Гэрэл цацарч нүд гялбуулна.
Дулаан зүйл намайг бүчих нь мэдэгдэж байна.
Нүдээ бага багаар нээж харахад... Би гэртээ байна?
Гэхдээ яаж?
Би өчигдөр орой л эмнэлэгт үхэж байснаа өөрийгөө хөрж байснаа мэдэрч байсан.
Яаж гэртээ ирсэн юм?
Орноосоо өндийн дээш босоход тэр аймшигт сүнснүүд ахиад л алга?
Тэд яагаад ойрд харагдахгүй байгааг нь гайхаж байна.
Орноосоо босон цаг харахад 10цаг. Дээш өндийн хана налахад утас минь дуугарлаа. Утсаа харвал ажил.
Би: Байна уу? Жэхён байна.
-тиймээ. Тиймээ уучлаарай менежирээ одоо очлоо.
-ойлголоо. Уучлаарай менежирээ.
Утас тасран би ч босон ажилдаа явахаар хувцаслана. Би одоо ч гайхсаар байна би яаж гэртээ ирсэн юм?
Яг гэрээс гаран хаалга түгжиж байтал ард минь хэн нэгний хөл харагдан арагш эргэж хартал ягаан өнгийн даашинз өмссөн жижиг шаахайтай охин зогсож байлаа.
Надруу ширтээд л... би ч хоолойгоо зассаар хажуугаар нь зөрөх гэтэл гараас минь барьчихав.
Толгойгоо эргүүлэн өөрсдийнхөө гарлуу хараад юу хэрэгтэй вэ? Гэж асуухад тэр охин юу ч хэлэлгүй зүгээр л ширтээд л...
Би: юм хэлэхгүй бол намайг явуулж болох уу? Би завгүй явна.
Тэр: ...
Би гараа тэр охиноос салгаж аваан цааш алхтал тэр охин сая ам нээж ээж чинь намайг чамруу явуулсан юм.
***
Ажил дээрээ аяга таваг угаан ширээ цэвэрлэн ийш тийш холхихдоо би ганц л бодолд дарагдана.
Ээж чинь намайг явуулсан юм. Гэх энэ үг... Тэр яг ямар учиртай юм. Харахад хүн шиг л байсан. Сүнснүүд хэзээ ч тийм хүний бие шиг дулаан илчгүй бас хүний арьсны өнгө шиг бор шаргал өнгөгүй. Нүд нь улаан биш жирийн л бор. Гэтэл тэр өөрийгөө сүнс гээд л...
Ийнхүү бодож байгаад угааж байсан нэг тавгаа хагалчихлаа.
Ахх толгой өвдөж хэт их бодолд дарагдсанаасаа болоод одоо бүр юу ч хийж чадахаа больж байх шиг байна.
Бас энэ сүнснүүд ойрд хажуугаар минь эргэлдэхгүй байгаа нь үнэхээр эвгүй бас хачин байна.
Арай Жэхёнаа сүнснүүдэд дасаж тэнэгтсэн юм биш биздээ? Өөрийг чинь айлгаж зовоодог биетүүдэд.
Гэхдээ тэд байхгүй хоосон оргиод...
Боль боль сүүлдээ бүр галзуурч байх шив! Тэд байхгүй бол надад л сайн шүү дээ!
Оройн ээлжний залуу ирэхэд л би царайг нь тогтож харсан юм. Өндөр хурц V эрүүтэй залуу байна. Энгэрийн тэмдэгэн дээрх нэрийг нь хараад түүнийг Жонни гэдгийг мэдлээ.
Харих замдаа гэрийн хүнс дуусаж байгааг санан дэлгүүр орон юм авчихаад гэрийнхээ зүг алхана. Би ингэж оройгоор алхаагүй удаж...
Гэрийнхээ үүдэнд ирэхэд гэрийн гэрэл асаатай байх нь тэр. Хачин байна хэн манайд байна гэж?
Хаалга түлхүүрдэн онгойлгох гэтэл онгорхой байна.
Гутлаа тайлан алхсаар гал тогоонд орж ирэхэд өдрийн охин.
Би: чи яаж энд орж ирсэн юм.
Тэр: би чинь сүнс юм нэвтлэхэд төвөггүй.
Би: хаанаас хүнс аваав?
Тэр: мөнгөөр дэлгүүрээс.
Би: тэгэхээр чамайг хүмүүс харж чаддаг хэрэг үү?
Алмайрч орхилоо. Тэр өөрийгөө сүнс гэсэн гэтэл өөр бусад хүмүүс харж байна гэж үү?
Тэр: би хүссэн үедээ хүнд харагдаж чаднаа.
Би: чи өөрийгөө... Миний ээж явуулсан гэж хэлсэн.
Тэр шууд л хийж байсан зүйлээ орхин надруу харж инээмсэглээд тиймээ чиний ээж намайг явуулсан чамайг хамгаалуулхаар гэлээ.
Тэр: бас хурдан ажлаасаа гар.
Би: яагаад?
Тэр: учир нь танай тэр ажилд чинь нэг...
Ажил дээр хэн байгаа вэ? Гэхдээ энэ охин яг хэн бэ? Сахиусан тэнгэр үү? Эрлэгийн илч үү? Эмэгтэй гол дүрийнхээ нэрийг олоогүй байгаа та хэд санал болгооч хө~💕
YOU ARE READING
Ghost interlocutor
Fanfiction[𝐂𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝] Айдас бүр зовлон байдаггүй заримдаа хувь тавилан, аз завшаан байж мэднэ.