Нууц

68 4 0
                                    

Би амьд байна. Яагаад? Би өөрийнхөө үхсэн байхыг хоёр нүдээрээ харсан.
Өөрийгөө сайн ажиглалаа.
Урьд нь яснаас өөр юу ч үлдээгүй байсан миний гар одоо ганц ч шарх алга. Миний хуучин соривнууд ч бүгд арилсан байна.
Би юу болоод байгааг ойлгохгүй байна, миний толгой эргэж гүйцлээ.
Удалгүй өрөөнд ээж орж ирлээ.
Намайг тэврээд уйлав.
Би хамгийн сүүлд хэзээ ээждээ тэврүүлснээ ч мартчихаж,
ээж уйлсаар л.
Би "Юу болсон юм бэ? Би яагаад энд байгаа юм?" гэж асуухад ээж одоо л нэг уйлхаа болин яг надад хариулах гэж байтал Розалин орж ирээд
"Чи надтай хамт явж байгаад осолд орсон, санахгүй байна уу?" гэж хэлээд инээмсэглэлээ. Нөгөө л нэг хүйтэн инээмсэглэлээрээ.
Би "Санахгүй байна, би юу ч санахгүй байна." гэж хэлэхэд Розалин ээжийг өрөөнөөс түр гарахыг хүслээ. Ээж ч "Угаалгын өрөө ороод ирье" гэж хэлээд гарчихав.
Розалин надад ойртоод "Чамайг санаж байгаа гэдгийг чин мэдэж байна, тийм биз дээ?" гэж асуугаад миний баруун гарыг барьаад уруулаа тойруулан долоолоо.
Би айсандаа орилох гэсэн боловч тэр миний амийг таглав.
Розалин:
"Чшшш! хүмүүс сонсчихно шүү . Чи одоо минийх болсон. Чамд ямар ч сонголт байхгүй.
Би чамайг дахин амьдруулсан, тийм учраас чи өрөө төлөх ёстой."
гэж хэлээд том хутга гаргаж ирээд миний гарыг нүд ирмэхын зуур тасдаад идэж эхлэв.
Би орилж, орон дээр тийчэгнэж эхэллээ.
Гэтэл миний гар. Миний гарнаас цус ч дуссангүй, харин ч хормийн дотор буцаж ургалаа. Огт өвдөхгүй байсаныг одоо л мэдлээ.
"Чи намайг яачихсан юм бэ" гэж би асуухад Розалин
"Би чамаар зүгээр л ганцхан удаа хооллоод орхичихно гэж бодоо юу,
чам шиг сайхан хоол олоход хэцүү гэж би хэлсэн байхаа" гэж хэлээд тэр цустай амаараа инээмсэглэлээ.
Энэ хүйтэн инээмсэглэлээс би одоо айж байна.
Би юу болоод байна аа гэхээс өөр юу ч бодсонгүй.
Маргааш нь би эмнэлгээс гарав.
Гэртээ нэг өдөр амарлаа. Бүтэн өдөржингөө Розалины талаар одоо болоод байгаа бүх зүйлсын талаар бодож хэвтлээ.
Өөрийгөө үхэшгүй болсон үгүйг мэдэх гэж өөрийгөө зүсэж үзлээ.
Яг л өчигдөрийнх шигээ тэр дороо эдгэж байлаа. Үнэхээр гайхалтай бас хачирхалтай, яг л кино шиг санагдаж байна.
Маргааш нь би аав, ээжийн үгнээс зөрсөөр ажилдаа явлаа. Энэ гэрт байх ядаргаатай байна. Би үнэхээр их эргэлзэж байна. "Ажил дээр очиход Розалин байгаа байхдаа. Тэр яах бол, би одоо яах вэ?" гэсэн бодолууд миний толгойд зогсоо зайгүй эргэлдэнэ.
Ажил дээр очиход бүх зүйл яг л хэвээрээ байсан ч надад нэг л тухгүй санагдана.
Розалин над дээр ирээд маш дотно мэт мэндлэн надтай яг л сайн найз шиг минь харьцаж байх юм.
Би тэрэнтэй ийм байхыг хичнээн удаан хүссэн билээ дээ. Гэтэл одоо энэ дотно харьцаа надад аюултай санагдаж байна.
Одоо би Розалинтай хамт ажиллахад хүртэл хэцүү боллоо.
Надад хэцүү байна.
Өдрийн цайны цагаар Розалин намайг дагуулан угаалгын өрөөрүү орлоо, хаалгаа түгжив.
Би гайхан, яах гэж байгааг асуухад
Розалин"Би өлсөж байна, надад өдрийн хоол өгнө биз дээ?" гэж хэлээд миний гарнаас чанга атган  идэж эхлэв. Би цочирдсон ч огт өвдөхгүй байгаа болохоор биеэ барин зогслоо.
Тэрнийг би ийм ойроос харж байгаагүй юм байна.
Би:
"Би яагаад ингэж эдгэрээд байгаа юм бэ?" гэж асуухад
Розалин:
"Би хооллож байхдаа ярих дургүй" гэлээ.
Би ч дуугүй болов. Ингэсэн нь дээр санагдаж байна.
Тэр хооллож дууссан бололтой
"Одоо асуултанд чинь хариулая. Чи яагаад ийм болсон бэ гэвэл би чамайг ийм болгосон, би чамайг алдахыг хүсээгүй. Учир нь надад дахиж ийм сайн, дуулгавартай хоол олдохгүй, тийм учраас л чамайг ийм болгохоор шийдсэн."гэж хэлэв.
Би:
"Гэхдээ чи яаж ийм зүйл хийж чаддаг байна аа"
Розалин:
"Би чамд өөрийгөө хүн идэшт чөтгөр гэж хэлсэн биз дээ, би хүнийг алдаг шигээ амьдруулж ч бас чаддаг.
Одоо энэ зөвхөн чи бид хоёрын л нууц боллоо, өөр хэн нэгэнд хэлбэл би чамайг алж чадна гэдэгийг мэдэж байгаа биз дээ" гэж тэр инээмсэглэн хэлэв.
Би одоо л болоод байгаа зүйлсыг ойлгож эхэлж байна.
Тэр угаалгын өрөөнөөс эхлээд гараад явчихав.
Одоо ингээд би тэрний тэжээвэр амьтан, тэр миний тэжээвэр амьтан болчихлоо.

ХАРWhere stories live. Discover now