10 -《Анхных》

5K 232 13
                                    

Бид шөнөжингөө явсаар Тэхёныд ирлээ. Тэгтэл... Байж байдаа....Айн...Энэ Тэхёных гэж үү?! Бидний урд аврага том байшин байх нь тэр. Хамгийн гоё нь энэ байшин голын хажууд оршино. Цэнхэр.... Гүн...Намуухан.
Жимин: Доторхыг нь хараахан хараагүй байж ингэж байгаа юм чинь ороод эрүү чинь мултарч унах нь дээ Юүжинаа😂.
Гэхэд нь би яг л жоохон охин шиг "Орцгооё2" гэж нүдээ гялтгануулан байв.
Жимин алхаж би дагана. Тэр хонхыг дархад би маш их догдоллоо. Дотор орох гээд үү эсвэл Тэхёныг харах гээд үү??
Тэхён: Өө ашгүй та хоёр хүрээд ирлээ. Бусад чинь дотор хүлээж байгаа~
Тэхён бид хоёрыг ардаасаа дагуулан зочны өрөөнд ирхэд л тэр өрөөний цэлгэр цонхоор хажууд орших гол тодоос тод харгдана. Би ч бүр амаа гараараа таглаад л зогсоод байлаадаа.
Тэхён: Гоё байгаа биз.
Би: Ммхн маш гоё *эрхий хуруугаа гозойлгох*
Цонхноос харцаа салган өрөөг аживал буйдан дээр 3 үл таних залуу сууж байлаа.
???: Сайна уу хөөрхнөө~~ Намайг Хусог гэдэг.
Би: Т-танилцхад таатай байна Хусогаа намайг Ю-юүжин гэдэг.
Хусог: Уааааа ийм хөөрхөн охинд яг зохисон хөөрхөн нэр байна даа 😆😆.
???: Битгий Жимины минь охин руу хандраад бай Хусог гуай. *над руу хандан* Намайг Жин гэдэг. Таатай байна😄
Хусог: Ж-жиминых аа??! Чи найз охинтой болчихоод надад хэлэхгүй яасан юм айн??!
Тэхён: Хөөе Юүжин чинь зүгээр л нэг Жимины үйлчлэгч. Найз охин энтр нь бол биш. Битгий Юүжиныг минь эвгүй байдалд оруулаад бай!
Би ч түүн рүү гайхсан байртай хартал тэр юу ч болоогүй юм шиг нөгөө л нэг хүүхэдийн инээмсгэлээ гаргана. Аргагүй дээ... Жимин бид хоёрын харьцааг Жонгүүгээс өөр мэдэх ч тэр бүү хэл гадарласан хүн үгүй шүү дээ.
???: Мин Юнгигын унтаж өнгрөөх байсан үнэ цэнтэй цагиийг битгий үрцгээгээд бай. Зүгээр гялс ярих юмаа яриад тарцгаая. Хурдхан шиг унтах минь.
Жимин: За эхэлцгээе~~~
Ийн тэд нар амралтаараа хаашаа явхаа ярилцаж эхэллээ.
Тэхён: За тэгээд хаачих юм бэ дээ?
Жин: Ямар нэгэн хүйтэн газар орцгооё!!
Хусог: Хаваиии~~
Юнги: Өмнөд Солонгос.
Бүгд Юнги руу төв царай гарган ширтэж байхад тэр анир чимээгүйг миний хөхрөх чимээ нураав.
Жимин: Битгий ийм тэнэг юманд инээгээд бай Юүжинаа *цааш хандан* Инээдтэй биш байна Хён😑
Тэхён: Юүжинааа~~ Чи юу гэж бодож байна? Бид хаашаа явбал дээр вэ?
Би: Ммм сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ зун юм хойно ямар нэгэн арал ч юмуу нэг тийм гоё газар байдагдаа... Тийм газар амарвал гоё байхаа. Үгүй юм болов уу? Хммм.... Эсвэл.....
Намайг эцэс төгсгөлгүй бувтнаж байхад нөгөөдүүлс чинь шоолоод байвал яах уу😢😢 Гэнэт Жимины уруул минийх дээр буулаа.
Жимин: Арал! Сайхан санаа байна! Кота Кинабалу явцгаая!
Үүний дараа Юнгигын утас дугран тэр аван ярилаа. Царай нь нэг л баргар, залхсан шинжтэй.
