Розалин, аль хэдийн гурван сар өнгөрсөн ч би түүнийгээ дахин олсондоо итгэж өгөхгүйл байна.
Би заримдаа түүнийг хараад "Би зүүдэлж байна уу даа?" Гэж боддог.
Учир нь тэр миний гар дээр үхсэн шүү дээ, тэр явдал одоо болтол миний сэтгэлд шарх болон байсаар л байдаг.
Түүний аймшигтай цусанд хутгалдсан толгойныхоо хажууд хэвтэх бие, энэ дүр зургыг бодоход л аймшигтай санагддаг.
Розалинруу харан хэсэг ингэж бодлоо.
Розалин намайг зөөлнөөр үнсээд:
"Юу болсон бэ хайрт минь." гэж санаа зовсон царайтай хэлэхэд би нэг юм сэхээ оров.
Би:
"Зүгээр дээ, нэг зүйл гэнэт бодогдоод.
Яг үнэндээ чиний үхлийн талаар."
Розалин намайг өрөвдсөн харцаар харан:
"Чи минь их айсан байхдаа?"
Би:
"Бүр ямар их гээч, төсөөлөхөд ч хэцүү тийм их.
Маш их айсан, цочирдсон, гутарсан, нэг үгээр цөхрөнгөө барсан, би бараг л галзуурсан, чамайгаа маш их санасан, амиа хорлох гэж хүртэл үзсэн, маш олон удаа."
Розалин намайг тэврэн:
"Чамайгаа ийм их зовсоныг ч мэдсэнгүй. Ингэж их зовоосонд уучлаарай."
Би:
"Зүгээрдээ, энэнд чиний буруу гэж байхгүй, "Arcana" бүлгийхэн л буруутай, би тэднийг заавал үгүй хийх болно."
Би Розалиныг амилсанд хэт их баярлаад "Arcana" сүргийн талаар бүр мартачихаж.
"Хайрт минь нээрэн чамтай танилцуулах нэг хүн байгаа юм байна, би бүр мартсан байна. Хэрвээ тэр хүн байгаагүй бол би чамтайгаа дахиж уулзаж чадахгүй байсан, чамайг заавал уулзуулах ёстой хүн."
Бид маргааш нь Маринатай уулзхаар Англируу явлаа.
Би ч бас түүнтэй уулзалгүй их удсан байна.
Марина Розалин амилсаныг сонсоод биднийг гэртээ урьлаа.
Марина намайг хараад их баярлан тэвэрлээ.
Розалин надруу муухай харан:
"Та хоёр хэр дотно юм" гэж шивнэлээ.
Би сандран:
"Энэ бол зүгээр л найзын тэврэлт, тийм биздээ Марина. Нээрэн та хоёр танилцаач Марина энэ бол Розалин, Розалин энэ бол Марина. Марина бол "Arcana" сүрэгийн гишүүн."
Розалин муухай харан хойш ухарлаа.
Би:
"Зүгээрдээ тэр бол бидний тал, надтай хамт сүргийг устгахаар ажиллаж байсан юм."
Марина:
"Тийм шүү бид сүрэгийг устгахаар хамтарсан, нээрэн танилцая намайг Марина гэдэг."
гэж хэлээд гараа сунгалаа.
Розалин түүнрүү ойртон:
"Танилцхад таатай байна, намайг Розалин гэдэг.
Марина:
"Тэгэхээр нөгөө Розалин чи байхнээ, чи үнэхээр буцаад амилсан гэж үү? чи тэгэхээр Игнатоли өвөөг олжээ." гэж надаас асуулаа.
Би:
"Тиймээ би түүнийг олсон бас тэр чиний өвөө юм гэдэгийг яагаад хэлээгүй юм бэ?"
Марина:
"Хэлээгүйд уучлаарай гэхдээ тэр миний жинхэнэ өвөө бишлдээ, манай аавыг өргөж авсан юм тэгээд л миний өвөө гэдэг юм, тэр бол чөтгөр биш өөр төрлийн амьтан яг юу гэдэгийг нь би мэдхгүйлдээ гэхдээ л ямар ч байсан миний өвөө биш."
Би:
"Заза ийм зүйл ярьж зогсоод яахв дотогш орцгоох уу?" гэж хэлээд дотогш орлоо.
Бид юм ярин хөгжилдөн сууж байтал нэг мэдэхэд орой болсон байлаа.
Би:
"Заза бидний явах цаг болсон байна. Бид дараа ирнээ." гэж хэлээд бид явлаа. Марина биднийг гаргаж өгөөд "Дараа заавал ирээрэй" гэж хэллээ.
Бид хэд хоногтоо эндээ үлдхээр шийдсэн учираас өнөөдөртөө зочид буудалд хонохоор боллоо.
Тэрнээс өмнө би гадуур яваагүй маш удсан байсан учираас зугаалмаар санагдлаа.
Би:
"Розалин хоёулаа хамтдаа зугаалалгүй их удсан байна шүү тийм ээ.
Одоо зугаалвал ямар вэ?"
Розалин:
"Тийм байна шүү, тэгвэл намайг дахин амилсаныг тэмдэглэх үү?"
Би:
"Нээрэн тийм шүү дээ, бид үүнийг заавал тэмдэглэх ёстой.
Тэгэхээр хаанаас эхлэх вэ? одоо очихыг хүсдэг байсан бүх л газруудаараа явах болно, хамтдаа."
Ингээд бид одооноос аялаж амьдрахаар шийдлээ. Ингэж амьдрах зугаатай, сайхан ч маш аюултай, "Arcana" сүрэгийнхэн Розалиныг харвал түүнийг лав зүгээр өнгөрөөөхгүй нь ойлгомжтой, сүрэг биднийг эсвэл бид сүрэгийг устгана.
Розалин нэмэгдсэн учираас бид сүрэгийг устгах арай илүү боломжтой боллоо гэсэн үг.
YOU ARE READING
ХАР
Teen FictionЭнэ ертөнцийг хүмүүс өөрсдийгөө эзэмшдэг гэж боддог, гэвч тийм биш. Энэ бол хүмүүсийн анх үүссэн цагаасаа айдаг байсан зүйлийн талаарх түүх юм. Одоо энэ талаар мэддэг нэг ч хүн байхгүй, гэхдээ зөвхөн хүн.