Kihyun-ы талаас
Энэ хэргийг яах вэ? Үнэхээр 3 хоногийн дотор ямар ч хэргийг илрүүлдэг Yoo Kihyun яачихсан юм? Ямар алуурчин гэхээрээ 15 хүн хөнөөчихөөд баригддаггүй байна аа?
"Юу бодоод байгаа юм?" Jungkook-ийн цоглог хоолой Kihyun-ы бодлыг тасалж орхив.
"Чамд ямар хамаатай юм?" Kihyun ууртай гэгч нь асуултанд нь хариулахын оронд эргүүлэн асуулт асуув.
"Чи дийлдэхгүй ааштай юмаа!"
"Jeon Jungkook! Чамд хийх юм алга уу? Энэ хэргийг хурдан дуусгах хэрэгтэй байхад чи бүр юу ч болоогүй юм шиг байх юмаа!"
"Yoo Kihyun, чамайг маш сайн мөрдөгч болохоор л би тайван байна."
"Энэ хэргийг үнэндээ би ч сайн мэдэхгүй байна. Нотлох баримт болчихоор зүйл алга. Үнэхээр юу ч алга."
"Kihyun! Гэмт хэрэгтнүүдийн гаргадаг хамгийн том алдаа, нотлох баримт юу болохыг мэдэх үү?"
"Хурууны хээ?"
"Үгүй ээ! Цогцос. Тэднийг илрүүлэх хамгийн том сэжүүр бол цогцос. Тэгээд л болоо."
Jeon Jungkook тийм л сайн юм бол өөрөө олчиход яадаг байна аа? Гэхдээ мэдээж цогцос хэргийн сэжүүр болно л доо. Гэхдээ яаж? Үхсэн хүнийг босгож ирээд "Чамайг хэн алсан юм бэ?" гэх хэрэг үү? Мэдэх юм нэг ч алга аа. Уур хүрмээр юм. Jungkook намайг хачин гэгч нь ширтэж байгаад гараад явчихлаа. Би ч толгойгоо сэргээхээр угаалгын өрөө орон нүүр лүүгээ хүйтэн ус цацан сэргээд авав. Буцаад өрөөндөө ирэн бичиг цааснуудаа эргүүлж хэрэгтэнг олчих зүйл хайлаа. Би юуг орхигдуулаад байгаа юм болоо?
"Чи яг одоо юуг олж харахгүй байгаа тухайгаа бодож байна тийм үү?" Jungkook гэгч над руу гөлөг шиг эгдүүтэй царай гаргасаар асуухад нь би хариултболгож толгойгоо бага зэрэг дохив.
"Бинго! Мэдээд байсан юмаа. Тэгэхээр байна шдээ. Чи юуг харахгүй байна гээч" гэсээр 11 дэх хохирогчийн зургийг нүүрэнд минь тулгах нь холгүй бариад "За тэгэхээр чихнийх нь ард байгаа мэнгийг харж байна уу?"
"Тиймээ. Энэ тэгээд яасан гэж?"
"Бүх хохирогч яг эндээ мэнгэтэй байгаа." түүнийг ингэж хэлэх төдийд би хохирогчидын зургийг шүүрч аваад нягтлан харлаа. Үнэхээр бүх хохирогч тийм мэнгэтэй байсан байна. Яагаад би огт анзаараагүй юм болоо?
"Хачин нь юу гээч?" Жонгүгийн дуугаар зурагнуудаас харцаа салган түүн рүү харахад тэр жуумалзаад яриагаа үргэлжлүүлэв.
YOU ARE READING
Truth
FanfictionХамгийн сайн мөрдөгчид хүртэл барьж чадахгүй гэмт хэрэгтэн, олж чадаагүй хэргүүд байдаг.