Chapter 5: Ойлгомжгүй Мэдрэмжүүд

1.6K 164 16
                                    





|Жонгүгийн талаас
Миний Тэхёнд өгсөн ор маань маш өргөн бөгөөд бүр 3 хүн ч багтахаар ор байсан юм.

Би агааржуулагчаа асаан шууд л ор луугаа үсрээд, баруун талдаа түүнд зай үлдээлээ.

Бусад эзэд өөрсдийн боолоо газар,буйдан гэх мэт газруудад унтуулдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Харин би энд Тэхёныг өөрийнхөө хажууд унтуулж л байдаг. Түүний түүхийг сонсосноос хойш яагаад ч юм би түүнийг өрөвдөөд байна.

Гэхдээ энэ ямар ч утга агуулаагүй,тийм биздээ?

Нээх удалгүй Тэхён орж ирэхэд,би нүүрээ гараараа даран унтаж байгаа юм шиг дүр эсгэн түүнийг ажиглана. Би одоо л Тэхёныг хуучирсан хувцас өмссөн байгааг анзаарлаа. Өөрийнхөө хувцаснаас түүнд өгөх хэрэгтэй юм шиг байна.

"С-Сайхан амраарай,Жонгүгаа" хэмээн тэр хэлэв.

Би хэдэн минут хүлээж байхад ор огт хөдөлсөнгүй.

Би түргэхэн шиг гараа нүүрнээсээ холдуулан харахад Тэхён газар хэвтэж байлаа.

"Хөөе,Тэхёнаа" гэж түүнийг дуудан "Би чамайг газар унтуулах гэж ийм их зай орон дээрээ үлдээгээгүй шдээ."

Тэрээр сандран, хурдхан босож болгоомжтойгоор орон дээр хэвтлээ. Магадгүй Тэхён миний хэлсэн үг болгоныг дагаж байгааг харвал тэрээр одоо хүртэл өмнөх эзнээсээ болж үүссэн айдастай байгаа нь харагдаж байв.

Би орны зүүн талд нь харин тэр баруун талд нь унтаж байгаа болохоор бид хоёрын дунд дахиад нэг хүн унтаж болохоор зайтай байв. Гэхдээ Тэхён жоохон л хажуу тийшээ хазайх юм бол тэр орноосоо уналаа шүү дээ.

"Хөөе,чи яагаад жоохон ойртож болохгүй гэж?"

"Т-Тэгвэл би таны биед хүрчихнэ, харин б-би тэгж болохгүй шүү дээ." хэмээн өөрийн ноорж элэгдсэн бүтээлгээ үнэрлэн хэвтэнэ.

Би түүнийг сайн харж чадахгүй байгаа ч гэсэн, сарны туяанд түүний гуниг татсан царай гэрэлтэн харагдана.

Чи найз залуутай хүн шүү, Жонгүгаа. Энэ хүү рүү харахаа больж үз.

Би санаа алдан "Наад бүтээлэг чинь ямар учиртай юм? Чи яагаад наад нэг юмандаа ийм харам байдаг юм?"

Тэр хариулсангүй, больж л байна биз.

Би хальт дургүйцэн хана харан хэвтлээ. Гэтэл хэсэг хугацааны дараа миний хойно хэн нэгний мэгших нь сонсогдоно. Тэр дахиад уйлаад байгаа
юмуу?

"Т-Тэд намайг боолын дэлгүүрийн урд олохдоо энэ бүтээлэгт өлгийдүүлсэн байсан гэж дэлгүүрийн эзэн хэлсэн. Дээр нь нэр минь сийлбэрлээтэй мөн хажууханд нь жижигхэн захиа нь дээр төлбөрөө үүдэнд үлдээгээрэй гэсэн бичигтэй орхисон."
Э-Энэ бол миний хэзээ ч уулзаж байгаагүй эцэг эхийн маань тухай цорын ганц дурсамж." гэж тэр уйлан хэлнэ "Н-Намайг 10 кг будааны үнээр зарсаныг бодвол тэдэнд м-мөнгө маш их хэрэгтэй байсан байх, тийм үү?"

Түүний бүтээлгийг хальт харахад нээрээ л дээр нь юм биччихсэн байсан юм.

Ким Тэхён

"Дэлгүүрийн эзэн нь намайг өрөвдөөд жоохон байхад минь тэндээс явж болно гэсэн. Г-гэхдээ надад явах газар байгаагүй болохоор бусад хүмүүст биеэ заран амь зууж л байна даа."

Би эргэж харахад Тэхёны мөр дээш доош хөдлөн уйлж байгаа нь илт байлаа.

Миний гар өөрийн эрхгүй түүнийг тэврэх гэхэд,
би өөрийгөө зогсоолоо.

Чи юу хийгээд байгаа юм бэ? Чи зөвхөн Жиминд санаа тавина гэж амласан биздээ?

Би унтахын оронд гараа нүүрээ давуулан хэвтлээ.

"Би чиний уйлахыг чинь сонсох гэж өрөөндөө хамт унтаагүй шүү." гэж хүйтнээр хэлэв. "Би унтах хэрэгтэй байна. Би амлаж байна, хэрвээ би чамаас болж олигтой нойр авж чадахгүй бол...."

Би Тэхёныг дэрээ авж тэврэн өөрийн уйлах дуугаа дарах гэж хичээж байгааг харлаа.

Би хана руу харан нүдээ анин хэвтсэн ч би унтаж чадахгүй байна.

Учир нь би өмнө нь ингэж хэлэхийг үнэхээр үг бол :
" Уйлахаа боль, Би унтах хэрэгтэй байна, чи намайг эргэлзүүлээд байна. Би чамд санаа тавих ёсгүй шүү дээ."

-CLARIMONDE

Personal SlaveWhere stories live. Discover now