-Decisión-

35 23 0
                                    

Н: Би эндээс явах гэж бгаа....гэж хэлэхэд тэр хүнд амьсгалж байгаа нь надад тодхон сонсогдож байлаа.

Ямар ч хариу алга. Би мотоциклоо түшин хий л зогсох шиг гэтэл анир чимээгүйг эвдэн 'Хаашаа?' гэх асуулт намайг тэрхэн агшинд голоос минь
гогдож авах шиг болов. Би баярласан ч түүнийгээ даран

Н: Лондон

Б: Яах гэ ....сайн яваарай гээд цонхоо хаачихлаа

Энэ удаад найдвар тээсээр ирсэн юмсан гэтэл ингээд үлдэж хоцорсндоо жоохон сэтгэл дундуур байгаа ч надаас ингээд ч болов асуусанд нь баярлан цонхныхон доор 2 цаг хэртээ зогсон үүр хаяарах үеэр мотоциклоо асаан цонхруу хартал хөшиг хөдлөж буй нь харагдав.

Бүхий л цаг мөчид Поло л хажууд байдаг. Түүний зөвлөгөө, тэнэг ч гэсэн байгааг нь харахаар өөрийн эрхгүй инээд хүрдэг байж.

Ах: Хюго өнөө орой чи завтай юу?

Н: Яасан?

Ах: Чамд хэлэх юм байна...ярилцах?

Н: Миний гадагшаа явах талаар ярих гэж байна уу?

Ах: Ер нь бол тийм ч бас өөр зүйл байна.

Н: Би зав гарганаа. Та хаана уулзахаа мсжээр явуулчихаарай.

Ах: Тэгье.

Өнөөдөр түүний авах гээд авч чадаагүй мотоцикл бооцоонд гарч ирнэ. Би түүнийг аваад....аваад яахаа мэдэхгүй байгаач заавал авах болно.

Н: Байна уу?

К: Чи явах гэж байна уу?

Н: Тийм ээ.

К: Би хамт явж болох уу?

Н: Дэмий санаа байна, Катина. Би тэрийг аваад
чам дээр очих болно. Чи хүлээж бай.

К: Битгий яв, Н би чамайг бас тийм зүйлд орохвий гэж айж байна.

Н: Зүгээр ээ, би түүний төлөө хийгээд ирэх болно. За дараа яръя

Би тэр мотоциклийг авч чадсан...Хүний амь амьдрал иймхэн юмнаас шалтгаалж болно гэдгийг би одоо л мэдэрч байна. Бабигын хэлдэг үнэн миний амьдралд үргэлж л хагацал гуниг байсаар ирсэн. Би л одоо харж байгаа болохоос биш. Ээж ч гэсэн адилхан энэ бүгдийн нэг...миний хайртай эмэгтэйчүүд яагаад надаас нүүр буруулдаг юм болоо?

*Утас дуугарав*

From: Ах
Өнөө орой xxx газар 20 цагт ирээрэй.

Би ч товлосон газар очлоо. Тэнд ганцхан ах байсангүй ээ. Аав түүний туслах, түншүүд гээд бүгд байх юм. Би ч дуугүй л очиж хүмүүстэй мэдлэн суудалд суулаа.

Аав: Миний хүү ирлээ. Энэ бол миний хүү Хюго. Тэр удахгүй гадаад руу сургуулиа үргэлжлүүлэхээр явна. Би түүнд компаниа үлдээе гэж бодож байгаа. Хуулийн агентлагаа том хүүдээ үлдээнэ гэж бодож байна.

Ах: Би хүлээн зөвшөөрч байгаа. Хюго хийж чадна гэж бодож байгаа шүү. Тэр одоо жоохон хүү байхаа больсон. Түүнд хийж чаддаг зүйл их бий..та бүхэн анхааралдаа авч үзнэ гэж найдаж байна. Хюго чамд хэлэх үг байна уу?

Н: Надад хэлэх үг алга аа...гэхэд ахыг царай хүмүүсийн царай хувьс гээд л явчихлаа.

Н: Та хэлэх гэсэн бүх үгийг маань хэлчихлээ шүү дээ гэхэд бүгд инээлдэж над руу гар сунган гар барьж эхэллээ.

Энэ байдлаараа байдал удаан үргэлжлэсэн ч зочид маань явлаа. Би чимээгүйхэн ширээнд суун тэднийг хүлээлээ.

Аав: Хүү минь, чи өнөөдөр мундаг байлаа. Чамаар бахархаж байна.

Ах: Чамтай ярилгүй шийдсэнд уучлаарай, ингэхгүй бол ирэхгүй гэж бодсон юм.

Н: Үгүй дээ ах аа, би ирэх л байсан. Одоо би өөр зүйлийг мэдэрч байгаа. Одооноос би хичээх болноо ааваа..

Тэр намайг тэврэн авахад би ч бас түүнийг тэврэн авлаа.

Чинийх байсан цаг хугацааWhere stories live. Discover now