1

1.8K 65 9
                                    

Chanyeol's POV

Миний бага нас аймшигтай өнгөрсөн хар бараан бас гунигтай. Би хэнд ч надад тохиолдсон тэдгээр аймшигтай зүйлсээс тохиолдоосой гэж хүсдэггүй. Төрсөн цагаасаа л гэр бүлийнхээ хатуу дүрмийг дагах шаардлага надад тулгарсан. Ямар хэцүү байх нь хамаагүй. Би тэднийг дагаж бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв. Үнэхээр хэрцгий бас аймшигтай байсан. Хэрцгий гэдэг үг нь ер ямар ч үгээр тэдний ямар аймшигтай араатнууд болохыг нь тайлбарлахад хэцүү. Тэдний харц нь хоосон бүртийх ч гэрэлгүй энэ нь үргэлж надад эвгүй санагддаг байв. Тэд хайр баяр жаргалыг юу ч мэдэрдэггүй ч хүн алж байх үедээ л тэд аз жаргалыг мэдэрж таашаал авдаг байсан. Хүмүүсийн амь гуйж орилж байгаа хашиграан, өвдөлтөн дунд шаналж байхыг нь, бас тэдний үхэж байгаа найдлага тасарсан нүдийг нь харж баясах дуртай. Амьдрал гэгч зүйл хэн нэгэний биеийг орхиж одох үеийг харж байхдаа сэтгэл нь ханаж ямар нэгэн сайхан зүйлийг мэдэрдэг байв. Тэд бол мангасууд........би тэднийг үзэн яддаг. Би тэднээс айдаг.

Бас би ч бас тэдний нэг болчихсон нэг л мэдэхэд нүд ирмэхийн зуурт л. Би тэдэн шиг хүйтэн сэтгэлтэй алуурчин болсон байсан.

Гэвч миний өнгөрсөн ийм ирээдүйг хүсээгүй жаахан жаал надад ийм зүйл битгий хий, өөрчил, зугт гэсэн ч би чадаагүй. Би олон удаа оролдсон. Би энэ харанхуйгаас гарахын тул олон удаа оролдсон, гэвч гэрэл гэгээ хэзээ ч над дээр ирээгүй. Би үүнийг үнэхээр удаан хүлээсэн, би хүлээсээр ядарч, эсэргүүцэхээс ч залхсан. Би удаанаар аавынхаа араас орж , олон жил түүний сүүдэрт амьдарсан . Тэр бол хамгийн муу залуу. Тэр намайг дөнгөж 6 настай байхад миний нүдэн дээр гэм зэмгүй эмэгтэйг алж хүчээр надад энэ зүйлсийг харуулсан. Би шоконд орж, үнэхээр их бөөлжсөн. Энэ өдрийн дараа ч маш аймшигтай зүүд зүүдэлж тайван ч байж чадаагүй......Харин тэр үүнийг огтхон ч тоогоогүй. Би түүнийг ганц хүү мөн ганцхан хүүхэд нь байсан болохоор тэр намайг түүний замаар явах хэрэгтэй гэж хэлсэн.

Гэхдээ би өөрийнхөө аймшигт эцэгтэй адилхан байгаагүй. Би тэрнийг үргэлж зүрхнийхаа гүнд үзэн яддаг байсан бас түүнээс айдаг байсан. Тэр Мафийн ертөнцийн хамгийн зэрлэг аймшигтай хүн. Тэрний нэрийг энэ аймшигтай ертөнцийн бүх хүн мэддэг байсан бас айдаг байсан. Гэвч тэр цаг хугацааны эрхээр бусадтай л адилхан хөгширч эхэлсэн. 50 гараад л тэр улам л сул дорой болж байв. Түүнийг залуу бас хүчтэй байхад харах төдийд нь дагжин чичирж айдаг байсан туслахууд нь түүнийг анзаарч тэрний байр сууринд санаархан хоорондоо төлөвлөгөө боловсруулж эхлэх болсон. Гэвч аав минь тэрний өөрийн гараар босгосон аймшигтай ертөнцийнхөө алтан сэнтийд зөвхөн намайг суулгахыг хүссэн. Би 24 тэйдээ эцэгийнхээ байр суурийг залгамжилж тэрний сэтгэлийг амраасан ч үүний дараа аав минь удалгүй нас барчихсан.

he always gets what he wantsWhere stories live. Discover now