Kihyun-ы талаас
"Чи Yura-г танидаг юм уу?" миний цочирдсон асуултанд Jungkook юу ч болоогүй юм шиг "Мэдээж. Тэр чиний найз охин. Тэгэхээр миний найз гэсэн үг." Би түүнээс дахин асуув.
"Тэр бишээ. Чи түүнийг хараад л шууд танисан."
"Чиний утаснаас зургийг нь харсан шдээ. Цагдаа нар угаасаа л царай амархан тогтоодог биздээ." Түүнийг ингэж хэлэхэд гайхшрал минь дарагдав. Yura бидний дэргэд ирж суугаад над руу дөхөн "Энэ хэн бэ?" гэж шивнэн асуух аж.
"Танилц. Jeon Jungkook, манай багийн хүн байгаа юм."
"Аан за. Сайна уу? Намайг Choi Yura гэдэг. Танилцахад таатай байна." Гэсээр гараа сунгахад Jungkook нүүр дүүрэн инээгээд гарнаас нь атган
"Jungkook. Хүсвэл Kookie гэж дуудаж болно шүү." Yura-гийн гарнаас огт тавихгүй байсан болохоор би гарыг нь салгаад "Cooky гэнэ шүү. Хоол бишдээ." Гэхэд Yura инээгээд "Хөөрхөн л байна шдээ." Гэв.
"Харин тийн. Танай найз залуу үнэхээр мэдрэмжгүй юмаа."
"Хэлээд юу гэхэв."
Тэд босоод хамтдаа цааш алхангаа миний мэдрэмжгүй талаар ярилцаад байгаа нь надад таалагдсангүй. Дөнгөж уулзчихаад найз охин минь намайг хаяаад тэрэнтэй яваад өглөө шүү. Энэ одоо юу гээч нь вэ? Jungkook-ийг уулзуулах хэрэггүй байж. Тэдний араас даган алхаж байгаад гэнэтхэн л Yura-г зайрмаг гэвэл сүнсээ худалдахаас буцахгүй нэгэн гэдгийг санав.
"Rara зайрмаг идмээр байна уу?" би түүнийг Rara гэж өөхөрдөн дууддаг юм.
"Мнн, чи зайрмаганд дуртай юм уу?" Jungkook найз охиноос минь асуугаад түүн рүү инээмсэглэж байх аж. Уур хүрмээр юм.
"Улаан буурцагний зайрмаг."
"Улаан буурцагний зайрмаг." Тэд тохиролцсон юм шиг л зэрэг хэлээд л.
YOU ARE READING
Truth
FanfictionХамгийн сайн мөрдөгчид хүртэл барьж чадахгүй гэмт хэрэгтэн, олж чадаагүй хэргүүд байдаг.