17

196 16 1
                                    

Chanyeol's POV

"Тэрний тухай." тэр амьсгаагаа түгжсээр хэллээ.

"Ямар новш нь болчихсон юм бэ?"

Бэкхёний дуудлагийн дараа би айсандаа яах ёстойгоо мэдэхгүй гацаанд орчихов. Нүдээ аних тоолонд бодолд минь аймшигтай зүйлс эргэлдсээр нөхцөл байдалыг улам л дордуулж байлаа. Бэкхён тийм ч их санаа зовсон шинжгүй байсан ч гэсэн тэрний хоолойны өнгө намайг ингэтлээ санаа зовооход хангалттай аймар байсан. Би бодлоо цэгцлэхийг хичээсээр машиндаа сууж тэрний хүргэгдсэн эмнэлэгрүү зүгэлээ. Галзуу юм шиг хурдалсаар нэг л мэдэхэд ирчихсэн байсан. Өөрийгөө, хүмүүсийг яаж азаар гэмтээчихээгүй юм бэ? Би өмнө нь хэзээ ч ингэж машин барьж байгаагүй. Яг л миний амьдрал бүх зүйлс зөвхөн энэнээс л шалтгаалах юм шиг. Юнсүү миний амьдралын утга учир болохоор нэг талаараа тийм байж болох л байх. Харамсалтай нь түүний хувьд би муу залуу. Тэгээд бас тэр нь үнэн. Би үнэхээр муу залуу болохоор. Гэвч  Юнсүүгийн хажууд би хэзээ ч байгаагаараа байж чаддагүй.

Аль эсвэл би тэрэнтэй байхдаа жинхэнэ өөрөөрөө байдаг юм бол уу?

Би өмнө нь ийм байгаагүй. Би найзуудтайгаа гадаа тоглох дуртай жаргалтай бяцхан жаал байсан. Өөрийнхөө жижигхэн ертөнцөд дэндүү их хайртай. Өөрийгөө том болоод ийм хүн болчихно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэхдээ тэр, тэрэнрүү ойртох тусам би өөрөөсөө ичдэг. Үнэхээр их ичдэг... Тэр над шиг хүнтэй бүх насаараа хамт амьдрахыг хүсэхгүй. Гэхдээ бас би тэрнийг өөр хүнтэй хамт байламааргүй байна. Би тэрнээр л дутдаг болохоор, тийм зүйл болохыг харж чадахгүй учираас. Тийм зүйлс хэзээ ч тохиолдохгүй. Би өөрийгөө л боддог. Амиа хичээгч. Гэхдээ би амьдрахын тулд ийм болсон бас одоо би Юнсүүг амьдруулах хэрэгтэй. 

Тэрнийг надгүйгээр жаргалтай байлгах олон замуудыг бодож үзсэн ч гэсэн тийм зүйл олддоггүй. Үргэлж. Магадгүй би тэрэнтэй байх хэрэгтэй гэсэн үг үү? Тийм үү? Би тэрэнтэй хамт байна. Хамт байвал би өөрчлөгдөж чадна тийм биз дээ? Би өөрчлөгдөхийг хүсэж байгаа болохоор... Өөрчлөгдөхийг хүсэхгүй байсан ч ийм байдалтай байхаас үнэхээр залхаж байгаа учираас. Бас энэ нь хамаагүй дээр биз дээ. Надад энэ бүхнийг ганцаараа хийх хүч байхгүй... Ганцаараа хийхийг хүсэхгүй байна. 

"Тэр хаана байна?" би машинаас буунгаа Сэүнээс асуулаа. Тэр эмнэлгийн урд намайг хүлээж байлаа. 

Сэүн тэрний байгаа өрөөг зааж өгсөний дараа би тэрнийг зүглэн гүйлээ. Галзуу юм шиг гүйсээр эцэст нь тэрний өрөөний хаалганы урд ирлээ. Ирэх замдаа хэдэн хүнийг мөргөсөн юм бүү мэд. Хаалгыг нь бүх хүчээрээ нээсэн болохоор хүчтэй савагдлаа. Магадгүй тэдэнд шинэ хаалганы хэрэг гарах байх

he always gets what he wantsWhere stories live. Discover now