Чимээ шуугиан багатай, салхинд сирчигнэх модны мөчир, шувуудын хааяахан хүр хүр хийх дуунаас өөр чимээ аниргүй ойд хадах эмэгтэй хүний орилох дуунаар шувууд цочин дээш нисэлдэнэ. Харанхуй шөнөөр ойд хадсан тэр чимээг бүсгүйгээс өөр сонсож өрөвдөх хүн байхгүй шүү дээ. Хэчнээн амь гуйн тэмцсэн ч хэн ч түүнийг үл тооно. Магадгүй хэн ч байхгүй болохоор тэр байх гэж өөрийгөө тайвшруулах ч үнэндээ хүн байсан ч түүнд туслахгүй биз.------------------------
Цагийн зүү эргэлдэн, тэр бүрдээ чаг чаг гэсэн дуу гаргана. Ном уншин тайван суух 20 гаранхан настай залуу номноосоо нүдээ үл салган ширээн дээрх аль хэдийн хөрсөн цайнаасаа нэг балгачихаад буцаан тавина. Хэзээ байхдаа залуу хүн ингэтлээ номонд гүн орж уншдаг байлаа даа. Омголон залуу насныхаа ааг омгоор болох болохгүйг хийж, хэцүү амьдралтай нэгэн нь өдөржин шөнөжин ажилдаг жамтай биш гэж үү. Тэр залуу инээмсэглэн номоо ширээн дээр тавиад босохдоо амандаа зөөлхөн дуу аялах аж.
----------------------
Цагдаагийн газар ирсэн шинэхэн хэрэг. Магадгүй шинэ биш байх. Өчигдөрхөн нас барсан бүсгүйн цогцос өглөө нь олдсон ч үүнийг шинэ хэрэг гэх нь хэлсдэх байх энэ бараг л цуврал аллагын хэрэг байх магадлал өндөртэй болоод байгаа билээ. Цагдаагийн газрыг цуврал аллагын хэргээс гадна Сөүлээс ирж буй чадварлаг мөрдөгч ирж яваа гэсэн мэдээ улам бүр сандаргаж байв.
"Сөүлээс энд томилсон мөрдөгч" ахлахын хэлсэн үгээр бүх цагдаа нар түүн рүү ширтэж байсан нь Kihyun-д тийм ч тааламжтай зүйл байсангүй. Түүний хамгийн их үзэн яддаг зүйл бол ялтачгүй хүмүүс өөр лүү ширтэх мөч билээ.
"Yoo Kihyun гэдэг." Чимээгүй бөгөөд бардам олон таван үггүйгээр ийн хариулаад өөрийн суудалдаа суухад түүн рүү ширтэж байсан хүмүүс бүгд өөр өөрсдийн ажилдаа орцгоов.
"Jeon Jungkook" Kihyun-ы ширээн дээр гарч суугаад тааламжтайгаар сүү уух залуу руу Kihyun хөмсөг зангидан хараад "Юу гэнээ?" хэмээн юу ч ойлгоогүй мэт асуув.
"Намайг Jeon Jungkook гэдэг. Чамтай нэг хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа." Jungkook-ийг нүүр дүүрэн инээмсэглэн ийн хэлэхэд Kihyun хачин гэгч нь харлаа.
"Тэгээд?"
"Хмм. Чи яг л тийм бээрсэн ялаа шиг юмаа. Жаахан цоглог байж болохгүй юу? Залуу хүн байж."
"Аль хэдийн 15 эмэгтэй нас барчихаад байхад хэрэгтэнг нь олж чадахгүй байна. Гэтэл чи зүгээр инээж байдаг." Kihyun ийн хэлчихэд гэнэт нүүрэндээ ёжтой инээд тодруулсаар "Арай чи тэднийг алчиихаад ийм жаргалтай байгаа юм биш биз дээ?"
"Тоглож байгаа байлгүй дээ. Хамтрагчаа ингэж сэжиглэж болохгүй юмсан. Бид нэгэн дээ итгэж байж л хэргийг хурдан хугацаанд хэрэгтэн олох биш гэж үү?" Jungkook Kihyun-ы хачин аашинд будилчихсан байртай асуухад Кихён өнөөх л хүйтэн харцаараа харчихаад "Never trust anyone" гэж хэлчихээд өнөөх л бичиг баримт руугаа анхаарлаа хандуулав.
"Хөлдүү мөс" Jungkook амандаа ийн бувтансаар цааш явав. Харамсалтай нь түүний хэлсэн үгийг Kihyun сонсчихсон байлаа.
YOU ARE READING
Truth
FanfictionХамгийн сайн мөрдөгчид хүртэл барьж чадахгүй гэмт хэрэгтэн, олж чадаагүй хэргүүд байдаг.