♤Найм♤

349 47 7
                                    

Яг одоо би Чанүгтай хамт номын сан руу явж байх бөгөөд хажууд алхах энэ залуу хөөрч догдолсон нь илт аж. Чанүг хэдэн хоногийн турш номын санд сууя гэж надаа гуйсны эцэст хүслээ биелүүлээд байгаа нь энэ юм.

Гарнаас атган алхах Чанүг "Хоёулаа номын санд очоод хамгийн хойно сууна шүү. Аа бас англи хэл, япон хэл, математик гээд давтах олон юм байгаа юм байна. Би хичээл давтаж байхдаа уйдвал иднэ гээд чипс бас кола авсан шт" гэсээр ам хуурайгүй чалчина. Тэр өнөөдөр байдгаараа байхгүй байх чинь.

"Номын санд чипс идэж болно гэж хэн чамд хэлээ вэ?"

"Юу гэсэн үг юм? Идэж болдог юм байгаа биз дээ"

Би нүдээ эргэлдүүлэн "Чипс задлахаас эхлээд идэхэд ямар их чимээ гардаг талаар бодож үзсэнгүй юу?" хэмээн уруул дээр нь үнсэв.

"Наадах чинь надад лав хамаагүй!"

Түүний хэлсэн ёсоор хамгийн хойно очиж суулаа. Чанүг ирсэн даруйдаа бие даалтаа хийж эхлэх нь тэр. Нөтбүүкээ дэлгээд хурдан хурдан ямар нэг зүйл шивж суусаар. Би харин хажууд нь авах болоогүй шалгалтандаа бэлднэ.

Их зүйл хийхээр төлөвлөж энд ирсэн боловч удалгүй уйдаж эхлэх нь тэр. Номын санд ирээд аль хэдийн хоёр цагийг ардаа үджээ. Чанүгрүү хартал хамаг анхаарлаа бие даалтандаа төвлөрүүлэн сууж байв. Түүнийг хийж байгаа зүйлээ дуусгахаас нааш өөр зүйлд анхаарал тавьдаггүй нь энэ удаад намайг жаахан хэцүү байдалд үлдээжээ.

"Чанүг" Харин тэр надруу харсан ч үгүй.

"Хөөе Чанүг!"

"Яасан бэ?"

Би хошуугаа унжуулан "Би уйдаад байна"

"Хичээл хийх гэж ирчихээд хичээлээ хийгээч" гэж хэлэх нь намайг гайхахад хүргэх нь тэр.

"Би дуусчихсаан. Дуусаад аль хэдийн 30 минут болчихлоо. Гэтэл чи дуусаагүй л байдаг. Би уйдаад байна штээ" хэмээн гомдоллосон боловч тэр хариу хэлсэнгүй. Тэгээд би идэхгүй гээд байсан том ууттай чипсийг аргагүйн эрхэнд авлаа.

Чипсийг задлан амтархан идэж байтал Чанүг хөмсгөө зангидан ирээд л "Чшш! Номын санд чимээ гаргаад хэрэггүй гээ биз дээ чи?"

Би мөрөө хавчаад "Одоо энэ бодол чинь өөрчлөгдчихөөд байна" гэсээр үргэлжлүүлэн иднэ. Надад үнэхээр хамаагүй байв. Юу хийхээ ч мэдэхгүй ингээд сууж байхын оронд ядаж юм идээд байж байя л даа.

Би Чанүгийг гижигдэж, үнсэж, гуяыг нь илж, чихэнд нь олон янзын юм шивнэж янз янз л боллоо. Гэвч бие даалтаа дуусгаагүй юм чинь намайг яаж тоохов дээ.

ON HIATUS Bonnie & Clyde | jcwWhere stories live. Discover now