Бэмбэм инээмсэглээд
- Би Жэксонг ханиад хүрэхэд их дуртай. Жэксон эдгэршгүй өвчин тусчихвал би алгаа хавсраад бүжиглэнэ хэмээн хариуллаа.
Ютакханд хэлэх үггүй болон таг гацахад, Жэксон урд байх уснаасаа ууж байгаад Бэмийн үгийг олж сонсон золтой л гахаад үхчихсэнгүй.
Бэмбэм нуруун дээр нь алгадаж
- Зүгээр үү хонгор минь? Хэмээн асуухад Жэксон итгэж ядан түүнийгээ ширтээд
- Би үхчихвэл чамд тийм сайхан байна уу айн? Гэж хашхирлаа.
- Үгүй дээ.
- Тэгээд? Тэгээд яаж байгаа юм?
Бэмбэм гунигтайгаар инээмсэглэн
- Зүгээр л чи мэднэ дээ. Чи бол төгс залуу.
- Тэгээд чи надад атаархдаг гэж хэлэх гээд байна уу? Чамд л зориулж төгс төрсөн юм шдэ!
- Жэксон, чамайг хичнээн түшигтэй, зоригтой бас намайг юу юунаас илүү их хайрладаг гайхамшигтай залуу гэдгийр би мэднэ. Зүгээр л заримдаа би чамаас хэт дор юм шиг мэдрэмж төрдөг юм.
Чамаас авсан хэмжээгээрээ өгөхийг хүсдэг ч, тэгж чадахгүй байна. Тэгээд л чамайг өвдөхөд халамжлах боломж гардаг болохоор тэгж их дуртай байдаг юм. Сул дорой Жэксонд би хэрэгтэй шүү дээ. Чамайг надаар дутагдаасай гэж хүсдэг. Би бол ганцаардмал, өрөвдөлтэй өөрийгөө илэрхийлэхээс ичдэг нэгэн чамайг дэргэд байхгүй л бол шүү дээ. Чи над шиг биш, бие даасан хүн, надгүй байж чадах байх. Харин би чадахгүй... Чамд өөрийгөө хэрэгтэйгээр мэдрэх надад сайхан байдаг.Жэксон хайртыгаа үг дуугүй ширтэн, анхааралтай сонсон сууснаа
- Ойлголоо. Гэхдээ юу гээч тэнэгхэн минь? Чамгүй бол амьдарч чадна гэдэг минь үнэн ч тэр амьдрал утгагүй, өнгө аясгүй байх болно гэдгийг би маш сайн мэдэж байна. Чамгүйгээр би илчгүй гал л гэсэн үг юм шүү дээ мангархан минь.
- Баярлалаа. Ийм байдагт.
Бэмбэм гараа сунгахад Жэксон түргэхэн шиг хайртынхаа тэвэрт орж суулаа.
- Одооноос би илүү их эрхлэн ээ! Яадаг юм! Чамд таалагддаг бололтой, надаас төвөгшөөдөг гэж бодтол үгүй юм байна хөөе?!
Жэксон Ютакхандруу дохин ийн хэлэхэд тэд бүгд инээлдэнэ.
Ютак
- Гэртээ очоод тэврэлдцэгээ, хүн амьтан ганцаардаж үхэх нь байна.- За. Өршөөгөөрэй, гэвч энэ залуу хайрлахгүй байхын аргагүй юм.
Жэксон Бэмбэмийн хацар дээр түргэхэн үнсээд эргээд байрандаа суув. Тэгээд
- За танд өөр асуух зүйл байна уу? Бид бүр оройтчихлоо.
Бэмбэм өлгөн авч
- Харин тийм. Уг нь эрт харьж хийх зүйл байгаа юмсан хэмээгээд Жэксонруу нүд ирмэхэд өнөөх нь жуумалзах ажээ.
Гэртээ харина гэнэ энэ хоёр. Одоо яахав дээ ххэ.
Богино байна уу. Гүэ хрн тмэ. Sry🤷🏽♀️😅
VOCÊ ESTÁ LENDO
Гей хостой хийсэн ярилцлага /COMPLETE/
Fanfic- Та түүний юунд нь татагдсан юм? - Ер нь бол бүх зүйлд нь гэхдээ тэр миний таарч явсан залуусаас хамгийн сайхан өгзөгтэй нь байсан. Ингэхэд БамБам хонгор минь чи миний юунд болсон юм бэ? - Ойлгомжтой шүү дээ. Мэдээж чиний гайхалтай өгзөг.