💔Мартагдсан хайр💔

759 61 5
                                    

1695 он буюу Энх-Амгалан хааны үед Чусонь улсаас Чин улсад түр найрамдлын бэлэг хэмээн мянган метр торго бүс бараа, 10мянган агт хүлэг, 20 мянган хацар гоо охид, 10 чадварлаг оточоо явуулсан ба энэ дунд Тан Ин хэмээх эцэг эхээ 2 улсын дайнд алдсан бүсгүй байв.

Түүний гадаад байдал хэний ч харцыг булаах үзэсгэлэн төгөлдөр бөгөөд багагүй ухаалаг нэгэн байв. Охин хориотой хотод ирэхдээ 23 настай байсан ба тухайн үеийн ёс заншлын дагуу охин биеэрээ байсан юм.

Энэ бүхний эхлэл ердөө нэгэн эгэл жирийн өдөр болж өнгөрсөн нь хэтэрхий эмгэнэлтэй. Хааны хайрыг хүртэнэ гэж төсөөлж ч яваагүй ордны энгийн зарц бүсгүй эзнийхээ зараалаар яаран гүйж яваад өөрийн хамгийн муу тохиолтой учирсан юм.

Тэр яаран гүйж яваад урд замаа харалгүй улсын эзэн хааныг мөргөчихсөн юм. 

Тан Иныг тамруу чирсэн нэгэн.

Тан Ин эзэн хааныг мөргөсөн гэдгээ ухаармагцаа газар сөхрөн өршөөл эрэн уйлав. Хориотой хотын хамгийн харгис хэрцгий эрх мэдэлтэй хүнийг мөргөсөн нь түүнийг үхэлд ч хүргэж мэдэх гэм буруу байв.

Хааныг дагалдаж явсан бага хатан ихэд хилэгнэсэн аятай Тан Инд:

- Муу хүмүүжилгүй эм! Хааны өмнө ёс алдана гэнээ? Хүн байна уу? Энэ эмийг чирж яваад 1000 банзад! хэмээн чанга дуугаар тушаав.

Харин хаан нэг их уурласан шинжгүй Тан Инруу инээмсэглэн хараад газар сөгдөх охинлуу гараа сунгалаа. Тан Ин ихэд эргэлзэнгүй гараа өгөөд босов. Хааны гар гал мэт дулаан, цэцгийн дэлбээ мэт зөөлөн байв. 

- Түүнийг шийтгэх хэрэггүй дээ, хүн болгон л алдаа гаргадаг шүү дээ. Хаан намуухан дуугаар өөрийн сүр хүчээ үзүүлэх мэт дуугараад цааш алхав. Түүний араас дагалдах боол, шивэгчид ч цааш явав.  Гагцхүү бага хатан түүнийг хорсол дүүрэн харцаар төөнөж байх нь тэр.

Бага хатан ихэмсэгээр:

-Нэр чинь? гэхэд Тан Ин гайхан:

-Юу? Тан Ин хатны үгийг сонсоогүйдээ биш түүнийг хааны тушаалыг зөрчин өөрийг нь шийтгэх гэж байгааг эсэхэд эргэлзэн үг дуугарсан нь тэр байв.

-Эрхэм дээдэс чиний нэрийг асууж байна, муу эрээ цээргүй боол хэмээн хатны шивэгчин уурсав.

-Тан Ин гэдэг, эрхэм дээдсээ хэмээн охин бөхийн хэллээ. 

-Тан Ин хэмээн хатан өөртөө хэлээд хааны араас түргэн түргэн алхав.

Тан Ин бага хатныг яван явтал байсан газраа бөхийн зогсов.

***

Хааны бага хатан, ерөнхий сайдын бага охин Шиау Жуарен. Эрх бөгөөд ухаалаг нэгэн. Түүнийг яаж ч дураараа аашилсан хаан түүнийг үргэлж хайрласаар ирсэн. Өөрөөр хэлбэл энэ ордонд буй хамгийн их эрх мэдэлтэй эмэгтэй. 

Хааны их хатан, ерөнхий сайдын том охин Шиау Чөнрен. Даруу төлөв, ухаалаг бүсгүй. Гэвч тэр багаасаа л дүүгийнхээ сүүдэрт дарагдаж ирсэн. Дүү нь хэтэрхий тод гэрэлтдэг од бол их хатан түүний ард сүүмийх од л гэсэн үг. Хэдий их хатан хааны анхны эхнэр боловч энэ нь  ердөө дүүгээсээ түрүүлж төрсний ач гавья юм. 

Хориотой хотод бүгд л аз жаргалтайгаар инээлдэж буй мэт болов ч бодит байдал тийм байгаагүй юм. Бүгд л өөрийн гэсэн нууцтай, тэр нууц нь дэлгэгдэхвий гэхээс ясаа цайтал айдаг тийм л газар. Гэвч тун удахгүй энэ бүх нууц тайлагдаж хүн бүрийн үнэн төрх илчлэгдэх болно.

***

Okay.... Ахиад л ингээд шинэ фик эхлүүлчихлээ. Өршөөж хайрла. Гэхдээ энийг аль 2 жилийн өмнө бичээд өнө удаан жил Draft дотроо хадгалж байгаад одоо гаргаж ирэхээр шийдлээ. Та бүхэн маань анзаарсан бол би нь өөрөө Янши ордоны домог киноны улаан ногоон фэн нь ккк. Тиймээс тухайн үеээс өмнөх үед ер нь ордоны хатад хэрхэн амьдарч байсныг бага зэрэг судлаад фикээ засварлаад янзалчихлааа. Богинохон хэдхэн хэсэгтэй энэхүү бичвэрийг минь таалан соёрхоно уу.... <3  


💔Мартагдсан хайр💔Where stories live. Discover now