@1@

4.2K 330 14
                                    

- Сайн байцгаан уу? Намайг Yutakhand гэдэг. Юуний өмнө бидний урилагыг хүлээн авч ирсэн та хоёртоо талархамаар байна. Ингээд өөрсдийгөө танилцуулна уу?

-..Кхмм..

- Юу нөгөө тэгэхээр камер энэ тэр байхгүй биз дээ зүгээр л бид хоёрын  яриаг бичээд тэгээд л болно тийм биз?

Хоёр залуугийн нөгөөхөсөө арай биерхүү булчинлаг залуу хоолойгоо засан ийн лавлав.

Бүсгүй итгэлтэйгээр
- Тийм ээ гэж түүнийг зоригжуулахад залуу

- Юу тэгэхээр.. Намайг Жэксон Ванг гэдэг энэ жил 24 настай харин энэ бол миний найз залуу. Түүнийг..
Жэксонг үгээ дусгаж амьжхаас өмнө хажууд нь суух залуу түүнийг чимхэн зогсоолоо.

- Уучлаарай тэр нэрээ ил болгох дургүй байгаа юм л даа.

Ярилцлага авч буй бүсгүй биеэр арай жижиг, туранхай ч гэсэн өндөр залуугийн өөдөөс харан түүнд итгэл төрүүлэхийг оролдон

- Танд санаа зовох зүйл байхгүй ээ. Манай блогын уншигчид та хоёр шиг хүмүүсийг сайн ойлгодог ухаалаг, хүлээцтэй хүмүүс. Та хоёрт ямар нэг сөрөг нөлөө учирахгүй.

- Бам Бам түүнийг Бам Бам гэдэг.

Жэксон хамаг хурдаараа түүний нэрийг хэлж орхиход найз залуу нь хөмсгөө зангидан ярвайгаад, түүнрүү үхэлийн харц илгээв. Харин Жэксон түүнрүү агаарын үнсэлт илгээж, нүдээ ирмэх аж.

- Аан тийм байх нь. Та хоёр үнэхээр дотно бололтой шүү. Миний хувьд та хоёр шиг хүмүүстэй урд нь таарч байгаагүй л дээ тийм болохоор жоохон гайхаад л байна. Мэдээж та хоёр бусад хосууд шиг их дотно байх.

- Бид хоёр хамт амьдардаг тийм болохоор их дотно л доо.

- Тийм байх нь. Хамт амьдраад хэр удаж байна?

- 5 жил гаруй.

- Хамт амьдрах ямар байдаг вэ?

- Манай хүн их хартай л даа, жижигхэн зүйл дээр л уурлачихна. Тэр нь жоохон яршигтай ч гэсэн бусдаар бол өглөө болгон царайг нь харж сэрэх сайхан л байдаг юм.

Бамбам сэтгэл хангалуун байгаа харагдлаа.

- Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцацгаая. Одоо харин бидэнд өөрсдийн танилцсан түүхээ ярьж өгөөч?

- За. Тэгхээр юу вэ гэхээр Бам бам манай найзын танилын найз байгаа юм. Нэг удаа үдэшлэг дээр таарсан. Тэр үдэшлэг.. Юу л даа тэр үдэшлэг бидэн шиг ижил хүйстнээ сонирхогч залууст зориулагдсан үдэшлэг байсан юм. Тэнд л танилцсан даа.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now