제4회 {Хичээл таслалт}

566 58 7
                                    

Бэкхён: сайн байна уу? Бид 2 2 өрөө авах гэсэн юм.
Эмгэн: уучлаарай! Сул өрөө ганцхан л байна гэхэд Бэкхён убба над руу хархад нь
Би: боломжинд нь л тохируулий
Бэкхён: тэгвэл тэр өрөөг авий!

Бид өрөөндөө орж ирэхэд Бэкхён убба удалгүй гараад яваад өгчих нь тэр. Би түүнийг гарсаны дараа амьсгаа аван өрөөг эргүүлж тойруулан хараад уртаар санаа алдаад хөнжил тэврэн хэвтэж байтал Бэкхён убба жижиг ширээн дээр хоол барьсаар орж ирэв.

Бэкхён: Өлсөж байгаа биз дээ. Би өлссөндөө үхэх нь ...
Би: би тэснэ дээ л гэж бодож байлаа.

Бэкхён убба ширээтэй хоолоо газар тавин өөрөө газар завилж суухад нь би ч бас түүнтэй зэрэгцэн суугаад түүн рүү хархад

Бэкхён: идэхгүй юм уу?
Би: эхлээд эрэгтэй нь хоолондоо хүрсэний дараа иддэг биздээ.
Бэкхён: тийн шдээ. Гэхдээ гэр бүлийнхэн л ингэдэг биздээ гэхэд нь би бантан шүлсээ залгин
Би: манай ээж надад гэр бүл гэж заагаагүй болохоор сурсанаараа л ... Гээд гараараа оролдож байтал тэр шөлнөөсөө амсаад дараа нь хачирнаас идэн
Бэкхён: үнэхээр амттай юм байна гээд нүүрэнд маш их аз жаргал тодруулан над руу харлаа.

Бэкхён: Унтах хүртлээ юу хийх үү? Хөзөр тоглох уу? эсвэл гадаа гарч од харах уу? Эндээс од аймар гоё харагдаж байна лээ
Би: Сөүлээс ч од харах хэцүү шүү
Бэкхён: байж байгаарай гээд гараа над руу ойртуулж эхлэх нь тэр. Би таг гацаж харин Бэкхён убба хацран дээр минь наалдсан будааг аван
Бэкхён: энэ наалдчихсан байна гээд малийв.

Би түүнтэй удаан харц тулгарахгүйг хичээн доош харан үргэжлүүлэн хоолоо идэж эхлэлээ.

Ёстой нээрэн байнга будаа наалдах юм. Соронзтой юм байхдаа энэ хацар ... Т.Т

Бид гадаа гарч од харан сууж байтал од харваж бид 2 2уулаа одонд хүслээ шивнэв.

~~~~~

Яг энэ үед Чона нүдээ тас анин хүслээ шивнэж байтал Бэкхён Чона руу харан инээмсэглэнэ.

Түүний энэ харц зөвхөн зохиогчийн л мэдэх тийм харц юм.

Чона хүслээ шивнэж дуусахтай зэрэгцэн Бэкхён нүдээ анин урагш харах нь тэр ...

~~~~~

Жижиг өрөөнд орж ирэн ороо засахад Бэкхён убба бид 2н орны зай нэгхэн сөөм байв.

Ёооё ичиж үхэхнээ! Бид 2 үерхэдэггүй! Зүгээр бие биенээ сонирхож эхлэж байгаа хүмүүс байж ийм байдалд орох үнэхээр хэцүү юм.

EV•OLМесто, где живут истории. Откройте их для себя