Г: Чи хаачмаар байна. Өнөөдөр чиний хүсэж байгаа юмыг хийе.
Б: Чи л мэддээ. Надад хаашаа ч явсан ялгаагүй.
Г: За тэгвэл....кино үзэх үү? гэхэд толгой дохив.
Надад хаашаа ч явсан түүнийтэй хамт байсан шиг мэдрэмж төрөхгүйгээс хойш. Жил өнгөрсөн гэхэд тэр зуны халуун биед минь одоо хүртэл мэдрэгсээр л байдаг. Би л ганцаараа шаналаж байгаа нь байх. Тэр хийх зүйлээ олчихсон шүү дээ. Одоо эндээс явах гэж байгаа....
Ахиад л нэг хэнд ч хэрэггүй өдөр өнгөрлөө. Орой хоол идэх гэж хичээсэн ч ам руу хоол ч орохгүй байна.
Дани: Чи зүгээр үү? Бие чинь өвдөө юу?
Баби: Үгүй ээ, зүгээр л юм идэх сонирхол алга.
Д: Би ямар аймар айваа. Чамайг тэрнээс хүүхэдтэй болчихсон юм байхдаа л гэж бодлоо.
Д: Ээж сая нэг тиймэрхүү зүйл яриад...аав босоод явчихсан. Тэр хоёр ойрд жоохон асуудалтай байгаа.
Б: Яагаад хэлээгүй юм би аавтай уулзаж болох байсан.
Д: Ийм байдалтай байгаа эгчийгээ ахиад хямралд хийх тэнэг шиг харагдахгүй байгаа биз дээ?
Б: Чи л одоо миний хажууд байна, Дани. Надад өөр юу ч хэрэггүй гээд түүнийг тэврэн уйлж эхэллээ. Ийм байдалтай удаж байгааг мэдэх ч тэр уйлаагүйгээрээ уйлж байна.
Тэрэнд ганцхан зүйл л хэрэгтэй хүлээсэн нэгнийхэн дулаан тэврэлт...*******
Миний бодсон зүйл үнэн байж. Ахын өгсөн сургуулийн танилцуулагууд машинд л байгаа байх. Машин дээрээ очин хаалга онгойлгон татав. Тэгсэн нэг хүүхэн цонхны цаана зогсчихоод хараад байх юм.
Н: Ямар нэг асуудал гараа юу?
Х: Таны машин хашлага даваад зогсчхож.
Н: Уучлаарай, би машин бариад удаагүй байгаа юм л даа.
Х: Бичиг баримтаа?
Би машин барьж сурахгүй л байгаа бололтой. Дандаа л ингэж байх юм.
Юу ч гэсэн тэр материалуудыг үзээдэхье.
Аль руу ч очсон бараг ялгаагүй байх. Эндээс холдож байгаа юм чинь.... өөр залуутай хамт байгаа гэдгийг мэдсээр байж надад одоо ч түүнийг гэсэн хайр байгаа тэр л хамгийн инээдтэй юм. Эсвэл эмэгнэлтэй ч юм уу?
Хэдхэн хоромд үүрд гэдэг зүйлийг мэдрүүлсэн эмэгтэй. Өөр би энэ ертөнцөөс юу ч хүсэхгүй, тэр л байхад хангалттай. Бурхан минь энэ хорвоод ийм бүсгүй надад ахиад олдохгүй шүү дээ. Гарч ирж болох ч түүнийг орлож чадахгүй.
Ах: Хюго чи миний өгсөн юмыг судлаж үзэв үү?
Н: Аан тийм ээ! Надад аль нь ч байсан болно.
Ах: Тэгвэл би сонголоо шүү. Харин хугацааны хувьд хоёр жил л сурна.
Н: Тэнд удаан байх тусамаа сайн байна. Ахиад байж байгаад ирж болох уу?
Ах: Тэрийг чи өөрөө л мэд харин сургуулиа заавал төгсөөд ирээрэй. Уулна хурдан ирэх тусамаа л сайн юмсан.
Н: Яасан юм?
Ах: Аавын бие базаахгүй байгаа. Ойрд нэг л хачин байна.
Н: Эмчид үзүүлсэн юм уу?
Ах: Өөрөө үзүүлж байгаа л гээд би нэг хянаж үзнэ. Чи санаа зовох хэрэггүй. Дараа сард явна шүү.
Н: Таньд тэгвэл найдлаа шүү.
Хаалган дээр очин Катинаг оруулж ирэв.
К: Сайн уу?
Ах: Сайн, чи?
К: Тийм ээ гэхэд ах утсаар ярьж эхлэв.
Н: За юу хийж байна?
К: Энд л байна. Чи хэр байна даа? Машин унаж байгаа гэлүү?
Н: Сурч л байна даа. Бас ч авьяас шаарддаг юм байсан шүү гэхэд тэр инээж байснаа над руу харлаа.
Н:Чи яагаад юу ч асуухгүй байгаа юм?
К: Асууж зүрхлэхгүй байна аа Н! Би түүнийг бараг л мартсан дээр гэж бодож байна. Амьд хүн байсан ч....тэр бас энийг хүсэж байгаа байх.
Н: Тэрэнд л хамгийн гол учир нь байгаа юм. Би хичээсэн гэвч болохгүй байна.
К: Зүгээр л өөрийгөө чөлөөл Н! Энэ чи бидний сайн сайхны төлөө гэж бодоод...
Н: Би.....шийдсээн удахгүй...би явна. Чамд хэлж чадахгүй байсан юм.
К: Энд асуудал алга Н, би чамд сайн сайхныг хүснэ. Амжилт гээд намайг тэврэн авлаа. Харин чихэнд минь "Аз жаргалаа хай" гэсэн нь хүнд амьсгал авахад хангалттай санагдлаа.
YOU ARE READING
Чинийх байсан цаг хугацаа
RomanceЭнэ бүхэн эхлэх ёсгүй цэгээс эхэлсэн гэвч ийм үр дүнд хүргэнэ гэж мэдсэнгүй.... Одоо энэ бүхнийг чи бид хоёр хамтдаа туулах учиртай.... Энэхүү өгүүллэг нь "Тэнгэрээс 3 метрийн өндөрт"зохиолын үргэлжлэл бөгөөд 2 дугаар ангитайгаа ямарч холбоогүй болн...