|3-р хүний талаас.
"-к, сэрээрэй."Жонгүг өөрийнх нь нүүр дээр нар тусаж байгааг мэдрэн дуу алдав. Мөн өөрийг нь хэн нэгэн дуудаж байгааг ч гэсэн анзаарав.
"Яасан бэ?"
"Хэн нэгэн 20 минутын өмнөөс л хаалга тогшоод -бишээ нүдлээ. " Жонгүг нүдээ нээн түүний дээрээс Тэхён санаа зовсон царайтай зогсож байхыг харлаа.
Жонгүг үсээ янзлан орон дээрээ сууж байхдаа доороос хэн нэгний орилож байгаа бүдэгхэн дууг сонсов.
"Тэгвэл тэгээл явж нээ л дээ" гэж хэлэн буцаж залхууран орондоо орох нь тэр.
Жонгүг биед нь хэн нэгний гар хүрж байгааг мэдрэн шуудхан цохин "Надад хүрэх талаар юу гэж ярьлаа?" гээд цочролд орсон Тэхён руу муухай харна.
"У-Уучлаарай... хэрэв чи одоо доошоо бууж хаалгаа нээхгүй бол тун удалгүй хаалга чинь эвдрэх нь..."
"Би чамд бидний дүрмийн тухай хэлсэн биздээ? Өнөөдөр ямар өдөр байх нь хамаагүй ч, энэ нь чамайг надад хүрж болно гэсэн үг биш-"
Болзоо.
Болзоо.
Жонгүг өнөөдөр болзоотой гэдэгээ санан шуудхан орноосоо босон утсаа аваад угаалгын өрөөний зүг явлаа.
Угаалгын өрөө орохоосоо өмнө Тэхён нэг хараад
"Тэр хараал идсэн хаалгыг явж нээ. Зүгээр шуудангийн хүн л байх."
Тэхёнд эзэнийхээ тушаалыг биелүүлэхээс өөр арга байхгүй тул толгойгоо дохин хойно нь үлдэв.
******
"Хөөе Жонгүгаа! Яаралтай хэрэг гарлаа!" гэж хаалганы цаана байгаа хүн орилно.
Тэхён хаалгыг удаанаар нээн зоригоо цуглуулаад зочиноос ямар зорилгоор ирснийг нь асуух гэж байхад өнөөх залуу шууд гэр лүү нь орж ирэн Тэхён руу орилоод унах нь тэр.
"Яа! Би хаалганы чинь гадна хагас цаг хүлээлээ! Хэрвээ хоёулаа хамтарч ажиллахгүй бол алуудах гээд байна. Ажилаа нухацтай хүлээж ав л даа. Жон..гүг..аа?" Өнөөх урт нүүртэй залуу Тэхёны чихээ дарж байхыг харан өөрийгөө хэт чанга гэдгээ анзаарсан мэт дуугүй болов.
"Энэ Жонгүгийн гэр мөн үү?"
"Т-Тиймээ, Энэ Жонгүгийн гэр мөн. Тэр дээр усанд орж байгаа."
Тэр залуу Тэхёныг зөөлөн хажуу тийш болгон дээд давхар луу гарлаа. Тэхён түүнийг даган явж байтал тэр залуу дахиад орилоод эхлэлээ.
KAMU SEDANG MEMBACA
Personal Slave
RomansaЖонгүгт өөрийн хэрэгцээгээ хангах боол харин Тэхёнд түүнийг хайрлах эзэн хэрэгтэй. "Би чамд хайр, тачаал хоёр ямар ялгаатайг зааж өгье." Энэхүү өгүүллэг нь орчуулгын өгүүллэг болно.