- Энэ удаагийн асуулт бол та хоёрын хамтын амьдралын талаар. За тэгэхээр эхнээс нь асууя, манай уншигчид нэгд нэгэнгүй мэдэхийн хүслэн болсон хүмүүс бий. Хэн чинь хоол хийдэг вэ?
Бэмбэм
- Жэксон.
Ютакханд
- Тийм байх нь, Жэксон сайн тогооч уу?
Жэксон хумсаа ширтэнгээ
- Мэдэхгүй дээ, хүмүүс миний хоолгүй амьдарч чадахгүй гэдэг л юм. Гэхдээ тийм ч юм гэж юу байхав..
Хэмээн үйл ойшоосон байдалтай хэлэхэд Бэмбэм
- Хцссс.. Онгирч гэнэ би ч гэсэн чадна шд ядаад байх юмгүй! Өнөөдөр би хоол хийнэ шүү! Чи харин хараад суралцаарай за юу?
- Хайрт минь, өнөөдөр гадуур хоолонд орсон дээр биш үү? Чи минь их ядарчихсан байгаа шүү дээ!
- Чи намайг хоол хийж чадахгүй гэж бодож байна уу? Тэгнэ ч гэж байхгүй шүү! Би заавал хоол хийнэ! Алив дараачийн асуулт хэмээн Ютакийг шавдуулав.
- Хэн нь гэрийн ажлаа хийдэг вэ? Жишээлбэл аяга таваг угаах?
- Жэксон.
- Хувцас угаах?
- Жэксон.
- Эвхэх, индүүдэх?
- Жэксон, Жэксон.
- Шал угаах, тоос арчих, соруулах? Нойл цэвэрлэх?!
- Жэксон, Жэксон, Жэксон бас Жэксон.
Ютакханд уртаар амьсгал аваад
- Та хоёр амьтан тэжээдэг тухай бид сошиал хуудаснаас чинь мэдэж авсан. Хэн чинь нохойгоо арчилдаг вэ?
- Жэксон.
- Тэгвэл хэн чинь хүнсээ цуглуулдаг вэ?
- Жэксон. Тэр ажлаасаа ирэх замдаа цуглуулчихдаг.
- Та чинь бүр ажил хүртэл хийдэггүй хэрэг үү?
- Мхм. Манайхаас зөвхөн Жэксон ажил хийдэг.
Ютакханд асуулттай дэвтрээ хааж
- Сүүлийн ганц асуулт хэмээхэд
Бэмбэм төвлөрөн
- За.
Ютак
- Та юу хийдэг юм?
- Аан тэр үү, би чинь нөгөө юу шүү дээ.. Нөгөө нөгөө
Бэмбэмийн хариулт бэлхэн байсан мэт харагдсан боловч үнэндээ түүнд хэлэх үг алга байлаа. Залуу ихэд нухацтай бодож, асуултын хариултыг эрэн эрээд ололгүй найз залууруугаа толгойгоо эргүүлэн
- Би юу хийдэг юм? Гэж асуулаа.
Нөгөөх нь байдгаараа мишээн
- Оршин тогтнодог гэж хариулбал
Бэмбэм сая л санаа амран
- Тийм шүүдээ би чинь оршин тогтнодог хэмээн бахдалтайгаар хэлэхэд
Ютакханд ухаан алдан унав.
ESTÁS LEYENDO
Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/
Fanfic- Та түүний юунд нь татагдсан юм? - Ер нь бол бүх зүйлд нь гэхдээ тэр миний таарч явсан залуусаас хамгийн сайхан өгзөгтэй нь байсан. Ингэхэд БамБам хонгор минь чи миний юунд болсон юм бэ? - Ойлгомжтой шүү дээ. Мэдээж чиний гайхалтай өгзөг.