Юнги: Арай шүү! Залуусаа менеджер хэдхэн минутын дараа ярилцлагатай гэнээ. Гэхдээ ярилцлаганд Жин, Хусог, Намжүүн, Жимин бид 5 л орно гэнэ. Хурдлахгүй бол болохгүй нь.
Жимин: Тлл... Тэгээд хэзээ дуусах юм?
Юнги: 19:00-24:00 одоо 16:07 болж байна.
Тэхён: Та нар хурдлахгүй бол болхгүй нь дээ. Хамаг байдгаараа яарсан ч хоцрох нь. Та нар ч Бан захиралд алуулсаан.
Бүгд гарч одсон ч Жимин байсаар...
Жимин: Би чамайг орхиж явмааргүй байна...
Би: Чи хоцорчихно шүү дээ. Тэхён хамт байгаа юм чинь битгий санаа зов доо. Хурдал2
Тэр надаас бөөн юм болж байж саллаа.
Жимин: Тэхёнаа найдаж байгаа шүү. Түүнийг сайн харж хандаад байж байгаарай. Ямар нэгэн зүйл болвол ална шүү. Хамгийн гол нь түүнийг оролдож новширв доо.
Тэхён: За арайч дээ. Багаасаа найзласан найздаа итгэхгүй байхдаа яадаг юм.
Жимин: Юүжинаа намайгаа хүлээж байгаарай~ Би аль болох хурдан ирхийг хичээнээ.
Ийн хэлээд чангаас чанга тэврээд духан дээр минь үнсэн гараад явлаа.
Тэхён: Тэр ч маш их өөрчилөгдөж дээ...
Би: Үнэхээр үү?...Яаж?
Тэхён: Тэр хэзээ ч эмэгтэй хүнийг ийм их хайрлаж байгаагүй... Хэзээ ч дурлаж байгаагүй гэсэн нь дээр байх. Түүний хайрлаж ингэж их анхаарал тавьж байгаа анхных нь На Юүжин чи. "Жиминд итгээд хэрэггүй" гэж хэлэж байсанг минь санаж байна уу?... Би тэр үгээ буцааж авлаа.
Би: Яагаад?
Тэхён: Энэ удаад маш ондоо байна. Тэр үнэхээр өөр байна. Жонгүүг та гуравын хоорондох явдлын дараа Жимин өөрчилөгдсөн нь улам ил харагдсан.
Гэхдээ яаж мэдэв??!!!!
Тэхён: Тэр орой би танайд очисон. Тэр харамссан гээд маш их уйлж билээ. Тэр хэзээ ч ямар нэгэн охиноос болж нулимас дуслуулж байгаагүй.
Би энэ бүгдийг сонсоод ямар их баярлаж байсан гээч гаднаа зөөлөн инээж байсан ч дотроо орилон инээж байсан😂
Тэхён: Гэхдээ чи үнэхээр онцгой юмаа.
Би: ?
Тэхён: Жонгүүг хүртэл чамд дурлаад...... Би ч гэсэн....
Ааааайййн??????!!!!! Арай...!!!
Тэхён: Зүгээр дээ, би хэзээч Жонгүүг шиг тэнэг уйлдэл хийхгүй. Тэглээ ч сайн найзынхаа хайртай хүнийг булаадаг муу хүн нь би бишээ. Зүгээр л чамайг дүү шигээ бодон санаа тавьнаа😄
Тэр миний толгойг илэн бид хоёр хэсэг чимээгүй гол руу ширтэн суулаа.
Би: Чи ийм том харшинд ганцаардадаггүй гэж үү. Эсвэл уйдах ч юм уу?
Тэхён: Харш биш ээ😄
Би: Жиминий байшинг 3 нугалчихсан юмыг харш гэлгүй яадаг юм хммн.
Тэхён: Хха хөөрхөн гэдэг нь... Би эцэг эхтэйгээ амьдардаг л даа. Гэхдээ манай хоёр ойн баяраа тэмдэглэх гээд явчихсан. Намайг дагуулж явна гэсэн ч тэр хоёрт саад боллод яах вэ гээд үлдчихсэн байгаа минь энэ😊
Би: Чи ч их халамжтай, хариуцлагатай хүү юмаа
Тэхён: Сүртэй юм биш дээ. Өдийг хүртэл өсгүүлчихээд ачийг нь хариулах нь зөв шүү дээ. Чи гэр бүлийнхаа тухай яриач.
