Бэкхёныг гаднаас нь харахад нээх л сүрхий сайхан залуу, хүүхний эрлэг, бүхнийг чадагч, охидыг хуйлруулагч мэт харагдах боловч Имбёлын дэргэд сандарсандаа бүүр хөл гар нь чичирч машиныхаа пэдалыг арай хийж гишгэж байлаа.
Имбёл ч мөн дүр эсгэнэ. Гаднаасаа ямар ч залууд нүүр өгөхөөргүй ихэмсэг, бардам, их зантай бас халуухан дур булаам бүсгүй. Түүн шиг ийм харцтай ийм үзэмжтэй бүсгүйг дэлхийн загварын долоо хоногын тайзан дээрээс аль эсвэл алдартай сэтгүүлийн нүүрэн дээрээс л харж болмоор мэт. Гэвч тэр Бэкхёны адил маш их сандрах бөгөөд зүрх нь ийм хурдан бас хүчтэй цохилж байгааг нь Бэкхён мэдчихвий гэсэндээ биеэ хураан суух аж.
Имбёл яг үнэндээ урьд нь ганцхан удаа болзоонд явж байсан ба тэр нь үнэхээр гунигтай бас сэтгэл зүрхийг нь урсан дурсамж үлдээсэн юм. Тиймээс тэр болзоог нээх авч үздэггүй хэрнээ Бэкигийн тавьсан саналаас татгалзаагүй нь цаанаа далд утгатай ...
Тэд явсаар захиалга өгсөн ресторандаа ирлээ. 11 давхарт байрлах тансаг зэрэглэлийн ресторанд ортол нэг л ширээ час улаан өнгийн бүтээлэгтэй харин бусад нь цагаан бүтээлэгтэй байх ба Бэкхён Имбёлыг дагуулж явсаар өнөөх улаан бүтээлэгтэй ширээнд хүрч очлоо. Шалнаасаа тайз хүртлээ цонхтой 11 давхарын өндөр ресторанд бусдаасаа өөр ширээнд тэд сууцгана.
Хоолоо захиалчихаад сууж байвал Бэкхён: яг үнэнийг хэлэхэд би аймшигтай их сандарч байна.
Имбёл: яагаад чам шиг залуу олон удаа болзоонд явж үзээ байлгүй дээ
Бэкхён: би харахад тийм ч ийм албан ёсны болзоонд явж байгаагүй. Чи итгэхгүй л байх л даа гэхдээ энэ үнэн шүү
Имбёлын зүгээр л юу ч хийлгүй сууж байгаа нь хүртэл Бэкхёныг сандаргана. Имбёл: заа би ч бас тийм олон удаа болзоонд явж үзээгүй чамтай л адилхан сандарч байна
Бэкхён: тэгвэл хоёулаа л сандарч байгаа юм чинь өөрсдийнхөөрөө байцгаая. Би чиний өмнө чамд таалагдахгүй ямар нэг юм хийчихвий ярьчихвий гээд бүүр биеэ барьсаар сүүлдээ бараг шөрмөс татахнээ
Имбёл чангаар инээгээд: би бас гэдсээ татаж амьсгаагаа түгжиж суусаар байтал ухаан алдах нь
Тэд өөд өөдөөсөө харан инээлдэнэ.
Имбёл: чи ямар ажил хийдэг юм?
Бэкхён: нэг хувийн аялалын байгуулагад менежир хийдэг. Их наашаа цаашаа явдаг шүү. Овоо олон гадаад орноор аялаж үзсэн. Сүүлд гэхэд л Дубайд очсон