Үнэгэн хүүхэн

236 34 6
                                    

Татвар эмс өнгөн дээрээ их хатныг дагалдах мэт боловч ихэнх нь бага хатны нөмөр нөөлөгт орох боломжийг хүлээнэ. Шинэхэн татвар эмс Их хатан Бага хатан гэж талцах нь бий ч хориотой хотод чимээгүй амьдрах хүсэлтэй хатад ч бий. Тэд эд хөрөнгө эрх мэдэлд шунадаггүй гэх шалтгаанаар хориотой хотын хүн бүрт дорд үзэгддэг. Мэдээж хааны ивээлийг хүртээгүй бол шүү дээ. 

Хааны ивээл гэдэг харвах одтой л адил. Хэсэгхэн хугацаанд түүний гайхалтай хайрт нь байж ордон дахь хэн бүхний дээгүүр залрах  ч од харвасан хойно бүгд л мартагдаж үгүй болдог. Мэдээж хэн ч мартагдаж үгүй болсон татварыг ойшоож үзэхгүй шүү дээ. Тэдэнд хүйтэн будаа, тасархай хөнжил олдох нь тэнгэрийн умдаг атгасантай адил хэрэг болно. 

Татвар хатад өргөөндөө байрлахад ордноос шивэгчид томилж өгөв. Азаар Тан Ин шинэхэн татвар Боржигон овогт Хуи-н шивэгчнээр томилогдсон юм. Хуи татвар хааны эмэг эх хатны үеэл дүү байсан тул ордон дотор болж буй хуйвалдаанд орооцолдохгүй нэгэн байв. Энэ нь ч түүнд ашигтай. Хаан эмэг эхийнхээ гар дээр өссөн тул түүний үеэлийг амархан тааллаасаа гаргахгүй нь лавтай. 

Харин Шианлы ордонд сүүлд орж ирсэн ч тэр даруйдаа бага хатны хүн болоод буй Ниохуру овогт Вэнши татварын шивэгчнээр томилогдсон юм. Вэнши татварын үг хэл үйл хөдлөл хээнцэр бөгөөд цаанаа л нэг бусдыг татах увдастай аж.  Харин Шианлы бол түүний яг эсрэг. Дөлгөөн даруухан бөгөөд үг хэлээ бодолгүй хэлчихдэг цайлган ч гэж хэлж болохоор. Шианлы шиг нэгэн Вэнши татвар шиг нэгний гарт үрэгдэх нь олонтой. 

Татвар эмс ээлж дарааллаараа хаанд үйлчлэх бөгөөд сүүлийн сард Хуи татвар хааны тааллыг илүү хүртээд байсан юм. Энэ нь тодорхой байсан гэхэд хилсдэхгүй. Хэдий татвар эмс ордон ороод хэдийн нэг сарыг үдсэн ч Тан Ин Хуи татварын өргөөний ойролцоо ч очих эрхгүй байв. Үүнийг нь ч буруутгах аргагүй. Хориотой хотод орж ирсэн олон сайхан Монгол хатад улс төрийн болон эр эмийн явдлаас үүдэн энэ газар залуугаараа ясаа тавьсан байдаг. Тэр дундаа бага хатны явуулгаар шинэхэн цэцэгс тэр дороо хагдрах нь олонтой тул Хуи татвар зөвхөн өөрийн итгэл шивэгчдээрээ л үйлчлүүлэх аж. Хааны таалалд машид нийцсэн Хуи татвар сарын дотор л Лянхуа өргөөний эзэгтэй болов. Лянхуа өргөө хуучин бага хатны өргөө байсан ч хааны гол өргөөнөөс хол гэсэн шалтгаанаар өөр өргөөрүү нүүсэн юм. Лянхуа өргөөний байгалийн үзэмж хаврын цагт үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй  ба хаан 2 өдөрт нэг удаа ирж Хуи татвартай элдвийг ярьж арын цэцэрлэгт салхилна.

Yayımlanan bölümlerin sonuna geldiniz.

⏰ Son güncelleme: Mar 10, 2021 ⏰

Yeni bölümlerden haberdar olmak için bu hikayeyi Kütüphanenize ekleyin!

💔Мартагдсан хайр💔Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin