@8@

1.6K 214 41
                                    

- Энэ удаагийн асуулт бол та хоёр нэгнийхээ юунд дуртай вэ? гэх их сонир-

Ютакханд өгүүлбрээ ч дуусгаж амжаагүй байтал хосууд нэгэн зэрэг

- Өгзөг хэмээн хариуллаа.

Ютак
- Ммм.. Ойлголоо гэхдээ өөр зүйл байхгүй юу? Өөр ямар нэгэн дүр төрх илэрхийлсэн ч юм уу? Тиймэрхүү зүйл? Жишээ нь хүмүүс ихэнхи дээ хайртай хүнийхээ инээмсэглэлд дуртай байдаг шүү дээ. Та хоёрын хувьд юунд нь дуртай вэ? Ямар зан чанар, зуршил, бас үйлдэлд нь?

Жэксон бяцхан жаал шиг гараа өгөн сарвалзуулаад

- Бэми зүүдэндээ ярьдаг нь их өхөөрдөм санагддаг бас тэр намайг байхгүйд унтаж чаддаггүй. Бас.. заримдаа дэндүү зөрүүд болчихдог нь яршигтай эгдүүтэй! Бас..бас.. Хааяа тэр зүйлийг надаас ч илүү хүсээд байхаар нь инээд хүрдэг өөр гэвэл тэр-

- Одоо хангалттай биш гэж үү Жэксон Ванг!

Бэмбэмийн уцаартай хоолойнд Жэксон сүүлээ хавчин дуугаа хураав.

Бэмбэмийн нүүр бүр улайчихсан уурандаа дүрэлзэн асаж байлаа.

- Ер нь би хэзээ нээх их тэгээд байдаг байсан юм! Надаас илүү хүсдэг гэнэ шүү?! Чамаас илүү хүсдэг хүн энэ хорвоод байхгүй байлгүй! Гаж донтон! Та яасныг мэдэх үү? Тэр бүр нэг өдөр намайг.гг

Жэксон түргэхэн шиг найз залуугийнхаа амыг сандран таглаад бараг л хашхичих шахам

- Юу хэлэх гээд байгаа юм????? Гэж асуувал

Бэмбэм

- Дээр чи яалаа айн? Хамаг булхайг чинь дэлгэчих нь шүү ёстой нэг хэмээн сүрдүүлтэл

Өнөөх нь сайн ойлгож өгөхгүй байгаа хэдий ч түүнийг ямар нэг юм хэлчихвий гэсэндээ гараа аманд нь ойртуулан барина.

- Дээр гэж хэзээ вэ? Би яасан юм?

- Юу яасан гэж? Яагаав нөгөө!

- Юу нөгөө гэж? Нөгөө амралтын өдөр үү?

- Биш ээ. Яагаав дээ нөгөө л байхгүй юу даа!

Жэксон

- Яг алийг нь яриад байгаа юм бэ?!

Бэмбэм тэсгэл алдран

- Яагаав нөгөө нойлд' гэсээр нүдээрээ ойлголцон сануулах гэж хичээлээ.

Жэксон

- Нойл нойл нойл хэмээн амандаа бувтнаад

- Аан гэхдээ яг аль нь? Гэж дахиад л асуухад
Ютакханд бүр гайхаж гүйцээд байв.

Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/Where stories live. Discover now