* Бид хэн нэгнийг утга учиргүй үзэн ядаж байна гэдэг түүнийг хайрлаж байгаагын илрэл*
- Их хатны өргөө -
Үзэсгэлэн төгөлдөр их хатан өөрийн өргөөндөө хатаж хорчийсон цэцэг лугаа адил хаягдах бөгөөд түүний өргөөнд хаан хамгийн сүүлд хэзээ ирснийг хэн ч санахгүй байгаа биз. Түүний урдаа барих ганц зүйл бол ууган хүү Чөнхе юм. Чөнхе багаасаа ухаан төгс, хэнийг ч дагуулахгүй эр зоригтон байсан тул угсаа залгамжлах ханхүү гэгдэх болсон. Энэ нь мэдээж бага хатны таалалд нийцдэггүй байв.
- Бага хатан бараалхаж байна гэж үүдний шивэгчин хэлэхэд өргөөний хаалгаар наран гэрэлтэх мэт бага хатан гэрэл цацруулсаар орж ирэв. Магадгүй эдэлж зүүсэн үнэт зүйлс түүнийг ийнхүү гэрэлтүүлж буй хэрэг биз. Гэтэл их хатан эсрэгээрээ өмссөн зүүсэн зүйлс нь түүнийг намбалаг төлөв даруу харагдуулсан.
- Эгчийн амрыг эрье гээд мөргөсөн болоод их хатны хажууханд байрлах сандал дээр суув. Их хатан ч түүний энэ үйлдэл аль хэдийн дасал болсон тул аягатай цайгаа уув.
- Дүү минь, ойрын үед хаанд өдөр бүр бараа болоод завгүй байгаа гэж дуулсан. Их л зовж байгаа байхдаа...
- Эгч минь, хэн намайг ойлгох билээ? Хаан эзэн өдөр бүр төрийн хэрэг гээд завгүй байдаг. Бүр унтах ч зав олдохгүй гээч... би түүнд бараа болсоор бараг өвдөх нь байна... Та үнэхээр азтай юм гээд жуумалзав. Их хатны царай одоо ч тайван байгаад Жаурен хатан дургүй нь хүрсэн бололтой хааны саяхан бэлэглэсэн торгон алчуураар нүүрээ арчив. Энэ алчуур баруунаас ирсэн ихэд үнэтэй эд байв. Торгон алчуурыг хориотой хотод ирмэгц л хаантан бага хатанд бэлэг болгож өгсөн нь энэ байлаа.
- Жаурен, би саяхан ихэд амттай эд олж зооглов. Ганцаараа хэрхэн идэх билээ гээд чамд хүргүүлэхээр бэлтгүүлсэн. Чи нэгэнт миний өргөөнд ирснийх аваад яв гээд өөрийн шивэгчинлүүгээ харахад шивэгчин гарч одов. Удалгүй амттан алагласан тавагтай идээ ирэхэд бага хатан тоож ч харсангүй.
Бага хатны оронд шивэгчин нь тавагтай амттаныг их хатны шивэгчингээс авах гэж байгаад албаар унагаачхав. Үүнийг бага хатан ихэд таалсан бололтой сэтгэл хангалуун инээмсэглэв. Гэвч хагас минутын дараа л нүүрний хувирал нь өөрчлөгдөж:
- Юу болж байгаа чинь энэ вэ? Их хатнаас өршөөл эр! гэхэд их хатан их л таагүйхэн түүнлүү харлаа.
- Их хатан өршөөж хайрла гээд шивэгчин их хатны өмнө сөгдөв.
- Их хатан болхи шивэгчнийг минь өршөөнө биз. Дараагийн удаа би түүнийг илүү их сургах болноо гээд өнөөх торгон алчуураараа амаа арчих мэт болов. Гэвч түүнийг хэн ч харсан бахдалтай нь аргагүй инээмсэглэж байгааг мэдэж байсан юм.
ESTÁS LEYENDO
💔Мартагдсан хайр💔
Ficción históricaЭнэ бол гайхалтай хайрын түүх. Гэвч тийм ч аз жаргалтай түүх биш.... Хориотой хотын бүх эмс хүүхнүүд хааны таалалд нийцэхийн төлөө будаж шунхадаж, гоёж гоодно. Тэдний цор ганц хүсэл бол хааны их хатан Тан Иныг унагаах хүсэл юм. Ордны эмэгтэйчүүдийн...