Тэр өдрөөс хойш сургалтын төлбөрөө олох гэж цагийн ажлынхаа цагийг уртасгаж бараг л ажил дээрээ өнждөг болсон гэхэд буруудахгүй! Энэ мэт завгүй өдрүүд үргэжлэсээр 6 сарыг ардаа үдсэн байв.
Хүсэн хүлээсэн 8-р сарын дунд үе ирж шинэхэн сургуульдаа ирж бүртгэлээ баталгаажуулж өөрийн олсон мөнгөөрөө хагас жилийн сургалтын төлбөрөө хийн сургуулиасаа гарч ирэхдээ анх удаа өөрөө маш их бахархаж үзэж байгаа минь энэ.
Ажил дээрээ ирэхэд нэг ч үйлчлүүлэгч бас ажилчид ч байсангүй! Ажилчдын хувцасны өрөөндөө орж ирэхэд өрөө тэр чигтээ харанхуй байсан тул гэрлээ асаахад манай ажлынхан бүгд зогсож, ахлах маань голд нь бялуу барьчихсан зогсож байлаа.
Би: юу вэ? Миний төрсөн өдөр биш шдээ.
Ахлах: хүссэн сургуульдаа орж байгаад нь баяр хүргэе! Хэдэн жилийн дараа чиний хийсэн нэвтрүүлгийг хүлээн сууна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү! Гээд бялууг надад өгөөд бас оюутан хүнд хэрэгтэй гээд ширээний гэрэл өгөх нь тэр.Тэднийг ийм зүйл бэлдсэнг би гадарлаа ч үгүй байсан болохоор маш их баярлаж бараг уйлах шахсан юм.
~~~~~
Хичээлийн шинэ өдөр эхлэж догдолсондоо эрт гэгч нь босож сургууль руу явах автобус хүлээн зогслоо.
Сургууль дээр ирж хуваарийнхаа дагуу хичээлдээ суухдаа ангийхаа хүүхдүүдийг ажиглана.
Зарим нэг нь аль хэдийнээ найзлаж харин зарим нь над шиг энд тэнд чимээгүй сууж байлаа.
Нүдэнд дулаахан том нүдтэй охин дэргэд минь ирэн
: энд сууж болох уу?
Би: болно болно гээд түүнд зай гаргаж өгөөд утсаа оролдож байтал тэр охин гараа сунган
: намайг Юн Жина гэдэг.
Би: намайг Бан Чона гэдэг.
Жина: танилцахад таатай байна.
Би: надад ч бас ...Жина гэх тэр охин үнэхээр яриа ... Бурхан минь ... Би бүр цохиод авмаар санагдсан шүү! Гэхдээ тэр охин их гэнэн цайлган санагдсан болохоор би түүнийг чимээгүй сонсохыг хүссэн юм. Зарим ярианаас нь их зүйл ухаарсан шүү!
Жина: Чона! Надад утасныхаа дугаарыг өгөөч бас танайх аль дүүрэгт билээ.
Би: Сунпад
Жина: манайх ганнамд шдээ. 2уулаа ойрхон юм байна
Би: тийм байна.Жина бид 2 нэг анги учир бүх хичээлдээ хамтдаа сууж би бараг л Жинатай 10 жил найзласан найз нь юм шиг бүх амьдралыг нь маш сайн мэддэг болчих шиг боллоо.
ВЫ ЧИТАЕТЕ
EV•OL
FanficТэр энгийн л нэгэн. Гэхдээ миний хувьд тэр энгийн нэгэн биш! Түүний инээмсэглэлээс гэрэл цацарч, түүний тэврэлт надад бүхнийг чадах хүч бэлэглэдэг. Харин би түүний хувьд хэн бол ? - Бюн Бэкхён ...