19

273 22 9
                                    

Chanyeol's POV

"Үгүй ээ" намайг хэлэхэд тэрний нүд ахиад томорлоо. "Та надад эргэж төлөх хэрэггүй дээ. Надад зөндөө их мөнгө байгаа болохоор. Харин би таниас нэг л зүйл хариуд нь авна."

"Тэр нь юу юм."

"Таны охин"

Миний хариулт амнаас минь гарах үед, толгой дотор минь байсан хэдхэн үг биш илүү утга учиртай зүйлс болж өөрчлөгдөв. Тэрний нүүрэн дээр нам гүмийг эвдэж хэлсэн хоёрхон үг. Би эцэст нь шийдсэн. Миний дотор байсан бүх эргэлзээ, сэтгэлийн минь гүнд хадагдчихсан байсан бүх айдас ингэж бодит байдалтай нүүр тулдаг юм байж. Миний бодож байсанаас өөрөөр ч гэсэн. Хонгилийн үзүүрт гэрэл харагдаж байна. Олж чадах ганц гарц минь энэ байсан боловч би сая яг л psycho шиг сонсогдсон байх даа. Тэрний шоконд орсон царай надад үнэхээр эвгүй мэдрэмж төрүүлээд байна шүү. Би үнэхээр ийм царай харахыг хүсээгүй юм сан. Хачин хариулт хэлчихсэн бололтой. Тэгсэн ч гэсэн би хэлсэн үгнээсээ буцахгүй. Хэрвээ миний амнаас үг гарсан л бол бодит байдал болно. Энэ гэр бүлийг гартаа атгахыг хүсээгүй ч тэгэх нь. Миний урд ямарч үнээр байсан хамаагүй гэр бүлээ хамгаалыг хүссэн өрөвдөлтэй залуу л байна. Би дахиад л аминчхан зан гаргаж байгаагаа мэдэж байгаа ч би өөрчлөгдөхгүй. Хүсэхгүй байна. Өөрчлөгдсөн ч одоо тэрнээс болж лав биш.

"Миний охин?" тэр өөрөө ч мэдэлгүй шивнэлээ. Магадгүй хэдхэн минутын өмнө миний мэдрэсэн тэр хачин мэдрэмжийг мэдрэх гэсэн дээ болов уу. "Миний... охин..."

Тэр одоо эрүүл ухаанаар бодож чадахгүй байх. Тэрнээс тэнгэр ямар өнгөтэй вэ? гэж асуувал шар ч гэж хэлж магадгүй. Эцэг хүний хувьд тэвчиж чадахааргүй зүйл, ялангуяа тэрний ганцхан өөрөөсөө ч илүү хайрладаг охиных нь тухай болохоор. Тэрний нүд хоёр тийшээ шилжиж, миний гайхалтай хэрцгий тохиронцоонд юу гэж хариулахаа бодож байлаа. Тэрний үгүй гэж хэлэхийг мэдэж байгаа ч гэсэн надад хамаагүй. Тэрний юу гэж ч хариулсан гэсэн би бодлоо өөрчлөхгүй. Энэ удаа би тэрнийг тавьж явуулахгүй...би ч гэсэн тэрэнгүйгээр урагшилж чадахгүй. Энэ удаа би хүссэн зүйлээ авна.

"Та заавал одоо хариулах шаардлагагүй дээ." би нам гүмийг эвдэж хэллээ. "Гэхдээ би удаан хүлээж чадахгүй. Маргааш орой, Юнсүүг эмнэлэгээс гарах хүртэл л. Би тэнд тэрнийг авахаар очино."

"Юнсүү?" тэр ганц охиныхоо нэрийг сонсмогцоо толгойгоо өргөлөө. "Үгүй ээ... Чи тэгж чадахгүй. Би тэгэхийг зөвшөөрөх-"

he always gets what he wantsWhere stories live. Discover now