Хаана байна?

885 48 2
                                    

*** Хёг талаас ***

- хүү минь одоо гэртээ ирэх цаг чинь болоогүй гэж үү хир удаан наад бөглүү газараа байх гэсэн юм бэ?

- ээж ээ та битгий ингэлдээ хүү нь удахгүй ээ.

- Би чамд үнэхээр их санаа зовж байна. Аав чинь ч гэсэн одоо хөгширч байна. Чи компани удирдах хэрэгтэй шүү дээ.

- мм ээж ээ би ойлгож байна удахгүй тун удахгүй хүү нь буцаад очино аавыг биеэ бод гэж хэлээрэй та минь ч бас эрүүл байх хэрэгтэй шүү.

--------------------------------------------------

Библеетэй ойртож эхэлсэнээс хойш нэг л сэтгэл санаа сайхан байна. Тун удахгүй түүнд өөрийгөө хэн болохыг бүрэн илчлэх цаг болнооо.

өглөө сургууль ортол тэр байсангүй байнга суудах сандал дээрээ ч тэр алга. Хайж явж байгаад түүнийг Суктай хамт хол идэж байхыг олж хараад орон тэдний дунд яриа өдтөл Сук миний төсөөлж ч байгаагүй зүйлийг хэлээд библеег дагуулад гарлаа. Би гомдож байна түүнийг ингэтлээ удаан хайрлаж байхад тэр нэг ч үг хэлэлгүй түүнийг дагаад гарлаа. Оройхон түүний гэрлүү очоод ярилцах гэсэн боловч надад зориг байсангүй түүнд ийм эрт бүхнийг хэлвэл шууд л намайг буруугаар ойлгох байх. Тэгж болохгүй шүү дээ. Арай л болоогүй байна.

Өглөө би тэднийд сэрлээ. Шуудхан явах гэсэн ч хөл минь яг л тушаагдчихсан юм шиг хөдөлсөнгүй. Өчигдөр орой хэтрүүлж ууж ээ. Арай түүнд янз бүрийн юм ярьсан юм биш биздээ. Үгүй байлгүй дээ үгүй. Би тийм ч юу юугүй ярьдаг хүн биш шүү дээ. Өдөржин хүлээлээ юутай ч хоол хийгээд ирэхгүй бол ажилруу нь явья гэж бодож байтал тэр ороод ирлээ. Инээмсэглэж юу ч болоогүй мэт байх гэсэн ч түүнд таалагдаагүй бололтой надруу уурлаж ориллооо. Би хэлэх ч үгүй болсон ч яаж ийж ийгээд юу ч болоогүй вм шиг л жүжиглэж тэр минь ч амжилттай болж. Библее миний хийсэн холыг ямар ч үг дуугарлгүй идэж дуусаад шуудхан өрөөндөө орлоо. Би өчигдөр ямар нэгэн алдаа хийсэн вм байхдаа. Түүний нүд гунигаар дүүрэн байх юм. Библее минь дээ чи яагаад надад бүх сэтгэлээ дэлгэж ярилцаж болохгүй гэж вэ?

Өглөө сургууль дээр түүнийг хүлээгээд зогсож байхад библеее яг л ирдэг замаараа алхасаар ирлээ. гэхдээ яг түүний ард нөгөө Сук алхаж байна. Библее юу ч юм мэдэрсэн юм шиг арагш харах гэж байтал нь би түүнрүү шууд гүйж очоод гарнаас барина өөрлүүгээ эргүүлээд үнсчихлээ. Тэр үнэхээр гайхсан байх нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэлтээ намайг харж байтал Сук хажуугаар зөрөх дөө. " Амжилт хүсье Библее чи үнэхээр nамархан юм" гэж хэлээд хэнэг ч үгүй цааш явахад библеегийн нүдэнд сая л доромжлол гэдэг зүйлийг ойлгосон аятай нулимс нь цийлэгнэж намайг үг хэлэхийн завдалгүй алгадав. Тийм ээ би одоогоор ийм зүйл амсах ёстой хүн. Би түүнд гомдлох эрх байхгүй. Библее юу ч хэлэлгүй уйлсаар хажуугаар минь зөрөхөд би түүнийг хичнээн аргадаж тайвшируулахыг хүссэн ч энэ удаад ингээд дуусгах хэрэгтэй бололтой.

Царай муут / Дууссааан /Where stories live. Discover now