5

196 36 0
                                    

~Өглөө~
Жүнмён: тэгэхээр хоёулаа шууд эхэлье. Би орой миний эмч ирнэ У зохиолчоо.
Сэүн: таныг хүсвэл ясан ч яахав.
Жүнмён: ...Ингээд нэгэн удаа над дээр зүрхэнд минь хүслийн дөл асаах учиртай нэгэн өвөрмөц бие цогцос суусан юм. Хоолойг нь сонсвол тэрбээр харь хэлний бяцхан охин байсан бөгөөд дуу аялан хоосон хонгилоор салхи мэт дэгдэн бүжиглэж явснаа гэнэт үсрэн өвөр дээр минь унаж орхисон билээ. Юу ч юм инээдийг нь хүргэсэнд торонд орсон загас шиг баахан тийчлэн хөхрөв. Хагас цаг хиртэй өвөр дээр минь суухдаа тэрбээр миний сэтгэлийг дэндүү их донслоож орхив. Хэдий гайгүй царайтай ч эмэгтэй хүний нүүр өөд нь ч хардаггүй байсан. Гэтэл одоо би зэрэгцээд байтугай давхарлаад суучихсан төдийгүй дулаахан гоолиг бие цогцсыг нь мэдрэн байдаг. Харин тэр юу ч мэдсэн шинжгүй хөгжин тоглосоор байх нь тэр. Би ч харанхуйд суун түүнийг илбэн таалсаар... Миний мөрөөдөл биелж ч байх шиг... Энэ явдлын дараа би анх санасан элдэв юм хулгайлж баяжих санаагаа орхиж өөрийн гайхамшигт цэнгэлийн амтанд эргэлт буцалтгүй орлоо. Хачирхалтай хувь тавилангийн минь аз жаргал нь энэ байжээ. Багахан мөнгөний ажилтай амьдралаа сандал доторх нууцлаг ертөнцөөр солисон нь хачирхалтай. Энд би амсаагүй жаргалаа эдлэх юм хэмээн бодном би. Сандал доторх дурлал. Надаас өөр нэг ч хүн ийм солиотой юм үзээгүй биз. Харанхуйн дурлал...Тамын мэт...Үнэртэж, тэмтэрч мэдэрдэг ийм дурлал байх гэж. Үнэндээ бол хүний ертөнцөд бидний нүднээс далд газар өчнөөн аймшигтай явдал болдог шүү дээ. Эхэндээ би нэлээд юм хулгайлж аваад эндээс зугтъя гэж бодож байсан юм. Гэтэл одоо хаачих вэ? Энэхүү хүмүүн бус жаргал цэнгэлээ орхиод зугтаахын оронд эндээ л мөнх амьдрах, хүсэх болсон байх юм. Гадагш гарахдаа болгоомжтой байх талаар багагүй туршлагатай болсон учир илрэх аюул бараг үгүй. Байнга суугаа байдгаас миний эрхтнүүд хөшиж булчин шөрмөс чангарч чивчрэн хатингиршаад хөдөлгөхөд ч хэцүү боллоо. Шөнө гал тогооны өрөө энэ тэрүүгээр хэсүүчлэхдээ явах бус, дөрвөн хөллөж мөлхдөг болов. Над шиг тэнэг хүн үгүй байх. Гэлээ ч би хүмүүн бус жаргалаасаа хагацахыг ер хүссэнгүй. Зочид буудалд үргэлж хүн ирж очих тул дурлалт бүсгүйчүүд минь өдөр сараар солигдоно. Би тэднийг бие галбираар нь ялгахаас бус зүс царайгаар нь үл мэднэ. Залуу байдас мэт гоолиг туяхан бэлхүүстэй, эсвэл могой мэт шувтан гулжгар бөгстэй, хийлсэн бөмбөг мэт эв хавгүй биетэй цутгаад шавчихсан юм уу гэмээр булчинлаг биетэй хүүхнүүд ч дайралдана. Гэхдээ хүн бүхэнд өөрийн өвөрмөд гоо сайхан орших ажээ. Энэчлэн би "туршлага"-аа зузаалсаар байв. Нэгэнтээ зочид буудалд маань европын нэгэн том гүрний элчин сайд ирснийг хүмүүсийн ярианаас дуулав. Тэр сайд ч өвөр дээр минь хэсэгхэн сууж юуны ч тухай юм бэ ярилцаад босож одсон билээ. Би мэдээж түүний ярианаас юу ч ойлгоогүй. Гэхдээ түүний бусдынхаас хавьгүй илүү илчтэй биеийг мэдэрсэн юм. Түүнийг явсны хойно нэгэн хачин бодол төрсөнсөн. Тэр сайдын зүрхэнд нь хутга шааж орхивол яадаг бол? Ямар ч хүн миний өвөр дээр суувал түүний хувь заяа гарт минь орох нь. Сая миний гарт дэлхийн хувь заяа байсан байж болох юм шүү. Нэгэн удаа огт санамсаргүй учирлаар цуутай бүжигчин бүсгүй манай буудалд буулаа. Түүнийг өвөр дээр минь суухад эмэгтэй хүний жинхэнэ гоолиг бие цогцсыг мэдэрч үзлээ. Би хорвоод ийм бие цогцос байдаг аа гэж бодсон агаад балмагдсандаа салгалан чичирч юу болж байгааг мэдрэх сөгөөгүй болсон байсан юм даа. Ингээд тоочоод байвал сайхан муухай олон учралыг ярьж болох.
... Хэдхэн сар өнгөртөл миний хувь заяанд томоохон эргэлт гарлаа. Зочид буудлын эзэн нутаг буцаж буудлыг маань Японы нэгэн пүүс эзэмших болжээ. Шинэ эзэн маань хямгач хүн байсан тул илүү эд хогшлоосоо салахаар шийдэж миний сандал тэргүүтэй олон эд хогшлийг дуудлагаар худалдахаар завдав. Үүнийг сонсмогц сэтгэлээр уналаа. Би дахиад л хүмүүсийн дунд орж амьдрах нь. Энэ хэдэн сард овоо юм хулгайлж амжсан тул ядуу амьдрах учир байсангүй. Оюун бодол маань энэ бол хамгийн зөв шийд гэж хэлэв. Гэтэл сандалдаа үлдмээр ч юм шиг. Хэрэвзээ зочид буудлын "түүхийг" санавал нэг талаар сэтгэл хангалуун үлдэж чадсангүй. Миний дурласан хүүхнүүд чинь харийхан шүү дээ. Тиймээс зүрх сэтгэлд ойр япон хүүхэнд дурлахыг хязгааргүй хүсэж байв. Би сандалдаа үлдэв...
Гэхэд түүний хувийн эмч орж ирэн: уучлаарай түүнийг дусал хийлгэх цаг болчихлоо.
Сэүн: тэгэхээр цаашаа сонирхолтой зүйл болох уу?
Жүнмён: тиймээ
Сэүн: харин би түүнийг дараа нь сонсох бололтой. Гээд гарлаа.




•J•S•I•

~Хүн сандал~ [ДУУССАН]Where stories live. Discover now