Миний хэзээ ч харж байгаагүй зүгээр л төсөөлөлд минь байдаг амьтадыг харахаар бид явж байна. Бараг л зөвхөн миний төлөө гэхэд болно.
Бид аялалд гараад аль хэдийн долоо хоног болсон болжээ. Розалин миний энэ өдөр хоногийн алдалгүй тоолдог занд дургүй, өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байгаа мэт санагддаг гэсэн, аргагүйлдээ энэ бол миний өмнөх амьдралаас үлдсэн зүйл, би тэр үед үнэхээр л өдөр хоногыг арайл гэж өнгөрүүлдэг байсан, зүгээр л зугтмаар, өөрийнхөөрөө амьдармаар санагддаг байсан.
Бид их удаан явсаны эцэст Пеоникс гэх нэгэн галт шувууны байж магадгүй газар ирлээ. Бид майхнаа барьж бүх юмаа бэлдээд Пеониксийг харахаар нуугдлаа. Бутны ард нуугдан чимээгүй суух Розалиныг хараад миний хайр хүрлээ, өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодоров.
Үнэхээр өхөөрдөм харагдаж байна. Түүнийг харан инээмсэглэн сууж байтал гэнэт л хурц гэрэл гарав.
Харахад ч хэцүү тийм хурц гэрэл.
Энэ Пеоникс мөн бололтой, надад сайн харагдахгүй байна.
Удалгүй нүд минь гэрэлд дасч Пеоникс тод харагдаж эхэллээ.
Үнэхээр гайхалтай гэхээс өөр үг миний толгойд орж ирэхгүй байлаа.
Пеониксийг харан хөшөө мэт сууж байтал Розалин намайг дуудлаа.
Пеоникс биднийг сонссон бололтой хоромхон зуурт ганцхан дүрэлзээд л алга болов.
Розалин надруу их л гэмшсэн царайтай харан:
"Намайг уучлаарай Пеониксийг ийм сайн сонсголтой гэж мэдсэнгүй. Би түүнийг явуулчихлаа." Гэж үнэхээр өхөөрдөм байдалтай хэллээ.
Би түүний ийм байдалд яаж уурлаж чадахавдээ. Би Розалинруу инээмсэглээд:
"Зүгээр дээ чиний минь буруу биш шүүдээ, би л анхааралгүй байлаа. Гэхдээ би Пеониксийг харсан болохоор сэтгэл минь амарлаа. Үнэхээр сайхан байна. Надад энэ л хангалттай, тэгээд ч надад бүхнээс илүү гайхамшиг байгаа шүү дээ. Тэр бол чи минь, надад чи л байхад өөр юу ч хэрэггүй хайрт минь." Гэж хэлэхэд Розалин яг л эрх муур шиг болон миний цээжийг налан хэвтлээ.
Би түүний энэ байдалд үнэхээр хайртай.
Одоо нэгэнт энд биднийг байгааг мэдэж байгаа учираас Пеоникс дахин гарж ирэхгүй байх.
Бид майханруугаа буцаж Розалиныг хооллоод унтхаар хэвтэж байлаа.
Розалин:
"Чамд нэг л тийм уйтгартай сандахгүй байна уу?" гэж надаас асуулаа.
Би:
"Харин тийм ээ, бага зэрэг уйтгартайл санагдаж байна."
Миний толгойд гэнэт цүнхний буланд байсан хөзөр санаанд орлоо.
Би шууд л босон цүнхээ ухаж эхэлэв.
Розалин гайхан:
"Яасан бэ хайрт минь, ямар нэгэн юм болоо юу?" Гэж асуухад нь би түүнрүү харан инээмсэглээд хөзөрөө гаргаж ирлээ. Розалин их баярлаж байлаа.
Розалин:
"Хөөх чамд хөзөр байсан юм уу? Тоглоогүй үнэхээр их удсан байна.
Одоо юугаа хүлээхэв тоглоцгооё!"
Би:
"Чи ч буруу л хүнтэйгээ тоглолоо доо.
Би бол хөзөрийн мастер." Гэж хэлээд би гучин минутын дотор арван удаа хожигдчихлоо. Розалин намайг шоолж инээгээд л.
Хэдий хожигдож байгаа ч гэлээ түүнийгээ жаргалтай байхыг харах үнэхээр сайхан байна.
Бид бүхэл шөнөжин тоглосон, үүр цайхад Розалины нойр хүрэн бид орондоо орлоо. Би бүхэл шөнийн турш хэд хожигдсоноо ч санахгүй байна.
Би:
"Хайрт минь би хэд хожигдлоо."
Розалин өхөөрдмөөр нойрмог хоолойгоор:
"Сайн санахгүй байна аа, хамгийн сүүлд дөрвөн зуу дээр л миний нойр хүрээд тоолхоо больчихсон."
Би ч үнэхээр хөзөр тоглох чадваргүй юмаа.
Миний гарыг дэрлэн зөөлхөн амьсгалан нойрсох түүнийг харан хэвтэхдээ би маш их зүйл бодлоо. Хэрэв тэр минь байхгүй болчихвол би яах вэ? Би яг хэн болж хувирах бол.
YOU ARE READING
ХАР
Teen FictionЭнэ ертөнцийг хүмүүс өөрсдийгөө эзэмшдэг гэж боддог, гэвч тийм биш. Энэ бол хүмүүсийн анх үүссэн цагаасаа айдаг байсан зүйлийн талаарх түүх юм. Одоо энэ талаар мэддэг нэг ч хүн байхгүй, гэхдээ зөвхөн хүн.