Би: Ммм... Би аавгүй өссөн бас манай ээж хүнд өвдчихсөн байгаа. Бас би жоохон дүүтэй❤. Тэр минь их ухаантай. Тэгээд би гэр бүлдээ туслах гэж Жиминд ажиллаж байгаа. Цалин ч сайн өгдөг. Энэ л мөнгөөр бид гурав амьдардаг юм даа. Тэд нарыгаа маш их санаж байна😢
Тэхён мөрөн дээр минь зөөлхөн товшин: Зүгээр дээ. Чи Жиминээс асуугаад тэд нар дээр очих хэрэгтэй байх. Жимин зөвшөөрөх байх гэж найдаж байна.
Тэхён яг л ах шиг минь байж чадаж байна😍 Их халамжтай, сайхан сэтгэлтэй.
Би: Бараг шөнө дунд болчихлоо. Чамтай ярих их сайхан, тухтай юм аа😄
Тэхён: Тийм ээ. Их хөгжилтэй байлаа. Нойр чинь хүрэж байна уу? Манайд илүү өрөө байгаа.
Би түүнд итгэж байна. Би тогойгоо дохин Тэхёныг даган явлаа.
~
Булангийн өрөө... Хан нь тэр чигээрээ шил үүний цаанаас үзэсгэлэнт гол харагдана. Голыг харах тусам далай гэх нь зөв байх гэж бодогдно. Гайхамшигтай!
Тэхён: Би чамд таалагдах байх гээд энэ өрөөг сонгсон юм. Тайвширахад яг гоё өрөө. Гэхдээ айж байвал өөр өрөө харж болно шүү.
Би: Үгүй ээ! Хэрэггүй! Надад маш их таалагдаж байна.
~
Гадаа улам харанхуй болсоор...
Тэхён: Яг эндээсээ гадаа гарч болно. Их гоё талбай байгаа. Одод маааш тод харагдахаар...
Хонх дугаран Тэхён хаалга нээхээр буулаа. Харин би амрах гээд орон дээр хэвттэл мааааааш тухтай оххх.
Бодлыг минь таслан хэн нэгэн өрөөний хаалга тогших нь сонсогдов.
Тэхён: Ммм...Юүжина...Нөгөө...Хэн нэгэн чамтай ярих хэрэгтэй байна гэнэ ээ...
Хэн юм бол? Түүнийг дагаад явж байтал... Хар дарсан зүүдний минь эзэн.... Жон Жонгүүг... Буцах гэж байтал Тэхён миний гарнаас зууран үлдэхийг хүслээ.
Тэхён: Битгий ай... Санаж байна уу? Би чамайг хамгаална гэж Жиминд амлалт өгсөн. Хэрвээ үнэхээээр их айж байвал миний ардуур ороорой. Би чамайг хамгаална.
Би түүнд итгэсэн. Тийм учир түүний ардуур яг л жоохон хүүхэд шиг орон гарыг нь тас атгалаа.
Жон Жонгүүг муу аюултай нус энэ удаа бас яах гээд л байна даа чи???????

Жжааан. За тэгээд бүх уншигчиддаа мааааш их лофф. Аая нээх их уншигчидтай ч юм шиг тээ😂😂 Гэхдээ л та нарт хайртай жөөө. За тэгээд энэ өгүүллэгээ дуусгаад Хусогтай аймшгийн уаншот оруулчаад ахиад нг нэмэх хэсгүүд орсон гоё өгүүллэг эхлүүлы гж бодж бгаа. Харин Тэхёнтойг бичхүү Жонгүүгтэйг бичхүү эсвэл өөр хүн??
Бас би нь төгсөх гээд баахан шалглт шүүлг 3дхд улсын шалгалт өгнө 😭😭😭 Зза тэгээд их завгүй байгаа шүү. Гэхдээ л өгүүллэгээ зогсоохгүй байхыг хичээнээ
За вөүт сэтээ сайн өгцгөөгөөрэй кюүү~~
Дараачийн хэсэг яг л байдаг шигээ 20 вөүт 10 сэт шүү. Гэхдээ вөүт юмуу сэт бүрчихэд л оруулчихнаа. Гэхдээ тэглээ гд заавал муухай нгыг нь л бүрдүүл гсн үг биш шүү😂😂.
Жиа~~ Лоффф🙆🙆🙆

[Дууссан] ¤Муу Эзэн¤Where stories live. Discover now