Би нисэж байна, өндрөөс өндөрт эрх чөлөөтэй дуртай зүгрүүгээ нисэж байна. Үүлэн дундуур, хотын дээгүүр, уулсын дундуур би дүүлэн нисэж байна.
Сэрүүлэгний дууг үзэн ядан би сэрлээ.
Яг л байдгаараа орон дээрээ, хөнжил дотроо миний цор ганц хувийн орон зай. Би босохыг хүссэнгүй учир нь би ядарж байна, залхаж байна гэхдээ би ажилдаа явах ёстой. Би "Bellezza" гэх нэг ресторанд зөөгч хийгээд удаагүй байгаа ч хэдэн арван жил ажлсан мэт л санагдах юм.
Өөрийгөө хүчлэн босж гэрийнхээ харанхуй коридороор угаалгын өрөөрүү найган алхахдаа хаалга нь хагас онгорхой аав ээжийн унтлагын өрөөрүү харлаа, тэд унтаж байна. Хүйтэн усаар нүүр гараа угаан сэргээд усаа хаалгүй толинд өөрийгөө харж хэсэг зогсов. Ширэлдсэн өтгөн үс, нарийн хүзүү , үл ялиг цонхийсон хэдэн жижиг соривтой миний нүүр л өөдөөс минь харна. Шүүгээнээсээ хамгийн түрүүнд таарсан хувцсаа яаран өмсөж цайгаа ч уулгүй хурдан алхсаар гэрээсээ гарав, учир нь би ажлаасаа бараг хоцорчихлоо.
Байдаг л нэгэн бүүдгэр өглөө. Автобусны буудалруу гүйсээр иртэл миний суух автобус яг ирж таарлаа. "Өнөөдөр ч азтай байна шүү" гэж дотроо бодон үсрэх шахам суулаа.
Алхсаар хамгийн хойд талын суудалд тухалж аваад урьдын л адил чихэвчээ зүүгээд хамгийн сүүлд сонсож байсан дууг үргэлжлүүлэн тоглууллаа. Ажил бараг л хотын нөгөө талд байдаг учир би үргэлж автобусанд унтдаг, ингэж ч болтугай амрах хэрэгтэй шүүдээ.
/Зүүдлэх/
Цэнхэр тэнгэрийн хаяа даган би нисэж байна, хаа сайгүй эрх чөлөөтэй нисэж байна, хэдий их эрх чөлөөтэй ч гэлээ нэг л ганцаардмал мэдрэмж төрнө.
Гэнэт цочин сэрэв, автобусны хажуу талд байсан машин сигналдсан байж.
Нойрмоглон буцаж унтхаар хойш налах зуураа автобусны урд хэсэгт зогсож байсан охиныг олж харав. Тайрмал хар үстэй, богино хар күртиктэй, цайвар арьстай хөөрхөн охин байлаа. Их л анхааралтай харсан ч юу ч бодолгүй буцаад л унтав.
Хэсэг унтаад сэрэн цонхоор харахад гадаа цас будран орж энэ хот арай л дээр газар болсон мэт санагдав.
Ийн бодсоор эргээд хартал нөгөө охин миний хажууд сууж байв, би гайхан, сандарсандаа хэсэгхэн зуур яахаа мэдэхгүй боллоо, "Би ч тэнэг юмдаа."
Намайг ингэж байх зуур нөгөө охин намайг сэрсэн байхыг хараад зөөлхөн бас дулаахнаар инээмсэглэв.
Ичсэндээ ч тэр юмуу тэр охиныг аль болох тоохгүйг хичээн цонхоор харахаас өөр хийх зүйл олдохгүй бололтой.
Тэр охинруу өөрийн эрхгүй үе үе харах өөрийгөө барьж дийлсэнгүй. Яагаад ч юм тэр охин надад таалагдаад байна, аль болох энэ талаар бодохгүй байхыг хичээн сууна.
Түгжрэлийг харан бухимдахдаа "Зун байсан бол дугуйтайгаа явж байх байсандаа."гэж бодов.
Би маш их зүйл төсөөлөн боддог миний үргэлж төсөөлж боддог нэгэн зүйл бол бяцхан хүн байлаа түүнийг "анд" гэж би нэрлэдэг. Тэр надтай адилхан харагддаг, 5мм, 180см, 40м гэсэн гурван хэмжээнд хувирдаг маш хурдан гуйдэг их сайн үсэрдэг, үргэлж миний хажууд явж байдаг миний төсөөллийн найз.
/Төсөөлөх/
Анд автобусны хажууд машинууд дээгүүр үсрэн гүйнэ. Үе үе дээш өндөр үсрэн зам дээр хүчтэй буух ба тэгж буухад нь газар доргино.
Ийнхүү төсөөлөн явж байтал миний буух буудал дээр ирэх дөхөж байлаа. Хүмүүсийн дундуур чихэлдэн явсаар арай хийн буув.
Буугаад гүнзгий амьсгаа аван эргэн хартал нөгөө охин миний араас автобуснаас буугаад ирлээ. Тэгээд ч болоогүй миний араас алхаж байна. Би бага зэрэг биеэ барьж эхэллээ. Хэсэг яваад хальт эргэж хартал нөгөө охин ард минь алхаж л байна. Энэ янзаараа явсаар би ажил дээрээ ирлээ, гэтэл нөгөө охин манай ажилруу миний араас ороод ирэв.
YOU ARE READING
ХАР
Teen FictionЭнэ ертөнцийг хүмүүс өөрсдийгөө эзэмшдэг гэж боддог, гэвч тийм биш. Энэ бол хүмүүсийн анх үүссэн цагаасаа айдаг байсан зүйлийн талаарх түүх юм. Одоо энэ талаар мэддэг нэг ч хүн байхгүй, гэхдээ зөвхөн хүн.