Удалгүй нэмэлт хүч ирж Эммиг авч явлаа. Эмми бол цорын ганц Бэтта бүлгэм доторх дайсан байсан бөгөөд өөр бусад бүлэгт нуугдсан болон сургуулийн ажилтны дүрээр ерөнхийлөгчийн охинд халдахаар завдаж байсан хүмүүсийг Каи аль хэдийнээ илрүүлж хамгийн гол хэрэгтэн болох Эммиг барьсныхаа дараа тэднийг ч бас барьж тушаалаа.
Тусгай албаны бүхэл бүтэн баг ирж сургууль нэг хэсэг бужигнаж бүх юмны учир тайлагдсаны дараа Ина: ПЭЭЭ би ерөнхийлөгчийн охинтой найзлаад тагнуулчтай найзлаад бас нэг тагнуулчтай нь болзоонд яваад бүүр болоогүй гэмт хэрэгтэнтэй найзалж байсан гэсэн үг үү?
Сэүн: биднийг тагнуулч гээд яриад байж болохгүй ээ. Нууц албаныхан гэж бүлгэмийнхээ бусад хүмүүст хэлээрэй. Тагнуулч хүн тагнуулчаа уул нь хэлж болохгүй л дээ
Имбёл: одоо бүх юм дууслаа. Нэгэнт бүгд намайг ерөнхийлөгчийн охин гэдгийг мэдсэн юм чинь аав өөрийнхөө хүмүүсийг явуулж хамгаалуулах байх. Та нарын ажиллагаа энд хүрээд дууслаа. Чи ч жүжиглэх хэрэггүй боллоо Бэкхён
Ина: жүжиглэх гэнэ ээ?
Бэкхён хиймэл үсээ аваад Крисээс нойтон салфетка авч нүүрээ арчиад: тэглээ.
Ина: пээхххх. Ёооё алдаг гарууд вэ? Юу вэ бид нар тэгэхээр чиний дэргэд дотуур хувцастайгаа суугаад кино үзсэн гэсэн үг үү?
Сэүн: өөө миний хараагүйг харчихсан байна шдээ.
Ина: хайрт минь чи удахгүй харнаа. Гэхдээ би эхлээд дахиад 7 кг хасаадхий.
Сэүн Инаг тэврээд: ишш чи минь бүүр тураалдаа орлоошдээ. Одоогын жин чинь наддаа хангалттай бүүр илүү турчихвал онцгүй шдээ.
Ина: би Имбёл шиг болношт 7 кг хасчихвал.
Сэүн Инад шивнэн: тэр чинь сонин тураал орчихсон юм шиг
Бэкхён хальт сонсоод түүнийг нудартал Сэүн худлаа инээгээд: за тэгвэл тур тур Ина.
Крис: би ирээд нэг хоног ч бололгүй бүх юм дуусчихлаа. Шаал сонирхолгүй юмаа.
Сэүн: гэхдээ Сухо ахын ХУЦААД БАЙ гэдэг хэсэг үнэн тасархай байлаа.
Бэкхён: та нар түр гарч байхгүй юу надад Имбёлтой ярих юм байна.
Имбёл Бэкхён хоёрын өрөөнөөс бусад нь гарч тэр хоёр л үлдлээ. Имбёл түүнд уурласан хэвээрээ байгаач түүний өмнүүр орж буудуулахад бэлэн байсныг нь бодохоор хайр нь хүрч юу юугүй гүйж очиод тэврээд авмаар байлаа. Даанч шугмыг даваж болохгүйг хэн хэн нь мэднэ. Бэкхён тагнуулч харин Имбёл бол ерөнхийлөгчийн охин тиймээс тэдний дунд хайр сэтгэл битгий хэл жирийн найзын холбоо ч байх ёсгүй.