанга инээснээ: тиймээ ойлгож байна. Та яг 7 буудал чирүүлчихсэн юм шиг харагдаж байна гэв.
Нээрээ л цамцаа буруу зөв товчилчихсон үс нь сэгсийчихсэн эхнэрийн маань улаан уруулийн будгийн мөр хацар дээр тэгээд л эхнэр инээгээд байж.
Жүнмён: за хурдан эхлэе. Намайг дуудлагын худалдаанд аваачихад би япон айл л аваасай хэмээн залбирах боллоо. Хэдэн өдөр дэмий хэвтэхдээ горьдлого ер тасрахгүй байсан учир сандлаа орхисонгүй. Сандал маань хийц сайтайгийн хүчээр Иокогамагаас холгүй орших нэгэн түшмэлийнд очив. Ачааны тэрэгний тэвшин дээр замын турш сэгсрэгдэхдээ золтой л амь тавьчихаагүй боловч одоо эргэн санахад тэр бүхэн цаг зуурын зовлон төдий байжээ. Намайг худалдаж авсан хүн том гэгч харштай агаад хятад маягаар янзалсан өрөөндөө намайг оруулж тавилаа. Нөхөр нь гадаад хэргийн яамны түшмэд Хуан ЗиТао хэмээх хятад залуу түүнийг эхнэр ЁШИКО хэмээх эхнэр нөхөр хоёр намайг худалдаж авсан. Миний аз болоход намайг нөхөр нь төдийгүй түүний гоо эхнэр нь эзэмших болсон юм. Энэ өдрөөс хойш бүтэн сар би түүнд үйлчлэв. Хоолны цаг, шөнө хоёрыг эс тооцвол бүсгүйн бие миний өвөр дээр өнжинө.
Ухаангүй дурласнаа хэлэх ч хэрэг байна уу даа? Биенд нь хүрсэн анхны япон бүсгүй байсан төдийгүй маш гоолиг сайхан биетэй эмэгтэй байв. Энд л би жинхэнэ хайр сэтгэлийг амссан. Миний зочид буудлын "дурлал" үүний дэргэд жинхэнэ хүүхдийн зугаа л гэсэн үг. Нууцлаг жаргал маань намайг хачирхуулахаа аль эрт больсон ч өмнө үзэж өнгөрүүлсэн бүхэн юу ч биш. Жинхэнэ тамын зовлон өмнө минь байжээ. Би түүнд сандал дотор байгаагаа мэдрүүлж, түүнийг өөртөө дурлаасай гэж тэсч яадан хүсэх боллоо. Солиотой, утга учиргүй, гэнэн санаа хэдий ч сэтгэл түвдсэнгүй. Хэрэв гэв гэнэт үүнийг хийвэл тэр айж цочирдоод нөхөр болон зарц нараа дуудчихна. Үнэндээ ялтай биш ч би нэг төрлийн гэмт хэрэгтэн шүү дээ.
Эцэст нь би нэгэн ер бусын арга олов. Би түүнийг өвөр дээр минь суухад аль болохоор эвлэгхэн тохитой, таатай байлгахаар хичээх ёстой. Эмзэг уяхан сэтгэлтэй мэдрэмтгий бүсгүй хүн үүнийг дор нь анзаарч сандлаа хайрлаж эхэлнэ. Ингэж түүний хайрыг татаж болно. Түүнийг өвөр дээр минь суух болгонд би хөлөө хөдөлгөж биеийнх нь галбирт тааруулан эвтэйхэн болгодог байсан бөгөөд ядраад зүүрмэглэхэд нь өвдгөө үл мэдэг ганхуулан бүүвэйлдэг. Үнэхээр гайхалтай юм болов. Сүүлийн үед бүсгүй сандалдаа улам бүр дурлах болсон нь илт мэдрэгдэнэ. Залуу бүсгүй хайртыгаа тэвэрч буй мэт, эс бөгөөс нялх хүүхэд ээждээ эрхлэх адил өвөрт минь улам бүр шигдэн тухлах боллоо. Хөдөлгөөн бүр нь хайрыг илэрхийлээд ч байх шиг. Гэвч үүгээр сэтгэл минь ханасангүй. Гэнэт надад ер бусын зэрлэг бодол төрлөө. Би түүнтэй учирч зүс царайг нь харж ганц үг солихын төлөө амиа ч гэлээ өгөхсөн. Би төгсгөлийг маргааш ярьж өгье. Та одоо ингээд явдаа эхнэр хүүхэддээ мэнд хүргээрэй.Энэ мэтээр урьдын л адил жирийн өдөр болж өнгөрөв.
•J•S•I•
YOU ARE READING
~Хүн сандал~ [ДУУССАН]
Short StoryХэрвээ чиний хамгийн хайртай сандал дотор хүн амьдардаг бол яахав. Чамайг суух бүрт тааруулан хөдөлж чиний бие цогцсыг мэдэрдэг бол яах вэ? Аймшигтай юу? Эсвэл сонирхолтой юу? Энэхүү зохиол нь Эдогава Рампо зохиолчийн Хүн Сандал зохиолоос сэдэвлэсэ...