2

648 42 1
                                    

Chanyeol's POV

Тиймээ миний гэртээ харих зам миний бодсон шиг амархан байсангүй.

Намайг гэртээ очихоор баярлаж, юу ч бодолгүй машинаа барин явж байх үед би Минсокоос дуудлага авлаа. Тэр надад жижиг рестораны тухай мөн түүний эзэн нь өрөө хугацаанд нь төлөхгүй байгааг хэлэв. Тэрний өрөө өгөх байсан өдрөөс хойш 2 долоо хоног өнгөрсөн. Гэхдээ би энийг хүлээж аваагүй. Яагаад тэр надруу залгахдаа ийм гэнэтийн зүйлтэй байдаг юм бол.

"Би тэдэн лүү хэдэн хүн явуулахыг хүсэж байна. Та мэднэ дээ... багахан цэвэрлэгээ" гэж өөр өнгөөр хэлэв."Гэхдээ би үүнд таны зөвшөөрлийг хүсэж байна боссоо"

"Минсок"би ууртай чанга өнгөөр хэллээ."Би чамд сүүлд юу гэж хэллээ?"

"Боссоо...." тэр дуугаа намсгав."Гэхдээ тэр үргэлж төлбөрөө хойшлуулдаг. Би тэрнээс залхаж байна."

"Тэр хэн юм" би санаа алдлаа.

"Тэр нэг жижиг рестораны эзэн бас, эхнэр нэг охинтой."гэж тэр эхэллээ."Тэр эелдэг залуу гэвч төлбөр төлөх цаг болоход үргэлж хүндрэл гардаг"

"Тэр ресторан нь хаана юм ?"Би машинаа эргүүлээд зогсонгоо асуулаа. Учир нь дахиад л улаан гэрэл. Алив л дээ, би энэ хурдаараа гэрлүүгээ хэзээ ч очихгүй бололтой.

Дараа нь Минсок надад тэр газар хаана байдгийг хэлж өгч, би түүнд тэнд очиж түүнтэй зөвхөн ярирцах болно гэдгээ хэллээ. Би эцэст нь ирж машиныхаа цонхоор гадна талыг харж байлаа. Би ресторан гэж хэлэгддэг байшинг харж байна.

Ямар новш нь вэ?

"Хэн ч энд ирэхийг хүсэхгүй" би машинаа энэ жижигхэн байшингийн урдах зогсоолд тавиж байхдаа хэллээ. "Би үүнд санаа тавих болноо."

Бас үүнтэй хамт, би босож машинаасаа буулаа. Удсаны эцэст гүнзгий амьсгаа авж, удалгүй өвлийн агаар намайг хаалганы зүг чиглүүлж байлаа. Хаалган дээр онгорхой гэж бичсэн байна. Би хаалгыг нээж дотогшоо орох үед ямар нэг зүйл намайг гайхширууллаа. Энэ газар үнэхээр энгийн бас яг гэртээ байгаам шиг л. Цайвар хүрэндүү хана, цагаан цонх бас хаалганууд, гүн улаан ширээний бүтээлгүүд мөн түүн дээр бахархалтайгаар байх ваарнууд,мөн ваар болгонд ягаан бас цагаан цэцгүүд байлаа. Бүх зүйлс нь дээр үеийнх юм шиг байсан ч үнэхээр загварлаг юм. Энд байгаа бүх тавилгийн хэсэг бүрт өнгөрсөн дурсамжуудаа алдсан мэт үнэхээр шинэлэг мэдрэмж төрж байлаа. Би үнэхээр гайхширсан.....энэ үнэхээр надад таалагдаж байна.

he always gets what he wantsWhere stories live. Discover now